⚠️ Бүгд Найрамдах Солонгос улсад аюул занал хийлсэн онц ноцтой гэмт хэрэг удаа дараа үйлдсэн сэтгэцийн хувьд ЭРҮҮЛ БУС гэж тогтоогдсон этгээдүүдийг хүн амаас зайдуу, соёлт нийгмээс тусгаарласан газар насан туршид нь хорих шийдвэрийг засгийн газраас гаргаж байна.Түүнчлэн эдгээр хэрэгтнүүдийг ХҮН биш гэж үзэх бөгөөд нохой адил хооллож, харх адил сүүдэрт амьдруулагтүн!!!
1969.12.06
*** ОДОО ҮЕ ***
Өвгөн хүлэмжиндээ ирж суувал араас нь өнөөх бүсгүй даган ирж
Эмэгтэй "Энэ яачихсан газар юм?"
Өвгөн "Чиний мэдэхийг ч хүсэхгүй тийм газар" гэсээр түүнийг нүдээрээ хөөх бол бүсгүй явах шинжгүй өвгөний ойролцоо байх сандлыг татан суугаад "Би таны мэдэхгүй бас мэдэхийг ч хүсэхгүй газруудад ажиллаж байсан" гээд үүрч явсан цүнхнээсээ хавтастай зүйл гарган түүн рүү сарвайвал өвгөн түүнийг нь аваад эхний хуудсыг нээвэл "Орос-Хятад хүнд гэмт хэрэгтнүүдтэй тэмцэх тасаг" гэсэн хаяг харагдсанд тэр хавтсыг хаалаа.
Өвгөн бүсгүйг дагаж яв гэж гараараа дохиод түүнийг дагуулан байшин руу орон нэг давхрын зүүн талын хамгийн захын хаалган дээр ирээд өмдөндөө зүүлттэй байх үй олон түлхүүрээдээс 1 гэсэн дугаартайг нь сонгон онгойлгоод дотроос нь жижиг хайрцагтай зүйл гаргаж ирэв.
Өвгөн "Өнөөдөр түүнийг хооллох өдөр" гэснээ түүнд өнөөх хайрцгийг өгөн "Нэг ч мөр, үсэг үлдээлгүй уншаарай үгүй бол чи үхнэ" гээд түүнийг орхин явав.
Бүсгүй юу болохыг нь гайхан харж зогсох үед хоёр давхраас хачин жигтэй инээдүүд холилдон сонсогдоно "Тэнд юу байдаг юм бэ?"
***
Бүсгүй өвгөний зааж өгсөн хүлэмжийн хажууд байх жижиг амбаар шиг байшинд орж ирсэн байх бөгөөд өнөөх хайрцагтай зүйлийг нээж чадалгүй харан суусаар л байв.
Хайрцган дээр 0022 гэсэн тооноос өөр юу ч байсангүй.
Бүсгүй хоёр давхрын шатны хамгийн эхний хаалга болох 0022 гэсэн дугаартай хаалганы өмнө ирэн хаалган дээрх жижигхэн хэдий ч томоо цоожтой хэсгийг өвгөний өгсөн түлхүүрээр онгойлгон хоолны тавцан дээрх нэг ширхэг хатсан талх, хуванцар аяганд хийсэн хүйтэн усыг тэр нүх рүү шургуултал түүний гарнаас хэн нэгэн атгаад авав. Охин сандран гараа татах гэсэн ч тэр дийлсэнгүй.
YOU ARE READING
Shake you down || Kim Sunwoo
FantasyБүх Жокер ногоон үс, улаан уруултай байдаггүй... миний харсан тэр нэгэн шиг.