- chapter 3 "Түүний тухайх зүүд"-
—Her POV/
Шөнийн тэнгэрт түгсэн мянга мянган одод хачирхалтай нь урьд урьдынхаасаа илүү тодоор гэрэлтэн гялтганах ажээ. Хорин дөрвөн давхар барилгын дээвэр дээр түүнийхээ энгэрт хүйтнийг эс ажран хэвтэхэд нүүр дүүрэн инээмсэглэл минь ганц ч хором замхарсангүй.
Бодож, санагдсан бүхий л зүйлсийг түүнтэйгээ ярилцан, төсөөлөхдөө үүнээс илүү жаргалтай байсан үеийг хайгаад үл олно.
"Хэзээ нэг өдөр би хаашаа ч юм замхраад алга болчихвол битгий гуниглаарай. Хүссэнээрээ үзэн ядаж, харааж зүхэж болох ч надад гомдож, сэтгэлээ битгий өвтгөөрэй. Ойлгосон биз дээ? Миний хөөрхөн Буми"
Саяхан л оддоор дүүрэн байсан тэр тэнгэр одоо харин бүрхэж, манантсан харанхуйгаар солигдон дэргэд минь байсан тэр минь ч бас оддын адил замхран одсон байв.
Түүнийгээ хайн будилан зогсоход хөл минь өөрийн эрхгүй намайг барилгын ирмэг лүү хөтлөх бөгөөд доош харж үзвэл хязгааргүй гүн мэт харанхуй угтан авлаа.
Хөл алдан 24 давхараас доош хурдтай унахтайгаа зэрэгцэн сая л нэг нойрноосоо сэрсэн миний хүйтэн хөлс цувж, хамаг бие минь салганаж байх нь тэр. Ёроолгүй ангал руу унахыг би түүнийгээ алдахаас илүүтэйгээр сонгоно. Гэтэл тэрнийг минь ч бас аваад одсон нь миний хувьд хамгийн том айдас, хар дарсан зүүд болсон юм.