01

11 1 0
                                    



Harleen Frances Quinzel, хэн ч харсан өөлөх зүйл үгүй шаргал үст, гэсэн хэдий ч хэний ч хараанд гялтганан өртөхөөргүй бүсгүй.

Өдгөө 24 нас дээрээ яваа тэр сүүлийн хоёр жилийг гэмт хэрэгтнүүдийн сэтгэл зүйг судлан нэгэн төсөл дээр ажиллаад буй.

Өнөөдөр бол түүний төслийнхөө анхны танилцуулгыг нөлөө бүхий хүмүүст хийх өдөр. Их сургуулийнх нь амьдрал орвонгоороо эргэснээс хойш энэ төсөл түүний бүхэл хамгийн том зорилго болсон аж.

Бүхэл зүйл хэвийн, өглөөг эхлүүлдгээрээ эхлүүлэн танилцуулгаа хийх газартаа бүх зүйлээ бэлдэж шалгасан Harleen-д ирэх хүмүүсээ хүлээн сандран зогсох ажил л үлджээ.

- - - - - - - - - - -

"... Гэмт хэрэгтэн хэмээн цоллоод буй хүмүүсийн дийлэнх хувь бүрэн эмчлэгдэх боломжтой. Тэд анхнаасаа гэмт хэрэгтэн болж төрөх боломж үгүй, дайны талбар шиг хүнд хэцүү, түгшүүртэй, аюул их нөхцөлтэй газар тархи автоматаар ажиллаж өөрийгөө хамгаалах зорилгоор хүн өөрөө ч мэдэлгүй халдашгүй догшин болдог.

Gotham шиг нөхцөл байдалтай газар хүн үргэлжийн байснаар урт хугацаандаа энэ нь гэмт хэрэгтэн болох шалтгаан нь болдог..."

Нэг талаараа гэмт хэрэгтнүүдийг хүн гэдэг талаас нь авч үзсэн энэхүү төсөл, таамаг хэн бүхэнд таалагдсангүй аж. Ирэх ёстой хүмүүсээс нь ч тал нь ирж, ирсэн тал нь дундаас нь танхимыг орхиж эхлэв.

- - - - - - - - - - -

Harleen-ны төслийн танилцуулга тийм ч амжилттай бус болсонд бухимдан түүний хажууд их сургуулиас нь үлдсэн ганц найздаа гомдоллон сууна. Хуруунд нь хором хормоор ойртох тамхиа дарж унтраасаар ам нээх Harleen,

"Хараал идсэн амьтад ядаж бүтэн сонсож болно доо." түүний яриаг нүдээ эргэлдүүлэн сонсож суусан улаан үст бүсгүй,

"Harleen, би чамд чамайг тайчигчаар явсан бол илүү амжилттай байх байсан гэж хэлсэн шүү дээ. Гэхдээ яах вэ бас чи оройтоогүй байж болох л юм." хэмээн хөхрөх аж ээ.

"Амаа тат, Pamela."

"Хөгжилтэй л байна шүү дээ, чиний бухимдлыг тайлж төв клуб рүү орвол яаж байна?"

- - - - - - - - - - -

Хоёр бүсгүй ч санал нэгтэйгээр Gotham-ийн зугаа цэнгэлийн төв болох "J ON TOP CLUB" -ийг зорьсон юм. Бүхэл хотыг шуугианаар дүүргэх зах замбараагүй их зугаа цэнгэл дунд хоёр бүсгүй юу ч юм ярин инээлдэн суух аж. Хоёул халсан тэд харихаар төлөвлөж байсан ч гэнэт л үймээн дэгдэж буун дуу хадаж эхлэв.

Хүмүүс ч ийш тийш гүйлдэн хоёр бүсгүйг ширээнээсээ босон явахын алдад самууны гол эзэд тэднийг хажууд иржээ. Шууд л Harleen Pamela-г татан доош нуугдах маягтай суугаад, эргэн тойрноо ажиглаж эхлэв.

Хоёр залуу ба түүний хүмүүс маргалдаж буй бололтой буудалцаан ширүүхэн өрнөх аж. Энэхүү газарт Harleen, Pamela мөн энэхүү галзуунуудаас өөр хүмүүс үлдээгүй гэдэгт Harleen тун чиг итгэлтэй байлаа. Harleen ч яг урд нь гартаа буу барьсан залуу буудуулан эвхрэн унахад салгалж эхэлсэн хэдий ч ямар нэгэн зүйл хийх ёстойгоо мэдэж байсан тул тэрхүү залуугийн гаран дахь бууг бушуухан гартаа атган байдлыг чагнаж эхлэв.

Гэнэт л буун дуу зогсож нэгэн жихүүдэс хүргэм инээд дуулдаж эхлэх үед тэрхүү залуусыг харан сууж байсан Pamela чангахан уулга алдаж орхив. Harleen ч юу болсон болохыг ойлгохоос ч өмнө бид хоёрыг халхалж байсан ширээ дээш шидэгдэн Pamela-г нэгэн залуу боож эхлэв. Harleen тэр даруй хариу үйлдэл үзүүлэн шууд л түүнийг хамаг биеийн хүчээрээ түлхэн найзаасаа салгаад хурдхан босож гарт байсан буугаа үл таних танхай залуу руу чиглүүлэв.

Залуу ч гэнэт л аюултай инээмсэглэл тодруулсаар,

"Би Jay үзэсгэлэнт минь. Нэрээ хэлээч." нялуун бөгөөд аюултай хариу үйлдэлд нь өөрийгөө унагахгүйг хичээх бүсгүй шүдээ зуусаар,

"Амаа татаад зайлж үз хэрвээ амьд үлдмээр байвал." арай ядан амнаас нь гарсан үгсийг хөхрөн шоолох залуу ба түүнийг цоолох нь уу гэлтэй харцаа түүн дээр төвлөрүүлсэн бүсгүй.

Тэдний дунд 7 алхам.

- - - - - - - - - - -

4 жилийн өмнө,

Их сургуулийн бардам зантай халуухан бүсгүйгээс гэр бүл үймүүлэгч хямдхан янхан болсон Harleen, тэр бүх цуурхал хэл амны дараа ч хажууд нь үлдсэн цор ганц нэгэн болох Pamela.

Шаргал үстийн хувьд түүний амьдралд хайр гэх зүйлийг мэдрүүлсэн нэг л хүн бий, тэр нь улаан үст түүний найз.

2024/10/01
author by doraemoni

My HarleenWhere stories live. Discover now