Арванзургаа дугаар хэсэг

2K 98 2
                                    

Догдлох сэтгэл хэн нэгнийг гэвэл тэр хүн нь чи байг
Урсах нулимс хэн нэгний төлөө гэвэл ганцхан чиний төлөө байг...

Би: Юки? Юки?
Юки:....
Тэр нэг гараараа суудлын бүс, нөгөө гараараа ороолтоо атгасан байх ба халууцсан бололтой хамар дээр нь хэдэн хөлс бурзайн харагдлаа. Түүнийг хараад инээд алдан хөлсийг нь арчаад машинаас буун нөгөө хаалгаар очин суудлын бүсийг нь тайлаад Юкиг гар дээрээ өргөхөд тэр сая л нэг сэргэж байгаа бололтой нүдээ нухлана.
Юки: *инээмсэглэх* ахаа~
Би: өө сэрчихсэн үү? Одоо яаж байна? Зүгээр үү?
Юки ч миний юу гэх гээд байгааг ойлгосон шинжтэй толгойгоо дохиход би түүнийг буулгалаа.
Юки: хөөх цас орж байна.. Би цасанд ямар дуртай гээч.. Гэж бодолхийлэн хэлэхэд би түүнээс харцаа салгаж чадсангүй.. Нүүрэнд нь инээмсэглэл тодрох хэрнээ цаанаа л нэг гунигтай хэлэх нь анхаарлыг минь татаж орхисон байх лдаа.
Гэвч удалгүй түүний нүд сэргэн над руу харж учир битүүлэг инээвхийлснээ гараас минь чирээд шатаар дээш өгслөө. Нэг нэгээр шат алслан хурдлах түүний араас би дуулгавартай нь аргагүй дагаж явсаар дээвэр дээр гарч ирэв.
Юки: хардаа! Бүх зүйл цав цагаанаар хучигдчихаж! Цав цагаанаар.. ямар ч өө сэвгүй! гэж хэлээд над руу харахад би амьсгаагаа дарьж ядан дэмий л түүн рүү харж зогсоно. Хэтэрхий яарч гүйснээс зүрхний хэм хурдсан цээжин дотор ер бусын мэдрэмж түгэж эхэллээ. Хурдтай гүйснээс болсон байх гэж бүх бурууг нь шатанд чихээд удаан мэдрээгүй мэдрэмжийг сэтгэлдээ булшилах нь тэр..
Хажууд минь нүдээ анин нүүрэн дээрээ унах цасыг мэдэрч зогссон Юки гэнэт л цасан хүн! Гэж орилоод цааш гүйлээ..
Намуухан сэрчигнэх салхи дэггүйтэн уруулыг минь илбээд өнгөрөхөд хүйтэн жавраар жиндүүлдэг байсан салхи биш болчихсон юм шиг санагдана. Тэрхэн хоромд нүүрэнд минь инээмсэглэл тодорч хацар үл ялиг хонхойлоо. Надаас холгүй цасан хүн хийж тоглож байгаа Юкиг би болиулахыг хүссэнгүй. Түүний зүг ширтэн томоотой зогсонгоо тэнгэрээс хөвсийн будрах цасханг гараа дэлгэн тосно.
Магадгүй түүнд өнөөдөр сайхан явдал тохиосон байж болох юм.. Аль эсвэл уусан зүйл нь толгой дээр нь гарснаас ингэтлээ инээд алдан жаргалтай харагдаж байгаа байх.. Түүний нүдэнд үргэлж л гуниг хурсан байдаг байсан.. Энэ бүхнээ бусдаас нуух гэж хичээдэг байсан.. Гэтэл одоо энэ харц, энэ төрх, энэ инээмсэглэл намайг хайлуулах шахам халуун дулаан байх юм? Ямар ч гунигийн сүүдэргүй, ямар ч шарх сорвигүй зүгээр л өөрөөсөө оч цацруулж буй мэт л гялалзаж гялтганах түүний сэтгэл намайг хайлуулж орхих нь байна.. Тэр намайг ард нь байгаа эсэхийг шалгаж эргэж хараад инээмсэглэхэд би хариу инээмсэглэлээ. Гараа даллан нааш ир гэж дуудахад нь би гадас шиг л зогсож байсан газартаа хөшиж орхилоо. Дахиад л өнөөх танил мэдрэмж цээжин доторхыг түжигнүүлж эхлэх нь энэ. Түүнийг холоос ажиж зогсохдоо л сэтгэл минь догдолж байхад ойроос тэр өхөөрдөм инээмсэглэлийг нь харах итгэл надад байгаагүй юм. Удалгүй тэр намайг дуудсаар суусан газраасаа босон над руу гүйж эхлэх нь тэр..
Тэрхэн зуурт толгойд юу ч бодогдохгүй байсан ч би өөрийн мэдэлгүй "Хойшоо нэг алхлаа.." "Битгий ирээч гэж дотроо шивнэлээ.." Түүнийг ойртох тусам зүрхний цохилт хурдсаж амьсгаа давхцаж эхлэнэ.
Юки: ахаа! Надад туслаач дээ~~ гэж тэр гүйнгээ хэлнэ. Яг өмнөхөн минь ирэхэд хэт эрчтэй гүйснээсээ болоод хөл нь газар өшигчин бүдрэхтэй зэрэгцэн би түүнийг унагахгүй гэсэндээ ухасхийхэд бид давхралдан газарт унацгаалаа.
Энэ үед л надад юу тохиогоод байгааг би хүлээн зөвшөөрсөн юм. Хэдий үгүйсгэж байсан ч, зүгээр л сайн ах байх гэсэн хүсэл гэж тайлбарлаж байсан ч.. Тэр нь биш бололтой.. Цээжнээсээ түрэн гарах шахам цохилох зүрхээ даран Юки рүү харлаа.. Тэр намайг хармагцаа инээмсэглэхэд сэтгэл догдлон удаан мэдрээгүй үл тайлбарлагдам мэдрэмж намайг бүрхэж эхлэх нь тэр..

It hurts (Дууссан)Tahanan ng mga kuwento. Tumuklas ngayon