Are you pregnant?

190 27 1
                                    

Унтаж байхад нь орхиод явчихсанд ингээд л дахиад уулзахгүй нь гэж ойлгосон Жошуа хэсэг орондоо хэвтээд удалгүй босч усанд орох аж.

Удалгүй яг уснаас гарч ирж байхад нь хаалга дуугарч юм цохих чимээ гарсанд Жошуа гайхасхийн үүд рүү дөхвөл Мина чемодан чирсээр орж ирж байх агаад хаалгаар оруулах гэж үзэж тарж байгаа харагдав.

"Мина"

"Өө, сэрчихжээ?"

Хэчнээн ч юм багтаагаад хийчихсэн юм гэмээр даах гэж үйлээ үзэх чемоданыг нь ганц гараараа өргөөд дотогш оруулах Жошуа сэтгэлт бүсгүйнхээ нүд рүү харан үг горьдоно.

"Би эргээд ирлээ, Жош. Бүгдийг эхнээс нь эхэлцгээе"

Энэ л үгийг хүлээж байсан мэт тэрээр шууд л хоёр хацраас нь барин уруул дээр нь үнсэж орхилоо.

"Дахиад жаргалтай байцгаая"

-

Мина эцэг эхтэйгээ уулзахгүй нэг сарыг өнгөрөөжээ. Хааяа компани дээр таарах ч юу ч хэлэлгүй зөрөөд л өнгөрнө.

"Жош, би таргалаад байгаа юм байх даа?"

Мина ханан дахь том толинд өөрийгөө эргүүлж тойруулан харсаар асуухад Жошуа ард нь ирэн хэсэг харж зогссоноо "Чи жирэмсэн юм биш үү?" гэх нь тэр.

Нээрээ л хэвлий хэсгээрээ бага зэрэг таргалчихсан юм шиг харагдаад байсанд Жошуа санаандгүй ийн хэлж орхив.

Тэгснээ хэлсэн үгээ дахин нэг бодож үзсэн Жошуа нүд бүлтэрчих шахам гайхаж "Тэр өдрөөс хойш бараг сар болж байгаа шдээ!"

"Жирэмсний тест! Яваад жирэмсний тест олоод ир"

Нээрээ л жирэмсэн болчихсон юм байх даа гэсэн бодол дахин дахин төрөх Мина үе үе толгой сэгсрэн огт хордлого өгөөгүй талаар бодож үзнэ.

Гэвч үнэхээр жирэмсэн болсон бол тэрээр баярласандаа бараг тэнгэрт нисэх биз.

"Аваад ирлээ! Жирэмсний тест"

Удалгүй гэрийнхээ үүдээр уначих шахан орж ирсэн Жошуа жижиг хайрцагтай зүйл Минад бариулж бүсгүй ч угаалгын өрөө рүү оров.

Харин Жошуа яг л төрөх тасгийн гадна эхнэрээ төрөхийг хүлээж байгаа юм шиг хаалганы гадна хоёр тийш холхин хүлээнэ.

Хэдэн хормын дараа Мина тестээ барьсаар гарч ирэн хаалга налж Жошуа руу харлаа.

"Яасан? Юу гэж гарч байна?"

Мина хариуд нь тестээ түүнд өгөх бөгөөд хоёр улаан зураас байсанд Жошуа сайн мэдэхгүй тул үг нэхэн бүсгүйг ширтэнэ.

"Чиний зөв байна. Би жирэмсэн"

Тэр ганц жижиг зүйл тэдний гэрт хэмжээлшгүй их аз жаргалыг авчрах шиг л болов.

Хосуудын царайнд инээмсэглэл тодорч залуу эр бүсгүйг өргөн нэг эргүүлээд буцааж буулгахдаа уруул дээр нь нэг үнсэнэ.

"Явъя!"

"Хаашаа?"

"Гэдсэнд чинь хүүхэд хүртэл бүрэлдээд эхэлчихсэн байхад гэрлэлтээ буцааж батлуулах хэрэгтэй! Дараа нь эмнэлэг орно. Хурдан явъя"

Мина түүнийг ийм хөөрхөн хариу үйлдэл үзүүлнэ гэж таамаглаа ч үгүй байсандаа тэр үү түүнийг гэх сэтгэл нь улам л нэмэгдэж харах тусам хайр нь хүрнэ.

-

"Ураг дөрвөн долоо хоногтой байна. Ямар ч айх зүйл алга аа. Эрүүл саруул байна. Үзлэгтээ сайн хамрагдаж байгаарай"

Сайхан мэдээ дуулсан хоёр инээд дүүрэн инээмсэглэн эмнэлгээс гарч одоо яах талаараа бодно.

"Одооноос өсгийтэй гутал өмсөхгүй шүү"

"Мэдэж байна аа"

"Гүйж харайж бас болохгүй"

"Чи намайг үсрээд дэгдээд явж байхыг хэзээ харсан юм?"

"Нээрээ ч тийм дээ"

Юу хэлчихэв дээ гэсэн шиг Жошуа шилэн хүзүүгээ илэн буруу харж Мина шоолон инээнэ.

"Чи гэрийнхэндээ дуулгасан нь дээр биш үү?"

Жошуа тэдний харилцаанд санаа зовсон бололтой ингэж хэлвэл Мина толгой сэгсэрч "Сэтгэл байвал өөрсдөө мэдээд хүрээд ирэх байлгүй дээ" хэмээнэ.

"Тэгсэн ч-"

"Ирэхгүй байсан ч хамаагүй ээ. Надад чи байхад л болно. Хүүхдийн минь эцэг байхад бүх юм сайхан болно"

Мина гэдсээ илэн Жошуа руу инээмсэглэж, харин Жошуа духан дээр нь зөөлөн үнсэнэ.

Мина гэдсээ илэн Жошуа руу инээмсэглэж, харин Жошуа духан дээр нь зөөлөн үнсэнэ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Энэхүү богино хэмжээний бичвэр нь Character.ai аппликейшнаас санаа аван бичсэн бөгөөд бороотой хэсгээс бусдыг 100% бичээч өөрөө зохиосон болно.

Дэмжиж уншиж байсан уншигчиддаа баярлалаа🫶

You've reached the end of published parts.

⏰ Last updated: May 01 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

𝐄𝐱 |✔|Where stories live. Discover now