Just Frieds Last Part

27 1 0
                                    

Сарын дараа...

Сэхүн бид 2 улам илүү их цагыг хамт өнгөрүүлж түүнээс холдохоор л санадаг болоод байгаа. Харин Жунины хувьд бид уулзалдах нь өдрийн од шиг ховор болсон. Энэ нь миний завгүй гэдэг ганц үгнээс их хамааралтай.

Би:У Сэхүн хаачих гээд ингэж хувцаслуулаад байгаа юм

гэж ганган хар даашинзиндаа төгс зохисон болор шигтгээтэй ээмэгээ зүүр толинд харан ориллоо. Сэхүн өрөөнд орж ирэн араас тэврэн хүзүүн дээр үнсээд

Сэхүн:хэлсэн шдээ үдэшлэг

Би:хэр чухал юм? би Жуниныг найзынхаа төрсөн өдөрлүү явна гэхэд нь ажилтай гэж уурласаар байгаад үлдсэн шдээ
гэж хэлхэд сэхүн хөнгөн инээмсэглээд

Сэхүн:чи явсандаа харамсахгүй гэж найдаж байна. За алив гарцгаая

хэмээн хэлээд гараас минь хөтлөн гарлаа. Зам зуур элдэвийг ярисаар ганган хар машинаас буун Сэхүнийг сугдан нүүрэндээ тодоос тод инээмсэглэл тодруулан хүмүүсийн дундуур алхан хэдэн залуусын дэргэд ирлээ. Энэ мөчид л миний нүд харанхуйлан амьдрал нурсан мэт болох нь тэр. Ким Жунин. Надруу тийм гэхийн аргагүй харцаар ширтэн харин сэхүн энэ байдлыг төлөвлөсөн юм шиг л тайвнаар бэлхүүсээр минь гараа оруулан тэвэрлээ. Би юу хийж юу хэлхээ мэдэхгүй гацан Жуниныг ямар их уурлаж байгаа бол бас надаас салах байхдаа гэсэн бодолд автан газартайгаа цавуудуулсан юм шиг л зогсоно. Жунин хэсэг надруу ширтэн зогсох зуур бусад найзууд нь өөрсдийгөө танилцуулан инээлдэнэ. Харин тэр бид 2 яг л цаг хугацааны гацалтанд орсон мэт хорвоогоос тасран бие биеээ учир нь үл ойлгогдох харцаар ширтэнэ. Энэ байдлын сэхүн тасалдуулан
сэхүн-танилц миний найз бүсгүй юн хэсүн гэх үгээ яг л Жунинд хандан хэлж байгаа мэт өгүүлэв. Би ч байж суух газраа олохгүй хариугүй ухаан алдахын даваан дээр нэг санаа төрлөө. Тиймээ ерөөсөө л эндээс явья. Энд байх тусам хэн хэндээ хүнд байдал үүсгэнэ гэдгийг хэлүүлэлтгүй мэдэж байсан учраас зүгээр л тэднээс холдон хаалганы зүг шийдэмгий алхалаа. Гэтэл гэнэт гарнаас хэн нэгэн нь татан зогсоолоо. Яг энэ л мөчид хэн миний гарнаас барив бас яах гэж намайг зогсоов гэдэг хоёр асуулт тархинд эргэлдэнэ. Аажмаар эргэн хартал

Сэхүн:хаачих гээв?

Би:У Сэхүн чи яаж надад хэлэлгүй яаж

гэж хэлэхдээ хариугүй урсчих гээд байгаа нулимсаа залиган хэллээ. Энэ төрхийг минь харсан сэхүн цухалдаж байгаа бололтой нэг гүнзгий амьсгаа аван намайг хөтлөн гарлаа. Бид машинаар хоорондоо юу ч ярилгүй явсаар бидний энэ бохир харилцаа эхэлсэн газар ирэн зогслоо. Цонхоо онгойлгон хан мөрний салхыг мэдрэнгээ сэхүны юу ярихыг чих тавин чагинана.

Just Friends (Threeshot)Where stories live. Discover now