for my dear future daughter

1 0 0
                                    

Хайрт ирээдүйн охин минь, ээжийнх нь дотор хэтэрхий олон зүйлс багталцаж ядан түлхэлдэж, гарч ядах аргаа олж чадахгүй төөрөлдөж буй тул эдгээр бүхнийг чамд зориулж бичье гэж бодлоо. Чамайг ээждээ хэзээ ирэхийг мэдэхгүй ч, төсөөлж байгаагаар минь бол хамгийн ойрдоо 25, хамгийн холдоо 30 гэж төлөвлөж байгаа тул тэр хүртэл ээж нь бичсээр байх болно. Удахгүй л хугацаа байна шүү дээ! Ердөө 5-10 орчим жил, за тэгээд чи миний насан дээр ирсэн хойноо магад үүнийг минь уншина гэж үзвээс 25-30 гаруй жилийн дараа энэхүү үгс минь эзэндээ хүрэх нь. Чамайг жинхнээсээ хэн гэж нэрлэх бол? Миний хүслээр Аниргүнж гэдэг нэртэй болсон байх болов уу, эсвэл аавынх нь хүслээр өөр, бас л нэг өхөөрдөм нэртэй болсон байх уу?

Өмнө өөрийн үндсэн хаяг дээрээ бичиж байхдаа дотоод мэдрэмжээ хуваалцсан олон тэмдэглэлүүд бичиж явахдаа гаднаа "би зүгээр л дотоод мэдрэмжээ хуваалцаж байна, надад хандалт, тоо хэрэггүй" гэх утгатай үгс ихээр ашигладаг байсан ч дотоод сэтгэлдээ бол хүмүүс уншаасай, намайг мэдрээсэй тэгээд ойлгоосой гэж их хүсдэг байж билээ. 10н хэдэн настай байсан юм санж. Өөрийгөө бусдаар хүлээн зөвшөөрүүлж, ойлгуулж л байвал ямар гайхалтай санагддаг байв аа. Яахав одоо бүр огтоосоо тоохоо больсон гэж хэлэхгүй ч одоо бол ээж нь эхлээд өөрөө өөрийгөө ойлгож хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байна. Бас дээрээс нь, энэхүү үгс бүхэн хүрэх эзэнтэй, тэр эзэн нь бүр миний амьдралын хамгийн үнэт хүний нэг тул бусад хүмүүст уншуулах хүсэл энэ мөчид үнэхээр өчүүхэн ч алга аа. Харин ч хүмүүс уншвал хангалттай дотроо уудалж чадахгүй тухгүйрч, жинхэнэ өөрийгөө илчилсэн бус хэсэг бүлэг хүмүүст тохируулан зориулагдаж бичигдсэн хуурамч үгс болж хувирах байх.

Evernote, Notion, Medium зэргийг ашиглаж үзсэн ч гэхдээ иймэрхүү олон хэсэгтэй бичвэр бичихэд хамгийн аятайхан, тухтай цэвэрхэн газар энэ л ээжийнх нь уншиж өссөн платпорм байж таарлаа. Аль болох л нууцлалтай байлгахыг зорьж байна. Харин бодит амьдрал дээрх нэрсийг хэрхэх вэ хоёулаа? Бяцхан "юуны магад" гэсэн айдасдаа хөтлөгдөн нэрийнх нь эхний үсгийг ашиглаж байя. Чи хүсвэл дараа нь ээжээсээ тухайн хүмүүсийн бүтэн нэрийг асууж болно. 

Яг үнэнийг хэлэхэд нээх сайн дасаж өгөхгүй л байна, "ээж нь" гэх мэт үгст цөм. Би чинь өөрөө л ээжийнхээ бага охин нь болохоос, ээжтэйгээ л холбогдуулан энэхүү үгийг хэрэглэдэг болохоор өөрөө өөртэйгөө хамаатуулан "ээж нь" гээд ярихаар жаахан хол хөндий, эвгүй бөгөөд танил бус санагдаж байгаа нь ойлгомжтой. Хэрэглэхийг хүссэн үедээ л хэрэглэж, зүгээр л энгийн тэмдэглэл бичмээр байгаа 

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jul 09 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Dear future daughter,Where stories live. Discover now