Just Friends Part1 (Threeshot)

34 1 0
                                    

Шөнийн гудамжинд хэн ч үл үзэгдэх бороотой нэгэн үдэш. Хан мөрний эрэг дээр үл ялиг ганхан хөдлөх ганган хар машин. Юу гэж илэрхийлэгдэх нь үл ойлгогдох зохицол. Нөгөө нэг төгс зохицол нь энэ юм боловуу?
Гадаа шаагих аадрын чимээг бүсгүй хүний тачаадан гийнах хоолой даван гарч машины цонх тэдний амьсгалд цантан үе үе чяхран сонстох нь чихэнд содон ч гэмээр дуулдана. Залуугийн гар бүсгүйн энд тэндгүй хэсүүчлэн одоо яг одоо зөвхөн түүнд энэ л чухал мэт бүгдийг төгс үйлдэж байлаа...
Дөнгөж саяхан орж байсан бороо зогссон мэт гадаа ч машинд ч нам гүм ноёрхоно. Дэндүү халуун байсан учираас өөрийнхөө талын цонхыг бага зэрэг онгойлгон дутуу товчилсон цамцаа гүйцээж байхад чихэнд ганц хоёроор туслах бороон чимээ л сонсогдож байв. Хувцасаа эвтэйхэн янзалаад хоолойгоо нэг засчихаад

Би:Сэхүн явцгаая бороо зогсчихож

Хэмээн хэлэн гараа цонхоор үл ялиг гарган тэнгэрээс унах ганц хоёр дусал бороог мэдрэн нүдээ анина. Энэ нь магадгүй миний нөгөө л бүх зүйл сайхан болно гэж боддог зуршилтай хэвшил болсон үйлдэл байх. Миний энэ үйлдлийг ганц ч хором нүд салгалгүй ширтэх энэ залуу юу юунаас илүү санааг минь зовооно.

Сэхүн:чи ямар нэг зүйлээс айгаад байгаа юмуу?

Би:үгүй ээ

гэж хэлээд ахин нүдээ анин бороонд анхаарлаа хандуултал

Сэхүн:үнэн биздээ чи ямар нэг зүйлээс айхдаа байнга наад хачин үйлдэлээ хийдэг

Хэмээн хэлэхдээ надруу нэг л нухацтай харж эхлэв.

Би:Сэхүн. Би айхдаа биш харин санаа зовохдоо ингэдэг

Хэмээхэд түүний харц арай зөөлөрснөө улам илүү догшиноор хөмсөгөө зангидан

Сэхүн:тэгвэл надаас санаа зовоо юу?

гэж шижиглэнгүй асуув

Би:үгүйдээ

гэж хэлэн хуруугаараа оролдоход сэхүний уруул духыг минь зөөлөн үнэрлээд

Сэхүн:надад итгэ. Энэ зүгээр л

Би:одоо болноо явцгаая. Сэхүн.

Тэр намайг ийн хэлхэд цааш нь сонсохыг хүсэхгүй байгааг гадарласан бололтой юу ч хэлэлгүй машинаа асаан хөдөллөө. Хэдхэн цагийн өмнө хэвийн үргэлжилж байсан амьдрал минь одоо маш замбараагүй мөн учир нь үл ойлгом болчихоод байна. Бурхан минь гэж толгой гэсээр цонх налан өнөөдөрийн үйл явцыг толгойндоо зураглалаа.
Хэдэн цагийн өмнө:
ажил тарах цаг болон хийх ёстой зүйлээ цэгцэлчихээд гаран алхах зуураа элдэвийг бодон эргэцүүлээд ч тэрүү замаа харалгүй нэгэн залуутай мөргөлдчихлөө. Түүнээс уучлал гуйгаад толгойгоо өргөтөл

Just Friends (Threeshot)Where stories live. Discover now