Хөгшин залуу бүсгүйг дуудан "Чи өдөрт 3-г нь хооллоно. Тэд амьсгаатай байх хэмжээнд л байлгахад хангалттай"Бүсгүй "Та энд хэр удаан байгаа юм?"
Өвгөн "Энэ амьтад ирэхээс ч өмнө... тэгээд чиний нэр хэн билээ? Бид танилцаа ч үгүй юм байна" гээд ургаж эхэлж буй цагаан сахлаа нэг иллээ.
Бүсгүй "Нажон, Мин Нажон гэдэг"
Өвгөн "Тэгэхээр Нажонаа, чамд хэлэх нэг таагүй зүйл бий..." гээд шүлсээ залгих нь бүсгүйд хэдийн таагүй санагдаад эхэлчихэв. Тэгсэн ч тэр хөгшинг эргэлзүүлэхгүйн тулд тайвнаар "Та хэл л дээ" гээд өвгөний аягалж өгсөн цайг гоочлов.
Өвгөнийг үг дуугарах гэтэл хонх дуугарч дараагийн нэгнийг хооллох цаг болов. Тэр нэг санаа алдаад "Энэ удаад би явъя" гэсээр гарч явлаа.
Өвгөн яваад 20иод минут өнгөрсөн ч ямар ч сураг чимээ байсангүй. Бүсгүй нээх их зүйл бодолгүй өвгөний хандалсан цайнаас ахин аягалах гэж босохдоо ширээн дээрээс удирдлагыг олж хараад сандран шүүрч аван гүйв. Тэр гүйж байхдаа "Гуйя..гуйя" гэх үгийг л давтсаар байсан бөгөөд хонхон дээрх 0030 дугаартай өрөөний урд ирэхэд өвгөн байхгүй бас өөр сэжигтэй зүйл ч анзаарсангүй.
"Сая хооллочихсон юмсан..?" гэх намуухан эелдэг хоолой гарсанд Нажон гайхан "Тэр тэгээд хаачсан юм?" гэж зөрүүлэн асуусанд дуугарсангүй.
Энд ийм чимээ аниргүй, намуухан нэгэн байна гэж үү? гэж гайхширахын зэрэгцээ өвгөнийг яасан болоход санаа нь зовно.
Түүнийг эргээд алхахад өнөөх намуухан хоолой "Миний талаар уншсан биздээ?" гэх бол бүсгүй түрүүний 0022-оос өөр нэгний хавтаст хэргийг өвгөн өгөөгүйг саналаа.
Нажон "Тиймээ? Тэгээд юу гэж?"
*** "Тэгвэл надтай ярилцаж чадах нь ээ..?" гэж түүнээс юм хүлээх мэт байснаа "Чи мэдэж байгаа хэдий ч өөрийгөө танилцуулъя. Гадааддах тагнуулын албаны ахлагчаар 3н жил ажилласан Жэйкоб"
Нажон "Тагнуулын алба гэнэ шүү!" гэж түүний хэлсэнд үл итгэн амандаа бувтнахад "Уншаагүй байх нь ээ.." гээд инээвхийлэв. Нажонд түүний хэн болохоос илүү өвгөн хаачсан нь чухал байсан тул түүнийг орхин явав.
Өвгөнийг хаа сайгүй хайсан ч олсонгүй. Сүүлийн найдлага гэж бодон төмөр хэрээсэн тороор битүүмжилсэн нэг хэсэгт ирвэл үүдэнд нь 0019 гэсэн байх бөгөөд бусдаас өөр нь цэнхэрээр ЭРҮҮЛ улаанаар ГЭВЧ АЮУЛТАЙ гэж бичсэн байв.
YOU ARE READING
Shake you down || Kim Sunwoo
FantasyБүх Жокер ногоон үс, улаан уруултай байдаггүй... миний харсан тэр нэгэн шиг.