Slytherin

7 1 1
                                    

Хагрид гэж өөрийгөө танилцуулсан аврага биетэй, үсэрхэг залуу биднийг дагуулан Хогвартс руу чиглэв.

Ойр зуурын юмсыг гайхан алхаж байтал модон хаалга өөрөө онгойн биднийг үрчлээ суусан настай эмэгтэй угтлаа.

"Минерва Макногалл гэж дуудаарай. Би энд Грифендор тэнхимийг хариуцдаг профессор.

Тэгэхээр намайг дагаад яваарай"

Тоосгоор хүрээлэгдсэн урт хонгилд лааны дөл л гэрэл сүүмийлгэж, хаанаас ч юм гутлын чимээ гараад ч байгаа юм шиг эвгүй хэрнээ цаанаа л нэг шидийн аураг бүрдүүлнэ.

Хүүхдүүдийн шуугилдах чимээ тодорч биднийг орход дөрвөн урт ширээнд хүүхдүүд дүүрэн сууж байх ба бүгд л жигд дүрэмт өмссөн харагдана

Минерва тэдэнд чимээгүй байхыг сануулж "Хувиарлагч малгай та нарын зан аашнаас ямар тэнхимд орохыг заана. Нэрийг чинь дуудахаар гарч ирээрэй" гээд модон сандал өмнөө гаргаж ирэв.

Намайг дуудах болоогүй байсан тул би Драког нүдээрээ гүйлгэн хайвал тэр хамгийн цаад захын ширээнд үргэлж хамт явж байдаг хүүхдүүдтэйгээ инээлдэн ямар нэг зүйлийг ярьж байгаа харагдав.

Миний нэрийг дуудснаар анхаарал минь сарнин би сандал дээр очин суувал малгай "тийм ээ. Ойлгомжтой...Slytherin!" Гэж хашгирлаа.

Дракогийн ширээний хүүхдүүд босч ирэн уухайлан орилолдох бол тэр надруу жигтэй харцаар ширтэн сууна.

Ядаж л түүнтэй нэг танхим болсондоо баяртай байна.

Дамблдор нээлтийн үг хэлсний дараа ширээн дээр хоолнууд өөрсдөө  гарч ирэх нь намайг инээмсэглүүлэхгүй байж чадсангүй.

Профессоруудыг харж байтал хажууд минь сууж байсан охин надад тэднийг юуны багш, аль тэнхимийг хариуцдаг талаар хэлж, ойр зуурын зөвөлгөө өгөн бид хамт хооллов.

Идэж дуусмагц хоолнууд гарч ирсэн шигээ өөрсдөө алга болж сая л аниргүй байсан газар ахин чимээнээр дүүрлээ.

Энэ нь биднийг цочоосон сүнснүүдтэй холбоотой юм.

Төгсөх дамжааны өндөр хүү надад Слитерины хэсгийг танилцуулхаар дагуулан явах бол ард минь зарим охидын "Тэрний аав нь хэн гэдгийг мэдэх үү? Аавгүй болохоороо ээжээрээ овоглодог байх" гэх мэт зүйлс ярих нь сонсогдох ч надад хамаа байсангүй.

Цэвэр цуст гэж нэгэн эмэгтэйн  зурагны өмнө ирэн хэлхэд зураг онгойн биднийг оруулав.

Бүхэлдээ хар ногоон өнгийн өрөө тийм өнгөлөг зурагны ард байх чинээ санаагүй намайг гайхшруулав.

"Драе, би чамтай нэг тэнхимд орсондоо үнэхээр их баяртай байна" гарнаас нь атган хэлвэл тэр ярвайж намайг түлхээд "Надад наад бохир биеийнхээ аль ч хэсгийг хүргэх хэрэггүй! Заваан юм" гэв

Магадгүй чи энэ тэнхим болохоор л би энд хуваарилагдсан байх...

-Бэлла Лэстрэнж

The guy who is mine || Draco Malfoy Where stories live. Discover now