Blondie

10 2 1
                                    

"Драко, сонсооч? Би өнөөдөр чамд үнэхээр хөөрхөн хоч бодож олсон! Энэ нь өнөөдөр надад тохиолдсон сайхан зүйлтэй холбоотой-" Арван нас хүрсэн үү гэмээр жоохон охин өсвөр насны хүү дээр инээмсэглэн гүйж ирээд шулганах ч хүү огт тоож байгаа шинж байсангүй.

"Юу гээч Бэлла? Надад хамаагүй. Өөр тийшээ яв!" Охины царай багахан гонсойж, хүүг ширтээд л байсанд хүү түүний өндөрт тааруулан доош бөхийгөөд хөмсөг зангидна.

"Хэрэв чиний эцэг эх, миний аавтай дотно байгаагүй бол би чамтай үг солих ч үгүй байсан!"

"Шаргал үст!" Хүүг гайхан хархад охин "Миний чамд өгсөн хоч! Бас надад Хогвартсаас урилга ирсэн" охин сулхан ч өөртөө итгэлтэй хэллээ.

Залуу хүүгийн гайхсан царай буцан дорд үзэх мэт болоод "Бэлла, би чиний үг ойлгодоггүй энэ занд чинь хамгаас дургүй" гэж хэлж дуусаад багахан ярвайж цааш явлаа

Охин байрандаа зогсоод түүний явахыг харан үлдэхэд, нүдэнд нь нулимс хэдийн цийлэгнэсэн байсан ч гунигтай инээд тодруулсаар байв.

***

Бэлла Хогвартс явах галт тэрэгний зогсоол дээр ирэхэд 9³/⁴ гэсэн тэмдэгний дор Малфойн гэр бүл зогсож харагдлаа.

Тэднийг харсан даруйд охины бүлтгэр том нүдэнд оч асах мэт болон ам нь чихэндээ хүртэл инээмсэглэх холгүй байв.

"Уулзахад таатай байна, Ноён Малфой, Хадагтай Малфой" өөрийн мэдэлгүй бяцхан охины хөл тэдний урд ирсэн байх ба сандарсандаа багахан чанга хэлж орхилоо.

Чих, хацар нь ув улаан болсон охиныг Ноён Малфой гайхангуй хараад "Таатай байна. Чамайг ийм хурдан том болж байгаад итгэхгүй юм." гэхэд охин ичингүйрэн хайртай хүүрүүгээ ширтлээ.

Энэ үед Нарцисса хүүгээ тэврэх нь холгүй хойно нь зогсож байсан ба охиныг харангуутаа инээмсэглээд Драког түлхэв. "Сайн уу Хонгор минь? Эцэг эх чинь яасан юм?."

"Тэд тэнд байгаа. Удахгүй бидэн дээр ирэх байх..." охиныг хэлж дуусхад хачин царайлж байсан Драко "Бид хоцрох нь!" гээд түргэхэн галт тэрэгрүүгээ хөдлөв.

"Драког сайн харж байгаарай... Тэр чамд тийм ч дургүй биш" Лусиус охинд зөөлөн хэлэхэд охин инээмсэглээд толгой дохин цааш явхад ээж аав нь ч ирж Малфойн гэр бүлтэй нэгдэн тэднийг гаргаж өгөв.

Арай сүүлд орсон болохоор Дракогийн суусан тасалгаанд суудал авч амжилгүй дурамжхан хоосон өрөө хайн явна.

"Уучилаарай, Би сууж болох уу? Өөр хүнгүй суудал алга" Зөөлөн хэлэхэд өрөөнд байсан гурван хүүхэд түүнрүү хэсэг ширтээд " Тийм ээ. Мэдээж" эелдэгхэн хүлээж авсанд охин инээмсэглэн дотогш орлоо.

"Тэр надад хэн нэгнийг санагдууллаа" гээд хар үстэй, нүдний шилтэй хүү хэлэхэд, улбар үстэй хүү түүнрүү хачин хараад " Харри, инээдтэй биш байна" багахан уцаарлалаа

"Мэрлиний саваа гэж. Та Харри Поттер юм уу?" Охины хоолой нилээн чанга гархад шаргал үстэй охин энэ удаа дуугарлаа.

"Дуугаа жоохон зөөллөж болох уу?" Гэвч тэр нүдээ номноосоо салгасангүй.

"Кхмм. Уучилаарай. Тэгэхээр таньд нөгөө сорив байдаг гэсэн үг үү?... Би харж болох уу?" Том нүд нь улам томрон хоёр хүүрүү ширтэхэд тэд өөд өөдөөсөө харж инээлдээд "Болно оо" гээд харуулав.

"Энэ сорив үнэхээр ... хэлэх ч үг алга" охиныг уулга алдах зуур буржгар шаргал үстэй охин "Чамайг хэн гэдэг юм?" Гэв.

"Намайг Бэллa. Bella Lestrange"

"Чи чинь халдашгүй ариун хорин найман гэр бүлийн үр удам гэж үү?" Хэрмони одоо л номноосоо нүдээ салган харлаа.

Охин хөнгөн толгой дохиод "Манай гэр бүлийг үхэл идэштэн гэж үзэхэд хүргэдэг ганц л хүн байдаг болохоос манайх тийм ч хорон биш шүү" бахархах мэт хэлэхэд Хэрмони одоо ч түүнрүү харсаар байв.

"Бэллатрикс!" Хэрмони зөөлөн хэлээд хөмсгөө зангидав. "Гэхдээ тэр одоо азкабанд хоригдож байгаа болохоор санаа зовох хэрэггүй дээ" охин гунигтай хараад "Миний ээж муу шулам болохоор намайг ч бас тийм гэж бодож байна уу?"

"Ер нь бол тийм ээ!" Улбар үстэй хүүг хариулах үед Харри түүнийг нудраад "Рон. Эелдэг байх хэрэгтэй!... Үгүй ээ чи тэгж харагдахгүй байна"

Яриаг минь таслан галт тэрэгний чимээ гарснаар бид сургуульдаа иржээ. Очих замд байгаль нь их сайхан гэхээр нь харахыг хүсэж байсан юмсан.

Санаа алдаад тэдэнтэй буухад урдаас минь Драко намайг жигших мэт хараад харцаа шилжүүлэн Харриг үгээр иднэ.

"Та нар найзууд биш юм уу?" Гайхан асуувал Рон гэгч "Тэрэнтэй юу? Хэзээ ч үгүй!" гээд урд гаран алхана.

Чи үнэхээр өөр шигээ нэгнийг найзаараа сонгожээ? Жигшмээр юм!

-Драко Малфой

The guy who is mine || Draco Malfoy Where stories live. Discover now