Нэгдүгээр хэсэг

7.7K 191 3
                                    

Догдлох сэтгэл хэн нэгнийг гэвэл тэр хүн нь чи байг
Урсах нулимс хэн нэгний төлөө гэвэл ганцхан чиний төлөө байг...

Хэдхэн алхамын цаана халуун дулааханаар инээн суух тэр хүн яагаад тэгтлээ хол хөндий санагдана вэ? Надаас түүнийг хайрлах хайр эцэс төгсгөлгүй ундарч байхад хариуд нь яагаад тэр хүнээс үзэн ядалт сэнхийнэ вэ? Би тэгтлээ дааж ядан чирэгдэх нүгэл үүрсэн хүн гэж үү? Эсвэл хувиа хичээсэн энэ ертөнцөөс ганц хүссэн хүсэл минь бүтэхийн эцэсгүй нь миний азгүйнх үү? Дэргэдэх ширээнд найзуудтайгаа инээлдэх түүнийг хараад өөрийгөө тайвшруулан салганах гараа чанга атган гүнзгий амьсгаа авлаа. Нүдээ анин өмнөөс минь тосох тэр хэцүү зураглалыг мартахыг хүснэ. Бүх зүйлийг эргээд хэвэндээ ороосой гэж сэтгэлдээ шивнээд гурав тооллоо. Нэг.... Хоёр....Гурав.... Анисгаа өргөж ядан түүн лүү харахад саяхан харсан тэр зураглал өмнөхөөсөө ч дордчихлоо. Дотор урагдах шиг болж яг яах ёстойгоо үл мэдэн бачуурна. Нүднээс нь хайр гэрэлтэн гялалзах тэр нүд нь намайг биш тэр эмэгтэйг л ширтэнэ. Зурах бүртээ хайрлан энхрийлэх түүний минь уруул намайг биш зөвхөн тэр эмэгтэйг л үнсэнэ. Амиа өгөхөөс ч буцахгүй хайрлах тэр минь, минийх биш өөр хэн нэгнийх болсон хайр минь... Түүнийг минь Сэүн гэдэг. Харин хажууд нь суугаад үе үе түүний минь хацар дээр үнсэх тэр эмэгтэй бол... Тэр бол... Найз охин нь!
Сургуулийн хонх дугарч завсарлагаан дууссаныг мэдэгдхэд лекцтэй гэдгээ сая л санан тэднээс харцаа салгав. Ширээн дээр тарааж орхисон дэвтэр номоо энгэртээ тэвэрсээр хойд цэцэрлэгээс сургууль руу хурдаллаа. Эмх замбараагүй тэвэрсэн дэвтрүүд минь хурдлах тусам улам л хоцроох гэсэн шиг нэг нэгээрээ унан намайг хойш татсаар... Тэгэх тусам нь яаран сандарч газар унасан дэвтэрүүдээ түүн босно. Ингэж яарсаны эцэст үдээсэндээ тээглэж энгэртээ тэвэрч байсан бүхнийгээ шидэж орхилоо.
Сургуулийн хатуу шалыг хамраараа цохин унахдаа үйлс нь хазайсан амьдралаа дотроо хэдэн мянган дахин зүхэж шалаар нэг тарсан дэвтэр номнуудаа захаас нь аваад эргүүлэн тас тэвэрнэ. Түүх тусам дотор хуралдсан тэр их зовлонг минь улам л нэмж буй мэт сэтгэл хүндэрнэ. Шингэн зүйл нүднээс асгарах хүртэл тэр зүйлсийг дотроо хавчин барьж ил гаргачихгүйг хичээлээ.
Мэдээ орсон цагаасаа л зовлон гэгчийн гарт нухлагдан , хэнээс ч илүү хичээж, хэнээс ч илүү хүсэж ирсэн амьдрал минь огтоос бодож төлөвлөсөн шиг минь болохгүй байгаад уур хүрнэ. Гэсэн ч энэ бүхнийг даван гарах хүч хайрладаг хайр надад байсан юмсан. Эцэст нь харанхуй дундаас татаж гаргасан хайр минь дэлгэрч амжаагүй атлаа хагдарчихсан. Одоо надад юу үлдсэн гэж? Хүсэл тэмүүлэл, итгэл найдвар үргэлж холбоотой мэт хамт бичигдэж хамт яригдах энэ үгс миний хувьд бас л үнэ цэнэгүй болчихлоо! Нүднээс тасралтгүй урсах нулимсаа зөнд нь орхиж өвдгөө тэврээд хана наллаа.
Хэн нэгэн хажууд минь байгаа мэт мэдрэгдэж өндийн хартал тэр хүн миний гэх бүх зүйлсийг эмхэлж цэгцлээд хажууд нь хэвтэж байсан цүнхэнд минь хийгээд: сургууль дотор байгаа гэдгээ мартаа юу даа? Гээд үл ялиг инээвхийлэн дахин яригаа үргэлжлүүлж : эднийг чинь цэгцтэй авч явах гэж л цүнх байдаг юм шүү дээ. Гэтэл чи эсрэгээр нь хэрэглэдэг юм байна. Гэж хэлээд дахин инээгээд надад цүнхийг минь өглөө.
Гэнэт хаанаас ч юм гарч ирээд огт танихгүй мөртлөө надтай жирийн өнгөөр яриа өрнүүлэх тэр хүнийг гайхаж зогсон нулимсаа ч арчихаа мартсан байв.
Тэр хүн: аль анги юм?
Би: эмчийн бишээ анагаахын анги
Тэр хүн: таван минутын чөлөө өгье. Наад нус нулимсаа арилгачихаад ирээрэй! Миний даасан ангийн хүүхдүүд ийм байж болохгүй.
Тэр ингэж хэлээд булан миний цаахан талд байсан анги руу орчихлоо.
Байз? Тэр хүн сая миний даасан ангийн хүүхдүүд гэж хэлсэн үү?
Тэгэхээр саяны хүн...... Ангийн багш болж таарах нь ээ!! Би ч булшаа ухаж дээ!!!
Түрүүхэн дотроо бодон бачуурч байсан тэр бодлууд салхинд хийссэн юм шиг л замхарч тэр сүрдмээр ч юм шиг бахархмаар ч юм шиг харагдах хүнээс айж эхэллээ.
Тэр хүний царайнд хүйтэн хөндий зүйл огт байгаагүй байтал би яагаад бөндөгнөтөлөө айгаад байгаагаа өөрөө ч үл ойлгоно. Хацар дагаж урсаж хатаад хорсгох нулимсаа усаар угааж хаяхдаа азгүйтэл, бүтэлгүйтэл бүхнээ өөрөөсөө гаргахыг хүслээ...
Хэдхэн хоромын өмнөх байдлаа ор тас мартсан юм шиг урт гүнзгий амьсгаа аван сургуулийн урт хонгилоор алхсаар лекц орох ангийн гадна ирлээ. Хаалганы гаднаас хоёр удаа зөөлөн тогшоод хаалганд бяцхан завсар гаргаж толгойгоо шургуулан доторхыг хартал саяхан таарсан багш самбарын өмнө зогсож байснаа намайг харан орж болно гээд толгой дохив. Хаалгаа бүтэн онгойлгоод дотогдх орон багш руу нэг бөхийгөөд сонголтгүй үлдсэн эхний эгнээний суудалд багштай нүүр тулан суулаа. Хоцорч орж ирснээс багшийн өмнө юу ярьсаныг мөн түүний нэриг мэдэж авч чадсангүй.
Багш: юуны өмнө та бүхэнд энэ сургуулийн босгыг даван орж ирээд нэг сарын хугацааг ардаа орхисонд чинь баяр хүргэе! Энэ сургууль элсээд орж ирэх амархан, харин энэ сургуулиас гарахдаа энгэртээ диплом тэвэрсэн байх хэцүү шүү гэдгийг эхлээд сануулчихая. Тиймээс та бүхний анги даасан багшаар ажиллах болсны хүвьд хэд хэдэн зүйлийг сануулах бас ойлгуулах хэрэгтэй байнаа~
Багш яриагаа үргэлжлүүлэн самбарын өмнүүр хоёр тийш алхан явахдаа биднийг мэдэхгүй юмтай үлдээчих вий гэсэн шиг юуг ч үлдээлгүй нэг бүрчлэн ярина. Ийм төрх нь саяхан таарч дэвтэр номыг маань цэгцэлж өгсөн тэр хүнээс тэс өөр харагдаж өөрийн эрхгүй хэн болохыг нь мэдэх хүсэл төрж хачин мэдрэмж намайг бүчин авлаа.
Удалгүй хонх дугарч энд байсан бүх оюутанууд гарцгаахад би сурсанаараа тэвэр дүүрэн баглаа барьсан хүн шиг дэвтрүүдээ энгэртээ тас тэвэрсээр хамгийн сүүлд ангиас гарлаа. Энэ удаад яарах хэрэг байхгүй дараагийн хичээл орох болтол надад 20 минутын зай байснаас удаан тайван алхсаар явна.
Манай сургуулийг гаднаас нь харахад тийм ч том сургууль гэж харагдахгүй ч дотроо бол хааны ордон шиг. Эсвэл төөрдөг байшин ч гэж хэлж олно л доо. Бизнесийн удирдлага, анагаах ухаан, хууль зүй гээд манай улсыг өдий зэрэгтэй авч яваа томоохон салбаруудын ирээдүйн боловсон хүчинг бэлтгэдэг тэргүүний "Тэмин" их сургууль. Тэхан Мингүк (солонгос улс )-н товчлол юм.
Дээрхэн үед миний мөрөөдөл байсан энэ сургууль одоо бодит байдал болон хувирсан нь гайхалтай!
Анатоми, Гистологи, Физиологи гэх мэтээр дараалласан олон лекцэнд суусаар хичээл тарахад л цагийн ажил минь эхлээд 10 минут өнгөрч байгааг мэдээд хамаг юмаа хамж аваад ажил руугаа гүйлээ. Тэвэрсэн дэвтрүүдээ гүйж байхдаа цүнх рүү гээ хийж яваадурдах замаа харалгүй хэн нэгнийг мөргөөд зогсохгүй дээрээс нь уначихлаа. Хэн гэдгийг нь харж амжаагүй ч хурдхан шиг түүн дээрээс босон уучлаарай гэж хэд хэдэн удаа амандаа шулганаад цүнхээ газраас авч өндийтөл доош тонгойн хувцасаа янзалж байсан тэр хүнийг хараад тэр чигтээ гацчих шиг боллоо. Тэр намайг хармагцаа хөмсгөө зангидахад би юу гэж хэлэх ёстойгоо мэдсэнгүй.
Би: нөгөө-
Сэүн: ядаргаатай юм бас дахиад л чи юу? Чи хүний үг ойлгодоггүй юм уу? Намайг дагахаа боль гэж чамд хэд хэлж байж ойлгох юм? Айн! Би найз охинтой түүндээ ч хайртай!! Тэгээд сохорсон байлаа ч солиорсон байлаа ч чам шиг охиныг тоохгүй! Тийм болохоор надаас холдож үз!
Би: намайг уучлаарай. Би санаандгүй л......
Сэүн: дахиж надтай битгий яриарай!
Тэр ингэж хэлсэнийхээ дараа хажуугаар минь мөрлөн өнгөрхөд гар байсан цүнх дахиад газар уналаа.
Тиймээ тэр надад үргэлж л ингэж ханддаг. Тэр над шиг намхан царай муутай охидод дургүй үүнийгээ ч хэрцгийгээр хэлэхдээ сайн. Бусадтай зүгээр инээмсэглэн харилцдаг байж болох ч тэр бусад гэдэг хүмүүс дунд би хэзээ ч хамаарахгүй. Бүр хэзээ ч шүү!
Өнгөрсөн сарын турш би энэ хүнийг цайлган цагаахан гэж төсөөлөн номын санд оройтоход нь санаа зовж хааяа халуун кофе нууцаар дөхүүлж, болохгүй бүтэхгүй зүйл бүрийг нь болгож бүтээх хичээдэг байсан. Эцэст нь ямар ч хүнд өдрийн төгсгөлд түүний инээмсэглэлйиг харах төдийд зүрх минь аз жаргалаар дүүрч бүх асуудлаа мартдаг байлаа. Гэтэл тэр энэ бүхний хариуд намайг үзэн ядаж харц нь над дээр тогтох бүрт гэнэн бор нүд нь үзэн ядалт жигшилт зэвүүцэлээр солигддог болчихсон. Намайг хэн гэдгийг минь, түүний төлөө хийсэн үйлдэл бүрийг минь, түүнийг л гэж цохилох зүрхийг минь мэдэлгүй хийсэн бүгдийг минь өөр хэн нэгнийх гэж ойлгоод эцэст нь тэр охиндоо дурлачихсан. Харин би түүнийг хаа явсан газар нь сүүдэр мэт дагаж явдаг сэсан фэн шиг муу нэртэй хүн!
Энэ бүгдийг эргээд бодоод мөн түүний надад гаргасан тэр муухай аашнаас болсон уу? Нулимс хацар даган урсаж нүд бүрэлзэж байсан ч дахиад л тэр хэзээ нэгэн цагт миний талаарх үнэнг мэдэх болно гэж өөрийгөө хуураад цүнхээ газраас аван ажил руугаа алхлаа. Тэр хэзээ нэгэн цаг гэх өдөр над дээр хэзээ ирэхийг мэдэхгүй ч ирэх хүртэл нь би хүлээх болноо~ Сэүн-аа
Яг эд хүнтэй байх үеэр дандаа миний ээлж таардаг болохоор өдөр болсон хэцүү бүгдийг бодож шаналах зав ажил дээр байхад гардаггүй нь сайн зүйл байлаа. Энэ өөрийгөө элдэв зүйл бодон уймарч суухаас сэргийлэх хамгийн гол арга минь юм. Миний хийх ёстой ажил бол хүмүүсийн захиалсан зүйлсийг аваачиж өгөх уул нь үүнийг хүмүүс зөөгч гэж нэрлэдэг ч манай кафэны хувьд тэгэж хэлэх учир дутагдалтай. Учир нь бид алдартай анимэний гол дүр шиг хувцасладаг мэдээж бас дүр төрх үсний засалт ч тийм байдаг. Нэг ёсны cosplay гэсэн үг юм. Харин би бол Another анимэний Мисаки Мэй
Үйлчлүүлэгч: Мисаки Мэй~
Би: за та юу захиалах уу?
Үйлчилүүлэгч: надад энэ бялууг американотой өгчих
Би: та түр хүлээгээрэй^^
Нэлээн их нэртэй болоод ч тэр үү хаах цаг хүртэл үргэлж л хүн ихтэй байдаг учраас хамгийн сүүлийн үйлчлүүлэгчийг гарах хүртэл бүх ажилчид хувцасаа солилгүй зогссоор хаалга хаах мөчид л тэр танхимыг орхидог. Гэхдээ үйлчлүүлэгчдийн тоо нэлээд их мөн маш холоос ч хамаагүй зориж ирэх хүмүүс цөөнгүй байдгаас цайны мөнгө их авдаг байлаа. Хэрвээ үйлчлүүлэгч хүсвэл зургаа хүртэл авхуулдаг болохоор цалин маань ч өндөр. Тиймдээ ч олон цагийн ажил хийж салж унах шахаж байснаас анимэний гол дүр болоод зогсож байсан нь дээр байдаг байлаа.
Ажил тарах цаг ч болж сүүлийн үйлчлүүлэгч гармагц бид хаалгаа цоожлон хувцасаа солиод гэр гэр лүүгээ яарцгаалаа. Хэдий гэр маань хүн хүсэж тэмүүлээд очих газар биш ч гэлээ өөрийнхөөрөө байж чаддаг ганц газар минь энэ болохоор ингэтлээ яарч яваа юм. Хаалганы хажууд байдаг шаазан нохойг өргөн доор нь нууж тавьсан түлхүүрээ аваад цоожиндоо хийгээд эргүүлтэл эргэсэнгүй. Гайхаад хүчтэй таттал онгорхой байж таараад толгойгоо тас хийтэл цохичихлоо. Толгойгоо барин ёолсоор орж иртэл аав хэдийнээ ирчихсэн хоолоо хийгээд тавичихсан байж байв.
Би: аав?
Аав: би чамайг оройтоод байхаар ядарч байгаа байх гэж санаа зовоод хоолоо хийчихлээ. Ирээд хоолоо ид.
Аавыг гэртээ байж байгааг харах миний хувьд ховор тохиолдол болохоор баярлан цүнхээ шүүгээн дээр тавиж орхиод хоолний ширээнд очин суулаа.
Аав миний дуртай хоолыг хийсэн байгааг хараад гэнэт айдас төрөн аав руу хараад: та дахиад мөрийтэй тоглочихсон байна тээ?! Тэгээд хамаг мөнгөө үрчихсэн үү!
Аав: тэр нөгөө Юки~ аав нь
Би: тийм байх нь ээ! Хоол хийсэнд баярлалаа. Гэхдээ зүгээрээ би хоол идэхгүй өрөөндөө орлоо.
Аав: Юки~ миний охион~~
Би: та амласан биздээ! Дахиж тоглохгүй гэж амлаа биздээ! Тэгсэн байж одоо яаж ингээд сууж чадаж байнаа! Би танийг хармаагүй байна! Мэдэв үү!
Өрөөндөө ороод хичээлээ хийж суусаар бараг үүр цайж байхад сая л нэг юм орондоо ороод нүдээ анилаа. Бүтэн 6 сарын минь цалинг аав үрээд хаячихсан байсан хаашаа ч юм хэл үггүй алга болж байснаас энэ нь дээр ч гэж бодогдож байв. Маргааш тавдахь учраас би өдөржингөө хичээлтэй, түүний дараа бас цагийн ажилтай учир маш ачаалалтай өдөрт бэлдэн хурдхан шиг унтахыг хичээлээ. Үнэндээ энэ өнөөдөр болсон бүх зүйлсийг мартахыг хичээж байгаа бүтэхгүй оролдлогуудын минь нэг байсан юм.
Өдөржин завгүй нэг хичээлээс нөгөө хичээл тэрэн дундуур бие даалтаа хийж гүйсээр арай хийн ажил дээрээ ирлээ. Бас л тавдахь өдөр гэдэг шалтгаанаар кафед ирсэн хүний тоо эрс нэмэгдсэн байх нь тэр. Бараг л амсхийх завгүй ажилж гүйсээр бараг шөнө болж байхад гэртээ орж иртэл миний төсөөлж ч байгаагүй дүр зураглал намайг угтах нь тэр. Харанхуй байснаас сайн харагдахгүй байсан ч энд тэндгүй хагарч хэмхэрсэн аяга таваг тавилга хөглөрч байгаа нь мэдэгдэхээр байлаа. Гэнэт айдас төрж аав руу залгатал утас нь холбогдох боломжгүй байгаа нь намайг улам ч сандаргаж орхилоо. Гэрэл асаахад байдал миний бодож байснаас дор байх нь тэр! Ширээн тавьсан цаас нүдэнд тусан очоод уншихад "Эцгийн чинь өр 10 сая болсон. Хэрвээ эцэг чинь энэ хэвээрээ нуугдсаар байвал чамайг ашиглаж ямарч хамаагүй аргаар мөнгөө авах болно шүү!" гэсэн байв.
Тэр их мөнгийг яаж үрж чаддаг байнаа гэж бодож байтал түүнээс цаана бүр 1о саяыг үрсэн байх юм гэж даанч бодсонгүй. Хаалгаа сайн түгжээд хөглөрч новширсон гэрээ цэвэрлэж явахад өөрийн мэдэлгүй нүднээс нулимс урсаж эхэллээ. Амьдрал надаар дахиад тохуурхаж байна яаж ийж байгаад хөл дээрээ босоход заавал намайг дахин өвдөг сөхрөх шалтгаан дахиад гараад ирнэ. Энэ удаад би ях ёстойгоо мэдэхгүй нь тэр их мөнгийг яаж олох талаар бодон хэвэхдээ ачаалалтай өдрийн гороор нам унтчихсан байлаа.
Үүрээр хаалга хүчтэй балбах дуу сонсдож аавыг байх гэж яран гүйж очоод онгойлтол хаалга онгоймогц хаалганы гаднах хүн намайг өшиглөн хойш унагалаа. Элгээ тэврэн босох гэж эвхэрч байхад тэр хүн намайг дахин хүчтэй өшиглөөд: муу өлөг*** минь эцэг чинь хана байна! Тэр муу луйварчин хаана байна!!
Тэр тэгэж орилж хашгачих хэрнээ миний хариуг сонсолгүй намайг хаа хамаагүй өшиглөсөөр л байлаа. Тасралтгүй ар арасаа үргэлжлэх өвдөлтүүд улам хүндэрч хөдлөлж ч чадахгүй байсан би гараа тэмтчин явуулсаар хамгийн түрүүнд таарсан зүйлээ тэр хүн лүү шидээд арай хийн бослоо. Түүнийг нүүрээ даран ёолох зуур гэрээс гаран харсан зүгтээ зугтан хөл нүцгэн байгаагаа ч үл тоон гүйж байв. Урагшлах тусам хойш чангаах өвдөлтүүд намайг зовоосоор хар хөлс цувсан амьтан хана налан уналаа. Хэр удаан гүйж одоо хаана ирснээ мөн тэр хүн миний араас ирж байгаа эсэхийг аль алинийг нь үл мэднэ. Гэсэн ч яс янгинан хэдэн мянган зүүгээр шивж байгаа мэт өвдөлтийг л сайн мэдэж байлаа. Нүд анилдан амьсгаа давхцах үед хэн нэгний намайг дуудах нь тэртээ цаана сонсогдов.

It hurts (Дууссан)Where stories live. Discover now