tears

168 26 0
                                    

Ширээ тойрон олон хүн суужээ. Тэр дунд Жошуа ч мөн байх бөгөөд дэргэдэх хүнтэйгээ хундага тулган хариугүй балгах гэж байвч утас нь дуугаран тасалж орхив. 

Залуу эр дугаарыг нь ч харалгүй шууд аван чихэндээ наах бөгөөд утасны цаанаас хэниий ч хоолой сонсогдсонгүй. 

"Байна уу?"

Удалгүй эмэгтэй хүний хоолой нэрийг нь дуудахуйд тэрээр хэн залгасныг шалган дугаарыг нь харвал Мина байсанд шуудхан ширээнээс холдож үүдэнд очоод "Мина энэ чи юу?" хэмээн итгэж ядан асуулаа.

Тэгээд бүсгүйг юм дуугарахгүй байсанд "Нэлээн орой болчхож. Юу болоо вэ? Чи зүгээр үү?" гэх ба үүний хариуд Минагийн хоолой бус аянга цахих дуулдсанд гайхах санаа зовох зэрэгцэж "Мина, чи гадаа байгаа юм уу? Ширүүн бороо орж байхад яагаал..."

Жошуаг цухалдан үг хэлэх гэсэнд Мина тасалж "Жош, би айгаад байна. Машин тэрэг хүн амьтан ч харагдахгүй, аянга цахиад-"

"Хүлээ, чи ганцаараа байгаа юм уу? Мина юу болсон юм бэ? Чи хаана байгаа юм?"

Жошуаг үг хэлж дуусав уу үгүй юу дуудлага тасарч тэрээр шуудхан л байршлыг нь хайн клубээс яаран гарлаа. 

Азаар юу ч балгаж амжаагүй тул машин барих эрх түүнд байв. 

Байршлыг нь хэдийн олсон тэр яагаад тийм хол оччихоод унаа ч үгүй хар усан борооноор уйлаад залгаж буйг нь гайхна. Дээрээс нь ширүүн бороо аянга цахилгаанаас үхтлээ айдаг байж. 

Бороо Жошуагийн бодсоноос ч ширүүн бас усархаг орж байлаа. Машины радиогоор хүмүүсийг жолоо барихгүй байхыг анхааруулж, зайлшгүй шаардлагатай бол аяар явахыг сануулах ч тэрээр хамаг хурдаараа давхин үе үе Минагийн байршил харагдах утас руугаа хялайна.

Жолоогоо атгаж буй гар нь хүртэл чичрэх агаад энэ нь түүний Минад хэчнээн санаа зовж буйг илтгэх шиг.

Эцэст нь нэг байршил заагчийн дагуу байсан газарт нь ирсэн ч газарт түүний унтарсан утас л үзэгдэж Мина өөрөө байсангүй.

"Мина!"

Жошуа машинаасаа буун Минаг явган хайж эхлэх бөгөөд холгүйхэн зам дээр хэвтэх нэгнийг харахдаа халтирч уначих шахан гүйсээр очлоо.

"Мина!"

Залуу эр бүсгүйг хоёр гар дээрээ өргөн алхсаар машин дээрээ ирж урд талын суудал дээр суулгаад, түшлэгийг нь хойшлуулав.

Дулаан агаар үлээж, дуртай дуу нь эгшиглэхийг сонсох Мина аажмаар нүдээ нээхдээ уулзахсан гэж тэгтлээ хүссэн нэгний машин барьж буйг харан хэсэг бодолхийлнэ.

"Жошуа?"

Хайртынхаа хоолойг сонссон Жошуа шууд л машинаа зогсоож Мина ру харсаар "Мина, зүгээр үү? Өвдөж байгаа газар байна уу?" гэсээр духан дээр нь гараа тавин үзэж хацрыг нь зөөлөн илэв.

Өөрөө тэр чигтээ шалба норж, үс нь хачин болоод хатчихсан залууг харан бага зэрэг инээмсэглэх Мина дахиад атгахсан гэж үхтлээ хүссэн түүнийхээ гарыг илэн нулимс урсгана.

"Битгий уйл л даа. Ийм байдалтай байгаа чинь л хангалттай гол зурж байхад нулимсыг чинь харахаар би яах юм бэ?"

Бүсгүйн нулимсыг үзэхдээ Жошуа ч даган уйлж эхлэв.

"Ирсэнд баярлалаа. Чи ирээгүй бол би үхэж ч болох байлаа"

"Эртхэн холбоо барихгүй яасан юм бэ? Над руу залгаж амжилгүй утас чинь унтарчихсан бол яах байсан юм?"

"Чи ирчихсэн байна шүү дээ. Дэргэд минь байна"

𝐄𝐱 |✔|Where stories live. Discover now