EPISODE TWO

63 8 1
                                    

𑁍ࠬܓ.

- чи тэгээд түүнийг шулам гэх гээд байгаа юм уу?

Хисын Жэйкээс гайхсан байдалтай асуулаа.

- мм, тийм байх гэж бодож байна. Бид нар ийм байхад тэр шулам байж болно шүү дээ. Гол нь түүнээс ялгардаг үнэр нэг л өөр.

- ямар үнэр?

- хажуугаар нь зөрөх болгонд анхилуун зөөлөн цэцэгний үнэр үнэртдэг. Яг л аюулгүй байж болох мэт мэдрэмж төрүүлэм. Би амьдралдаа хэзээ ч тийм үнэртэн шиг цэцэг үнэрлэж байгаагүй.

Энэ удаа Жэйк идэж байсан шоколадтай талх руугаа харан хэсэг суух бол Хисын удалгүй ам нээн "цагаан өнгийн цэцэг нүдэнд харагддаг гэх гээд байна уу?"

-тиймээ яг тэр. Анх Жонвон надад тэр талаар хэлсэн ч би итгээгүй л дээ.

***

Риког хүмүүжлийн хорооны тэргүүн болсон гэхэд дургүйцсэн хүн их ч гэлээ дэмжиж байсан хүмүүс нь хавьгүй илүү байснаар энэ яриа дууссан юм.

- хөөе. Наадхаа болисон нь дээр байх шүү. Рико харчихвал тэгээд л дуусах нь тэр.

- нотлох баримт байхгүй биз дээ? Тийм болохоор нотлох баримтаа устгачихад л хангаллтай. Бүр болохгүй бол түүнийг үгүй хийхэд л болоо биз дээ.

Соичи ингэж хэлээд орхигдсон ангид тамхи татаг утаа баагиулан суув. Сургуульд тамхи татаж байгаад баригдавал хатуу шийтгэлтэй байдаг тул сургуульдаа тамхи татах бөх зүрхтэй сурагчид бараг үгүй билээ.

- тэгвэл би явлаа.

Каито эмээнгүй ингэж хэлчихээд хариу хүлээлгүй ангийг орхин одлоо. Харин Соичид тэр ганцаараа үлдэх асуудал биш бөгөөд Рико түүний цэцгийг аваагүйд уур нь хүрч дотор нь шатаж байв.

Хүрэн ногоон өнгөөр ханаа будсан ч энд тэндээ халцаран, зарим ширээний хөл нь далийж хугарсан байлаа. Энэ ангид сурагчид байтугай багш нар ч орж ирдэггүйн шалтгаан нь сүнстэй холбоотой байсан юм.

Удалгүй Соичигийн баруун талаас зургийн камера анивчих нь дуулдаж эргээд харвал Рико болон түүний хамгаалагч аятай аягладаг хоёр өндөр хөвгүүн зогсож байлаа.

- нотлох баримттай байхад няцаахгүй биз дээ Соичи-сан?

Соичигийн нүд нь татвалзаж хэлэх үггүй болох агаад Рико түүний зургийг барин зогсох нь хүүхдүүдийн анхаарлыг татах хангалттай шалтгаан болох ч өглөө эрт болохоор барагтай хүүхэд байсангүй. Магад сургуульдаа гурвуулахнаа байгаа ч юм билүү?

VICTIM - Yang JungwonWhere stories live. Discover now