____
Сөүлийн хамгийн тансаг клубуудын нэгэнд, алтан хүрээтэй хаалганы ард, дээд давхарын хагас харанхуй орчинд хөгжим чимээгүйхэн цуурайтсаар байлаа. Энд ирсэн хүн бүр гоёлын хувцастай, амьдралд хангалуун амьдардаг нь илт. Энэ бол Жон Жонгүгийн оройг өнгөрөөдөг газар.
Тэр тансаг орчны буланд ганцаараа сууж, гартаа улаан дарсны хундага барьжээ. Нүүрэнд нь ямар ч инээмсэглэл үгүй, цонхигор нүдээрээ бусдыг эргүүлж тойруулан харна. Тэр эцэг эхийнхээ шахалтаар бизнесийн ертөнцөд хөл тавьж амьдралыг эхлүүлсэн. Хайр, сэтгэл хөдлөл гэдэг зүйлсийг тэр утгагүй, зугаагаа хангах хэрэгслүүд л хэмээн тэр боддог. Бүсгүйчүүд хүртэл түүний хувьд бохь шиг ашиглаад хаядаг нэг удаагийн зүйл шиг л санагдана.
Гэтэл орой бүрийн адилаар орж ирдэг нэгэн бүсгүй өнөөдөр түүний анхаарлыг ихээр татав. Тэр бол Мин И Сол. Архи тамхи, элдэв муу зуршлаар дүүрэн амьдралтай ч гэлээ, хангалттай их зовлонгоо эдэлчихсэн нэгэн. Хүнд хэцүү амьдралыг туулж, ямар ч хүсэл мөрөөдөлгүйгээр амьдардаг бүсгүй.
И Сол клубт орж ирсэн даруйдаа л хундага дүүрэн хатуу юм захиалав. Тэр хүнд, хэцүү үедээ жоохон амсахгүй л бол дахиад тэвчиж чадахгүй юм шиг, өглөөний нарыг дахиж харж чадахгүй юм шиг л хэцүү санагддаг. Архи амьдралыг нь бага ч гэсэн дулаацуулж, зовлонг нь мартуулдаг гэх юм уу даа.
Тэгээд Жонгүг бүсгүйг нүднийхээ булангаар ажиглаж эхлэв. Түүний хүйтэн, үхмэл харцыг эс тооцвол бүсгүй гадаад төрх болон бие галбирын хувьд гайхалтай төгс аж.
И Сол нэг хундага хатуу зүйлээ ууж дуусгаад, өөр нэг хундага захиалахаар зөөгчид дохив. Түүний улаан уруул нь зөөлөн бас чийглэг ч бага зэрэг чичирч, гарт нь тамхи баригдсан харагдана.
Жонгүг түүний дэргэд ойртож суухыг хүссэн ч өөрийгөө түр барив. Түүний сонирхлыг татаж буй энэ эмэгтэйг тэр ердөө л нэг удаа ашиглачихаад хаяна гэдгээ өөрөө ч хангалттай сайн мэдэж байгаа. Тийм ч учраас бүсгүйг гомдоохыг хүссэнгүй.
Гэвч эцэст нь тэр өөртөө итгэлтэйгээр суудлаасаа босож, И Сол руу алхаж эхлэв. Түүнийг нэг нүдээрээ тоож харах нь байтугай бүр хажууд нь хүн байгаа үгүйг ч мэдэхгүй бүсгүйгээс Жонгүг зориглон очин суугаад:"Сайн уу? Чи энд ганцаараа сууж байгаа юм уу?" хэмээв.
Бүсгүй түүн рүү хүйтэн харц шидлээд:
"Үгүй ээ. Хажууд нэг тэнэг залуу сууж байна" гэх нь тэр.
Жонгүг гайхан эргэн тойрноо харсан ч тэр хоёроос өөр хэн ч ойр хавьд байгаагүй юм. Тэгээд өнөөх тэнэг залуу гэх хүнийг өөрөө юм байна гэдгээ ойлгов.
"Үгүй ээ. Би зүгээр л чи ганцаараа ирсэн юм уу? Хүнтэй ирсэн юм уу? гэж асуух гээд л."
"Хоёр нүдээрээ хараач. Энд бид хоёроос өөр хүн байгаа юм шиг байна уу?"
"Ахх, Намайг уучлаарай, Жоохон манараад байх шиг байна л даа. Тэнэг гэж битгий бодоорой."
Жонгүг ийн гэнэн инээмсэглэл тодруулан бүсгүйд хандан хэлнэ. Бүсгүй түүнийг толгойн угаас хөлийн ул хүртэл шинжиж хараад:
"Санаа зоволтгүй ээ. Би тэнэг хүмүүсийг боддоггүй юм" гэх нь тэр.
И Солын харц Жонгүгийн зүрхийг царцаах мэт л хүйтэн байлаа. Жонгүг үүнд өөрийгөө яг л доромжлуулсан мэт санагдана. Тэрээр өөртөө итгэлтэй байсан ч, И Солын энэ байдал түүнийг нэг л тавгүйрүүлэх шиг болно.
"Хөөх, чи ч их хорон үгстэй бүсгүй юм аа. Танилцвал яаж байна? Жон Жонгүг."
Ийн Жонгүг И Сол руу гараа өгөхөд тэр үл тоон ууж байсан хундагатай зүйлээ буулган хүйтэн харцаар түүнийг ширтээд:
"Чамтай танилцах хүсэл надад огтхон ч алга. Өөр бүсгүйг очиж найр" хэмээлээ.
Ийн хэлэх бүсгүйг Жонгүг ойлгохыг хичээнэ. Ямар хүүхэн гэхээрээ түүнийг тоодоггүй юм?
"Чи ч хатуу самар бололтой."
Түүнийг ийн хэлэхэд нь И Сол толгой дохиж, уусан зүйлийнхээ амтыг мэдэрч байлаа. "Тийм ээ. Мэдсэн бол одоо холдоод өгөхгүй биз? Бүгдийг нь сүйтгээд хаячих хэмжээний уур хүрээд болохгүй байна. Гэмтэх гээгүй юм бол явж үз."
"Ахх, чамайг ийм байгаад харамсаж байна шүү. Ямар эрийн доор хэвтээд, хэдэн төгрөг олдог болохоороо ийм их зантай болчихдог юм? Мм? Түүндээ их үнэнч бололтой. Тийм үү? Яг л нохой шиг" гээд түүнийг хэлж дуусахтай зэрэгцэн түүний хацар халуун оргиж бүсгүйн улайсан гарын алга болон өөрийг нь цоолох мэт харах жихүүцэм харц түүнийг угтан авна.
"Амныхаа зоргоор хуцах хэрэггүй. Чам шиг хүний хүүр шиг юмны хажууд сууж, юм ярьсан даа өөртөө ой гутаж, бөөлжис хүрч байна."
Ийн И Сол цүнхээ шүүрэн авч гарсан юм. Жонгүг ч бас хэсэг сууж байгаад клубээс гаран машин жолоо атган гэр лүүгээ хөдөллөө. Хачирхалтай нь замд нь И Сол алхаж явахыг хараад яагаад ч юм түүний хажууд машинаа зогсоон:
"Хараач. Бүсгүй минь чиний хөл өвдөж байгаа нь гарцаагүй. Суучих" хэмээв.
Бүсгүй түүнийг тоолгүй алхсаар л байлаа.
"Эсэргүүцсээр л байх уу? Ойлголоо. Болгоомжтой яваарай. Хэн нэгэн чамайг хулгайлчихаж магадгүй шүү дээ."
vote~~
YOU ARE READING
▪︎Unspoken pain▪︎
Short Story--- "Бидний амьдралын зам мөр тэс өөр байв. Гэвч тэр шөнө, клубын бүдэг гэрэлд, бидний сэтгэл нэгэн мөчөөр нэгдэн нийлсэн юм. Амьдралын зөрчил, зовлон гунигийг үл харгалзан тэр мөчид бидний сэтгэл нэгэн дор байсан. Гэвч чи үүнийг ойлгохгүй" --- -202...