Өдөр бүр алхдаг зам хэдий ч өнөөдөр нэг л өөр.. алхам алхмаар урагшлах тусам сэтгэл улам догдолж хэдийнэ дасал болсон тэр мэдрэмж намайг бүрхэн авна. Хэрвээ би түүний нүд рүү эгцэлж харвал яах бол? Тэсэлгүй бүгдийг асуучих болов уу?
ЯАГААД ЧАМД МИНИЙ ЗУРАГ БАЙГАА ЮМ? Ганц л асуултаар бүх зүйл тайлагдах боловч би шууд ингэээд асуучихаж чадахгүй нь харамсалтай..
Сургуулийн хаалгыг татан дотогш орон хуваарьт тавигдсан ангийг зүглэн алхаж явтал Сэүн шүүгээнийхээ урд зогсон ямар нэг зүйлийг хайж байгаа бололтой шүүгээндээ байгаа зүйлсийг авч дээш доош тавьж харагдлаа. Магадгүй тэр Flash-aa хайж байгаа байх нь..
Би: тэнэг гэдэг нь гэж амандаа бувтнан түүний зүг алхаж очоод түүнийг дуудлаа.
Би: Сэүн-аа?
Сэүн над руу гайхан харсан ч юу ч дугарсангүй..цүнхээ уудлан дотроос нь түүний хүрмийг гаргаж ирээд: энэ чинийх мөн үү?
Сэүн нүдээ том болгон над руу хараад: тттиймээ минийх. Чи үүнийг яаж?
Би: нөгөө чи өчигдөр орхичихсон байсан болохоор би алга болчих байх гээд..
Сэүн: баярлалаа. Тэр надаас хүрмээ авахад нь би түүнээс холдон анги руу алхаж явахдаа мөрөө давуулан арагш харахад тэр хүрэмнийхээ халаасанд гараа хийнгүүтээ нүдээ анин санаа алдлаа. Яг л Flash байгаад санаа нь амарсан мэт..
Сэүн: Юнжи?
Би: айн? Намайг дуудсан уу?
Сэүн: чи энийг .. доторхыг нь үзээгүй биздээ?
Би түүн рүү хараад зүгээр л толгой сэгсэрлээ. Түүнд худал хэлмээргүй байна. Гэвч үнэнгээ хэлэх нь худал хэлснээс илүү хүнд нөхцөлд хүргэнэ шүү дээ.
Сэүн:*инээмсэглэх* Аан за за Баярлалаа.
Би:*уруулаа жимийх**толгой дохих*
Чи ямар ч үйлдэл хийгээгүй зүгээр л над руу эгцлэн ширтэх тэр хоромд би яг л хэн нэгэн тэнэг болох юм. Зүрх минь чиний нэрийг сонсох бүрт хажуудах хүнд ч мэдрэгдэм тийм л хүчтэй цохилно.. Чи яаж надад ийм мэдрэмж төрүүлж чадав аа? Гэхдээ.. Одоо би энэ мэдрэмжийг юу гэдгийг нь мэдсэн. Гэхдээ чи....Чи надтай адил энэ мэдрэмжийг мэдэрч байна уу?
Дахин нэг 7 хоног өнгөрөөд л энэ улирал дуусах нь. Сэүнийг харах өдөр хоног улам л багассаар байлаа. Гэвч үүнтэй зэрэгцээд би үнэхээр их хичээл шалгалтанд дарaгдсан байгаа нь л асуудал шүү!
YOU ARE READING
The 8th Bench (Дууссан)
FanfictionТэр үнэхээр ховор ярьдаг хүү.Тэр өөрийнхөө насны хүүхдүүдтэй хөгжилдөхөөс илүүтэйгээр өөрийн гэсэн чимээгүй газарт математикийн томъёотой л ороолцолдох дуртай нэгэн гэвч би.. ОРЧУУЛГА! orginal version on : AFF