Two.

133 14 2
                                    

Энд ирснээс хойш хоёр сар өнгөрлөө. Ирээд өөрчлөгдсөн зүйлс гэвэл амьдрах орчин гэхээс надаас бол өөрчлөгдсөн зүйл нэгээхэн ширхэг ч үгүй.

 Ирээд өөрчлөгдсөн зүйлс гэвэл амьдрах орчин гэхээс надаас бол өөрчлөгдсөн зүйл нэгээхэн ширхэг ч үгүй

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Аавын яриагаар 1865 онд хар арьстнуудын боолчлолт дууссан ч гадуурхалт хэвээр байгаа гэсэн. Гэхдээ энд ирээд ажиглахад тийм зүйлтэй ер тааралдсангүй.

Жон эрхмийн гэр бүлд хоёр хүү, нэг охин байдаг.

"Жон Жэхён, Жон Хэгёон, Жон Жонгүг. Зөв үү?"

"Тогтоожээ хадагтай, сайн байна."

"Баяралалаа Жосефор."

Энд ирснээс минь хойш хань болж буй хоёр л зүйл. Нэг нь ном, нөгөө нь Жосефор. Нас нэлээд явсан энэ Франц гаралтай үйлчлэгч өвгөн өдөрт яг гурван удаа намайг Жон эзэгтэйн зараалаар эргэдэг.

Оройн арван найман цагт бид яг ингээд энд, тансаг ширээний ард хутга сэрээнээс өөр хорших чимээ үл гарган хоол зооглодог. Энэ нь надад их таалагддаг.

"Аёон оо одоо сургуульдаа явж эхлэх болсон байх, орчинтойгоо танилцаад дуусчихсан юм чинь."

"Ойлголоо эрхмээ."

Оройн хоолны дараа би хоёр давхрын булангийн өрөө рүүгээ явдаг. Их урт, хоёр талаараа гардаг мушгиа шаттай л даа.

Миний өрөө их гоё. Урьд нь зургийн өрөө байсан юм уу? Гэмээр одоог хүртэл будагны ихүүн үнэр сэнгэнэх хэд хэдэн зурагтай канван мухарт нь бий.

Хоёр талдаа цонхтой ч бараг л моддоос өөр зүйл харагддаггүйн дээр орон доороо үнэтэй чанарын Перс херизэн хивстэй, чамин хувцасны шүүгээ, үүдний ногоон буйдан, урд нь харагдах нам хүрэн ширээ гээд л энэ өрөө надад хэт гоёмсогдоно. Их өндөр таазтай учир дээрээс унжих гэрлэн бүрхүүл асахаараа үзэсгэлэнтэй харагддаг.

 Их өндөр таазтай учир дээрээс унжих гэрлэн бүрхүүл асахаараа үзэсгэлэнтэй харагддаг

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Хоёр цаг. Шөнийн яг энэ цагт дэр маань нордог. Санаад л тэр шүү дээ. Ээжийгээ, бас аавыгаа, тэгээд гэрээ.

Өрөөний минь хаалга чирхаран их л болгоомжтойгоор онгойн архины үнэр үнэртэж эхлэв. Нүдээ аниатай хэсэг байж үзэхээр шийдэн хөдлөлгүй хэвттэл орж ирсэн хүн хажууд минь ирээд суучих нь тэр.
Сүрчигээр нь таах гэж оролдвол бага ноён Жонгүг? Жосефор хэлэхдээ түүнийг Лондонд амьдарч өмгөөлөгч хийдэг ба өвөл дуусахад эндээс буцна гэсэн. Гэрээсээ хамгийн тааруу харьцаатай нь. Тийм ээ, нөгөө өөдгүй зантай нэгэн.

Анх ирсэн өдрөөс долоо хоногийн дараа би түүнээс намайг хамт зул сарын үдэшлэгт дагуулж явахыг асуусан юм л даа. Гэтэл тэр юу ч хэлэлгүй шуудхан л гараад өгсөн.
Дараа нь дахиад оройн хоолон дээр өөрийх нь урд байгаа загасыг аваад өгөөч гэтэл үг дуугүй идээд л байсан.

Гэхдээ би сүүлд бодсон юм л даа. Тэрнийг үг хэлж байхыг нь би сонсож байгаагүй. Би ч бас хэрэггүй үед нэг их юм ярьдаггүй. Гэхдээ би их боддог. Дотроо их олон зүйл бодоод л бодоод л. Өтнөөс огторгуй хүртэл өдөрт тоолж барамгүй олон зүйлс өөртөө яриад л байдаг хэрнээ хүний өмнө амнаас минь үг унахад төвөгтэй санагдаж эхэлдэг. Тэр ч бас надтай адил тэгдэг байх гэж.

Golden Era Where stories live. Discover now