1. Том Хенрик

34 4 0
                                    

ТОМ ХЕНРИК

Миний хэзээ ч харахыг, сонсохыг, хэлэхийг хүсдэггүй 9 үсэгнээс бүрдсэн хорсол дүүрэн нэр.

Энэ нэрийг сонсох төдийд ар нуруугаар минь сэрүү татаж, хүйтэн хөлс цувах шиг болдог.

Чухамтаа түүнд яагаад ингэтлээ дургүй болсон шалтгаан бол тэрний надтай харьцдаг бүдүүлэг зан авир.

Харин түүний надад яагаад дургүйг чухамдаа бурхан л мэдэх байх.

2022 оны 10 сарын 25:

Энгэр дээрээ "Жуди Роберт" гэсэн тэмдэгтэй бүсгүй яаравчлан гэрээсээ гараад машиндаа суун галзуу мэт л гишгэлнэ.

Явах замдаа хэд хэдэн хүмүүстэй яриад амжина.

'Өө бурхан минь Китти? Яагаад заавал өнөөдөр гэж'

-Сайн мэдэхгүй юмдаа, Том заавал өнөөдөр гэж бичсэн байна лээ.

'Том гэж хэн юм?' хэмээн гайхсан атлаа ууртайгаар асууна.

-Том Хенрик л байхгүй юу, чиний хөрөнгө оруулалт хүсээд байгаа газрын ерөнхий захирал

'Өө бурхан минь... яагаад надад ингэж хандаж байгааг ойлгохгүй нь'

-Би илүү зүйл хэлж чадахгүй нь, Майк та хоёрт хэцүүг мэдэж байгаа ч сонс Жуди энэ бол алдаж болохгүй боломж. Магадгүй чи энэ компанитай хамтарч чадвал чиний урлан дэлхийд ч гарахыг үгүйсгэх аргагүй. Амьдрал тааварлашгүй шүү дээ хонгор минь, сайн бодоорой. Хэрвээ зөвшөөрвөл надруу 4 цагаас өмнө зурвас бичээрэй.

гээд тэдний яриа өндөрлөлөө.

Бүсгүй уртаар санаа алдаад 1 товчин дээр удаан дарвал "Майк" гэж залгагдав.

Утас хэд хэд дуудсаны дараа нэлээн эрч хүчтэй баргил хоолой машинд сонсогдоно.

-Өглөөний мэнд хайрт минь, аялалдаа бэлэн үү?

'Юу гээч Майк чамд яаж хэлэхээ ч ойлгохгүй юм. Би өмнө нь ярьж байсан санаж байна уу? Хэрвээ би том компанитай гэрээ хийж чадвал урлангаа өргөжүүлэн дэлхийн зах зээлийг зорино гэсэн'

-Аан тийм ээ санаж байна. Ямар нэгэн асуудал гараа юу?

'Үүнийг асуудал гэж хэлэхэд хэцүү ч бидэнд л тулгараад байх шиг байна. Тэр компаний захирал өнөөдөр л сул цагтай учраас надтай уулзахыг хүссэн. Тиймээс өнөөдрийн аялалаа цуцлах талаар..'

гэснээ цааш үргэлжлүүлж юм хэлсэнгүй.

Хэн хэн нь хэсэг чимээгүй байсны эцэст Майк ийн хэлээд утсаа тасаллаа.

-Ойлгож байна аа, тэгвэл ямар ч аргагүй бололтой. Хоёулаа дараа ч хамтдаа явж болно. Тиймээс өнөөдөртөө би ганцаараа явъя. Аав ээж хүлээж байгаа байх. Хайртай шүү

Жуди хөнгөн санаа алдаад машинаа эргүүлэн байрлуулав.

Тэгээд дараа нь утсаа гаргаж ирэн "Китти" гэх дугаар луу удтал ширтсэний эцэст

'Очихоор шийдлээ, хаяг цагаа явуул'

Одоо үе:

Ингэж л би энэ чөтгөрийн гарт орсон юмдаа. Түүнийг яагаад ийм адаар ааштайг бас яаж ийм амжилттай явж байгааг бодоод бодоод ч олохгүй нь.

Ийм муухай авиртай хүн энэ зэрэгтэй явна гэдэг.. Амьдрал ч үнэхээр шударга бус юм аа.

Яг л түүнийг муухайгаар бодож байгааг мэдсэн мэт 'ЧӨТГӨР' гэх дугаараас зурвас ирнэ.

"ЖУДИ!!! Яг одоо ир. Үгүй бол чи асар их өрөнд орох болох нь"

Бурхан минь... өчигдөрхөн л буруу хоол идчихсэн гэлтэй хэл ам долоочих гээд л байсан, бүр надад 7 хоногийн амралт өгсөн шүү дээ!

POV: Tom

'Чөтгөр гэж, энэ тэгээд үнэн мэдээлэл үү?'

-Сайн мэдэхгүй байна, захирал аа. Гэхдээ эх сурвалж нь өмнө нь хэзээ ч худлаа мэдээ цацаж байгаагүй юм байна.

Хараал ил, Жуди Роберт чи ч үхсэндээ.

Хаалга нээгдэн миний харахаас ч үзэн яддаг хүн орж ирнэ. Хэдий харахаас дургүй хүрдэг ч ажилдаа сайн болохоор өөр аргагүй байдаг юм.

'Жуди Роберт! Яг одоо бидний гэрээний 15 дугаар нүүрэн дэх дүрмийг унш'

"Чи үнэхээр ойлгомжгүй залхмаар хүн гэдгээ мэдэх үү?"

'Дуугүй унш гэж байна!'

Тэр уншсан бололтой хэсэг харсанаа хөмсөгөө зангидан над руу хараад "Чи намайг хуулбарласан гэх гээд байгаа юм уу? Чи надад дургүй байж болох ч энэ чинь арай дэндэж байгаа юм шиг санагдахгүй байна уу?"

Энэ хүүхэн ч угаасаа үг авахгүй л дээ..

'Чи 21р зуунд амьдарч байж мэдээний сайт руу орохгүй юм бол хараал идсэн гар утсаар яг юугаа хийдэг юм?'

Тэр над руу хэсэг харж байгаад утсаа гаргаж харахдаа яг л эвэртэй туулай үзсэн юм шиг болчихсон.

Инээдтэй энэ хүүхний царайны хувирлууд үнэхээр ил

'Юундаа жүжиглээд байгаа юм? Чамд наад царайнаас чинь өөр олигтойхон тайлбар байгаа гэж найдъя'


Hiiii shine bichveer kkk enemies to lovers bichvereer dutgdd bgam shg sngdd bicclee guyz

Enemies to Lovers Where stories live. Discover now