Чимээгүй байгаарай за юу!

25 3 0
                                    



Урдах самбараа хараад хичээнгүй төвлөрөх хүү багшийнхаа асуултад хүртэл хариулсаар маш идэвхтэй хичээлдээ оролцож байлаа.

"Би уйдаад байна аа"

' Үён битгий үймүүлээд бай! Багш загнавал яана?'

" Чи өөрөө л намайг чирч ирээд хамт сууж байгаа байж муухай юм"

' Миний чамайг авчирсан тухайд бол хуулийн мэдлэгтэй болох хэрэгтэй гээд, энд тэнд өөр хүүхдүүдтэй хөгжилдөхөөс хамаагүй дээр байгаа биз дээ! '

" Жунутай хамт кино үзчихэв вий гээд уурлаад авчирсан гэдгийг чинь мэднэ шүү. Би угаасаа л кино хамт үзэхгүй байсан, чи биш бол өөр хүнтэй хамт үзэхээр уйтгартай байдаг"

' Үён аа яагаад ийм хөөрхөн юм? Чи ёстой эгдүүтэй харагдаж байна. Ангид биш байсан бол үнэсэх байлаа'

" Үнэсэх ээ болих хэрэгтэй! Ах өмнө нь чамайг миний хацар дээр үнэсэхийг харчхаад бөөн юм болсон. Хөвгүүд үнэсэлдэж болохгүй гээд нөгөө аймаар царайгаа гаргачихаад"

' Би үнэсэж болохгүй юм уу?'

" мхн"

' Тэгвэл чи надад хүрэхгүй байна шүү, энэ бол шударга ёс'

" За ойлголоо"

' Хөөе Жон Үён чи бүүр өөр болжээ. Яаж ч тоглоом хиймээр байсан надад хүрэхгүй үнэсүүлэхгүй гэж хэлээд үзээрэй' гэснээ хүзүүнээс нь татаад хацарт шоб хийтэл үнэсчихэв. Багш Сан луу хараад

- Саяны сайн сурлагатай оюутаан! Хичээлээ мэддэг гээд ангид өөр юм хийж болохгүй шүү. Хичээлээ л хий хэмээн хөнгөн хошигнох аятай инээж хэллээ. Энэ багш бол үнэхээр мундаг багш. Хичээлээ сайн заадаг бас үнэхээр уян хатан дүнг гаргадаг бараг 70 хүрч буй ч тэр залуу үеэ ойлгох гэж хичээж буйн илт. Сонин байгаа биз?

Дээр үеийн хүмүүс бүгд л тэр хоёр шиг хориотой хайрыг заваан утга учиргүй, үнэ цэнэгүй ичмээр гэж буруу шаадаг гэдэг ч худлаа. Сая бидний ард сууж байсан охин муухай царай гарган яг л бактери вирус шиг биднийг харцаараа ад үзэх бол хөгшин багш жигшсэн царай үгүй эелдэг хэвээр анхааруулсан хичээлээ хий гэж. Тэр хоёр хөвгүүний хацар дээрээ үнэсэлдэхийг тоосонгүй. Хорвоо хүнийг ялгаж ангилахдаа үнэхээр сайн юм. Нийгэм тэр чигээрээ бусдаас өөр нэгнийг хөөж дургүйцдэг. Гэхдээ адилхан сэтгэл зүрхтэй, тархи махнаас бүтсэн сул дорой хүн гэдгийг минь мартчих юм. Хөгжлийн бэрхшээлтэй, ижил хүйстэн, одой хүн, генийн өөрчлөлттэй хүмүүсийг бүгд зэвүүцсэн төвөгшөөх байдлаар харьцах нь сэтгэлзүйг асар ихээр гэмтээдэг.

Тэр нэг нүдэнд дулаахан багшид Сан талархах сэтгэл төрж дотроо ийнхүү олон зүйлсийг эргэцүүлэн бодно.

Харин Үёны царай улай бутарсаар Саныг жижигхэн чимхэж чихэнд нь ' Чи үнэсэхээ болихоо болих хэрэгтэй юм шиг байна. Энэ надад ч таалагдаж байна'

Үён гаднах ертөнцийг огт тоолгүй өөрийг нь үнэссэн хүнийг л ажиглан, үнэндээ түүнд өөр хүмүүс юу гэж ярих нь ч хамаа байгаагүй.






"Дараагийн удаа сургууль руу авчрахгүй ээ"

' Яагаад, чиний сургууль надад таалагдсан'

" Чамд тухгүй байгаагүй юу?"
' Үгүй ээ, тийм биш чамтай байх дандаа л сайхан байдаг'

" Би чиний бэлтгэл дээр тэгвэл байж болох уу?"
' Багш өөр хүн оруулдаггүйг чи мэднэ шүү дээ'

" Танай багш надад таалагддаггүй"
' Ёсан багшид ч чи таалагддаггүй юм шиг байна лээ'

" Тэр тэгж байна уу?"
' Үгүй ээ чамайг харах болгондоо царайн ууртай болчихдог'
" Миний ааш сайхан байдаг гэж бодоо юу?"

' Яагаад бие биендээ дургүй юм'

" Хөөх ямар сонирхолтой асуулт вэ? Яагаад юм бол?"





Өдрийн хоолоо идэх зуураа ийнхүү ярилцах хөвгүүд. Сан яриан дундаа Үёний паднус дээрхи хар шошийг идэж, харин Үён жаргалтай инээмсэглэсээр түүний таваг дээрээс лийрийн авч идэв. Үёний үзэн яддаг шошийг Сан идэж өгч харин Үён өөрийнхөө дуртай лийрээ Санаа тавгаас авч идсэн нь тэр хоёрын хувьд хэдийнээ зуршил болжээ.

[My Joy]Where stories live. Discover now