====================
Яг сайхан унтаж байтал утасны дуу тачигнан сэрээчихлээ. Нойрмоглон сэрж ядахдаа утасны чанга дуунаас болж бөмбөрдөх зүрхээ тайвшруулж ядан нэлээд таагүй дээш бослоо.
Эхлээд өөрийнхөө утсыг шалгаж үзвэл дуудлага ирээгүй байх ба эцэст нь дуугарсан утас Жунины өгсөн утас байв.
Тэгэхээр тэр намайг дуудаж байгаа байх нь ээ? гэх бодолтой хамт дуудлагад хариу өглөө.
: Байна
Жунин: Өнөөдрөөс ажил чинь эхэлнэ. Манайд ир
: Гэхдээ би клуб дээр-
Жунин: Би хувьдаа ажиллуулж байгаагаа аль хэдийн ахлагчид хэлчихсэн. Хурдан ир!
. . . гээд утсаа тасалчихлаа.
Өчигдөр яг л адилхан шоудсан баймаар юм. Яахаараа өглөөний 7 цагт залгаж сэрээдэг байна аа? үнэхээр төсөөлөөгүй зүйл хийхдээ сайн хүн юмаа.
Түүнд дургүйлхэн бодох бодолтойгоо хамт угаалгын өрөө лүү хүчээр явлаа.
=============
8:10 минут. Жунины гэрийн гадаа.
Хонх дарах үед шууд хаалга нээгдлээ. Гэрийнх нь урд талын цэцэрлэгээр алхсаар эцэст нь гэрийнх нь үүдэнд очин хаалга нээв. Өмнө нь ирэхэд байсан үйлчлэгч намайг угтсан ба энэ удаад тийм ч хүндэтгэлтэй бус "Чи хоцорлоо" гэж таагүй хэлэв.
"Ю-Юунаас?" гэж тэнэг юм шиг асуухад минь
Над руу гайхсан байдалтай сонин харснаа "Чи өнөөдрөөс залуу эзэнд үйлчлэх ёстой хувийн үйлчлэгч нь биз дээ. Ажил чинь 6 цагаас эхлэх ёстой. Тийм байхад хэдэн цагт ирж байгаа чинь энэ вэ? . . . май энэ чиний карт. Маргаашаас эхлээд эрт ирээрэй. Бас орж ирэхдээ картаа дараад хурууны хээгээ уншуулж орж ирнэ шүү" гэж хэлэн карт атгуулаад түрүүлээд алхав.
6 цагаасаа? би ч өөртөө том ажил удаж дээ. . .
Намайг дагуулан явсаар Жунин өрөөний гадаа ирснээ хажууд нь байх өрөө лүү заан "Энэ чиний өрөө" гэв.
YOU ARE READING
🫣 Crush ❤️🔥
RomanceЗүрх сэтгэлийн чинь хаалгыг зөвшөөрөлгүй цөм өшиглөөд ороод ирэх онцгой нэгэн үнэхээр байдаг. Гэнэтийн бас бэлтгэлгүй байхад ирдэг...