One.

203 16 1
                                    


Анхааруулга: Уг зохиол нь тухайн үеийн Солонгос, Америкийн нэгдсэн улстай зарим талаар огт харьцуулашгүй бөгөөд цөм зохиолч миний бодол санаа дээр тулгуурлан бичигдсэн болно. Хуулбарлан бичих, бусад флатформ дээр зөвшөөрөлгүй тавихгүй байхыг хүсье.

Эд баялаг, алдар нэр, залуу нас, үзэсгэлэн гоо, ур чадвар, тэр бас би. Бүгд надад байсан үе. Гэхдээ, нэгээхэн хэсэг минь хоосорчихсон сохор байсан тэрхэн үе. Зугаа цэнгэлд идэгдэж бүхнээс тасарсан тэр үе минь.

Одоо бодоход, 17 насны минь төрсөн өдрийн тэр орой, анх түүний хоосон харцтай танилцаж, аав ээжээсээ холдон, төрсөн гэрээсээ явж байсан юм байна.

Тэр орой тэнгэр их бүрхэг, хаа сайгүй цас дарж, нар жаргаж, ертөнцийг цэнхэр гэгээ бүрхэж, гудамжны гэрэлтүүлэг асаж анивчиж, хөлний үзүүр хүртэл даархаар тэсгэм хүйтэнд сүүлчийн хичээлээ тараад гэрлүүгээ алхахдаа 1928 оны Viola Lee Blues ийг чихэ...

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Тэр орой тэнгэр их бүрхэг, хаа сайгүй цас дарж, нар жаргаж, ертөнцийг цэнхэр гэгээ бүрхэж, гудамжны гэрэлтүүлэг асаж анивчиж, хөлний үзүүр хүртэл даархаар тэсгэм хүйтэнд сүүлчийн хичээлээ тараад гэрлүүгээ алхахдаа 1928 оны Viola Lee Blues ийг чихэндээ эгшиглүүлж билээ.

Ороход хоолны үнэр сэнгэнэж, аавын инээд цуурайтна. Тийм ч тарчиг амьдралтай биш ч манайх гэдэг айлыг зорих хүмүүсийн тоо нэгээр буцдаггүй байлаа.

Зочны өрөө рүү даарсан биеэ чичигнүүлэн ороход минь аав аяархнаар ирэн шивнэж билээ.

"Хувцсаа багла, чамайг захих хүмүүс"

Түүний дотны найз гэгдэх Жон эрхэм багадаа харж байснаас минь өөрчлөгдсөн зүйл гэвэл хоёр ширхэг цагаан үс, багахан үрчлээс. Аавын хэлснийг сонсчихон бололтой инээмсэглэн зөөлнөөр хэллээ. "Аёон ямар үзэсгэлэнтэй болж өсөө вэ? Төрсөн өдөр нь биз дээ?, ядаж шөлийг нь уулгах хэрэгтэй шүү дээ? Бид яарах хэрэггүй хангалттай цаг байна."

"Чиний зөв, дахиж ээжийнхээ хоолыг идэтлээ удах байх."

Түрүүнээс хойш надруу хараад байсныг нь анзаарсан ч зөрүүлээгүй би энэ удаад эцгийнхээ хажууд суун хоол зооглох залуу руу харвал, үнэхээр илэрхийлэлгүй харц. Үгээр хэлж үзгээр бичимгүй тийм л сонин, сансар огторгуй, од гаригийн аль нь ч биш ч тэгээд л ширтээд гацчихмаар. Соронз? Үгүй ээ, соронз гэхэд хэт хүйтэн жишим.

Нэг л мэдэхэд аав ээж минь намайг хоолны ширээнээс босгон үдэж өгч байсан юм

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Нэг л мэдэхэд аав ээж минь намайг хоолны ширээнээс босгон үдэж өгч байсан юм.

Онгоцны буудал дээр ирэхэд тэдний гэр бүл үнэхээр л улсдаа нөлөө бүхий зүйл хийцгээдэг бололтой хүн бүхэн л хамгийн сайханаараа харьцацгаана.

Анх удаа нисэж үзэх гэж байсан болоод ч тэр үү? Арван долоохон настай охин сонирхолдоо хөтлөгдөн цонхноос нааш хоёр дахь суудалд нь суусан тул өндийн цонхоор харах гэж хичээнэ.

Уншиж байсан сонингоо тавьчихаад л над руу сээтгэнүүр гэх чинь инээсэн тэр залуу эрийг би таниж байлаа. Жон эрхмийн том хүү Жон Жэхён. Аавын яриагаар өдгөө тэр дөч шүргэж яваа нэгэн.

"Залуу хадагтай их сониуч бололтой? Энд суудаа, би дургүйцэхгүй."

Эелдэгхэн загнаж суудлаа тавьж өгсөн эрд би толгой дохихоос өөрөөр талархаж үл чадна.

Ингэж л би Нью-Йорк хотын "Жазз Эрин үед" хөл тавьсан юм.

Сайн уу?

Golden Era Where stories live. Discover now