![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image. Жон Жонгүг.
Улсдаа эхний тавд орох тэрбумтан баяны ганц хүү. Хорин долоохон насандаа 'JK' компанийг үүсгэн байгуулж, амжилтын оргилд хүрсэн тэрээр ажилдаа хариуцлагатай, ухаалаг, боловсролтой, авьяаслаг нэгэн гэдгээрээ алдартай.
Гэвч тэрээр ажил, амьдралаа тусд нь авч үздэг тул хольж хутгахыг үзэн яддаг. Хэдий тэр ажил дээрээ хариуцлагатай ухаалаг нэгэн ч хувийн амьдралдаа эрх чөлөө, аз жаргалыг юу юунаас илүүд үздэг байна.
Тэрээр бусдын шүүмжлэл, эсэргүүцлийг үл тоон, өөрийн дуртай зүйлсээ хийж, өөрийн дураар амьдардаг. Тансаг автомашин, мото уралдаан, шөнийн клуб, энгийн бус аялал... Энэ бүхнээс Жонгүг аз жаргалыг мэдэрдэг.
Түүний хувьд амжилттай ажил амьдралынхаа хажуугаар, хүсэл сонирхлоо хязгаарлах нь утга учиргүй мэт санагддаг. Тиймээс тэр өөрийн хүслээр амьдарч, хэн ч түүнд заах эрхгүй хэмээнэ.
Магадгүй тэр яг л нэг биед орших хоёр өөр ертөнц. Нэг нь ухаалаг, хариуцлагатай, бүхнийг төгс гүйцэлдүүлэгч бол нөгөө нь эрх чөлөө, адал явдалд тэмүүлсэн, хэнээс ч хараат бус зөрүүд нэгэн.
Солонгос улс, Сөүл хотНүд эрээлжлэх олон өнгийн тод гэрэл, чихэн дээр цангинах чанга хөгжим. Эрчүүдийн нүдийг булаах үзэсгэлэнт олон бүсгүйчүүд... Энэ бол Жонгүгийн хоёр дахь амьдрал.
Тэр клубын үүдэнд бууж, машиныхаа түлхүүрийг харвасан сум шиг үйлчлэгчид шидээд, өөртөө итгэлтэйгээр дотогш орлоо.
Жонгүг клубд орж ирж, булангийн суудалд суугаад өөртөө зориулж нэг хундага виски захиалан эргэн тойрноо ажиглаж эхлэв. Түүний хувьд орчин тойрноо хянах, сонирхсон зүйлээ хайх нь яг л анчин овоо хараагаа чиглүүлж буй мэт санагддаг.
