02

7 1 0
                                    


Клуб-т болсон үйл явдлаас хойш хэдийн тав хоног өнгөрчээ. Harleen-д тэр явдал их л хүнд туссан хэдий ч шинэ долоо хоногийн эхлэл гэхэд илүү дээрдэж тэрнээс илүү төсөл түүний санааг чилээж эхлэв. 

"Harleen эмчээ, доктор дуудуулж байна."


- - - - - - - - - - 


"Quinzel, чи манай судлалын төвд аль хэдийн 3 жил болчихсон байна. Одоо шинэ төгсөгчдийн ажил хайж эхэлж буй улирал гэдгийг мэднэ биз дээ. Бид чиний төслийг 2 жилийн турш дэмжсэн. Харамсалтай нь чиний төслийн танилцуулганд бидний урьсан хүмүүсийн хэн ч чиний төслийг дэмжиж ажлах хүсэлгүй байна. Тиймээс таныг дээрээс ажлаас тань чөлөөлөх захирамж гарсан." 

Harleen юу хийж хэлэх ёстойгоо мэдсэнгүй. Түүний хэлсэн бүгд үнэн билээ, мэдээж бүтэл муутай ямар ч ахиц дэвшилгүй нэгнийг зүгээр л цалин өгөөд байлгаад байна гэж байхгүй. Тиймээс ч Harleen зүгээр л сүүлийн 3 жилд талархаад ажлаа орхих хэрэгтэй гэдгээ ухамсарлах аж. 


- - - - - - - - - - 


Ажилгүй, зорилгогүй болсон бүсгүйд ширээний хүүхэн болох хүртэл бодол эргэлдэн харихаар алхах аж. Gotham хотын харанхуй гудамжинд айх айдас ч мэдрэлгүй алхах түүнийг тэнэг гэх үг тододгох болов уу даа. 

Гэнэт л түнэр харанхуй тэнгэр дээрээс  сүр сар хийсээр бүсгүйн өмнө гарч ирэв. Тэрхэн зуур  бүхэл биеэ чангалж яаж амьсгалхаа хүртэл мартаж орхисон бүсгүйн бэлхүүсээр нэгэн гар орж ирэн, 

"Quinzel эмчээ амьсгал." нүд нь харанхуйлж айсандаа зогсох шахсан зүрх нь дэлсэж эхлэв. Тэрхүү бэлхүүсээр нь орж ирсэн гарнаас чичрэх хөлөн дээрээ тогтохын тулд зууран тогтож харваас, 

"Хараал ид гэж, Batman? Гэмт хэрэгтэнүүдийг биш энгийн иргэдийг айлгаж алдаг болохоор шийдээ юу? Эсвэл нэг төрлийн сонирхол юм уу?" түүний гарнаас өөрийгөө холдуулан тайвширах гэж оролдох зуураа үглэх аж." 

Batman харин ямар нэгэн хариу үйлдэлгүйгээр хоолой засаад, 

"Надад ажлын санал байна. Quinzel эмчээ. Таныг би байр хоолоор хангаж цалинжуулна. Мөн таньд ярилцаж судалгаа хийх боломжтой гэмт хэрэгтэнүүдийг ч өгөх болно. Та харин надад өөрийн төслөө төгс төгөлдөр болгож өгнө. Надад Joker толгойтой онц ноцтой гэмт хэрэгтэнүүд байгаа та хүссэн хувиараараа ажиллаж болно." 

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Oct 02 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

My HarleenWhere stories live. Discover now