Falling for him!

2.1K 111 18
                                    

                  

Түүнийг олж харсан тэр өдрөөс эхлээд бишээ! Хичээлийн шинэ жил эхлээд хоёр долоо хоног өнгөрч байна. Дөнгөж хичээл эхэлж байгаа ч би хангалттай их бие даалт болон даалгаварт дарагдсан байлаа. Сургуулийн гадна байрлах олон ширээнүүдийн нэгт нь очиж суугаад дэвтэр номоо сэлгэн тавиад урд минь бараг овоорох шахсан хичээлээ хийж эхэллээ. Үнэндээ коллежид орох мөрөөдөл минь биелсэн боловч үүнтэй зэрэгцээд энэ их ачаалал ирнэ гэж би даанч төсөөлөөгүй юм. Зуны халуун дулаахан өдрүүд хэдийнэ ард үлдснийг илтгэх шиг хүйтэн салхи хааяа нэг үлээн хийж буй зүйлсийг минь хийсгэх шахна. Гэхдээ яах вэ~ хийсчихэлгүй байж л байна.

Мэдээж бусад хүүхдүүд ч над шиг ингэж барьц алдаж байгаа. Мммм. Нэгээс бусад нь.. тэр энэ их хичээлийн завсраар өөрийнхөө дуртай онлайн тоглоомыг тоглодог боловч хичээлийн үзүүлэлт нь хэзээ ч доошилж байгаагүй юм. Хэн гээч? Миний тэгтлээ нууцаар ширтээд харц унагаад байдаг.. харахаар л юу ч юм үл мэдэгдэх тэр мэдрэмжийг мэдрүүлдэг тэр хүн. Хэзээд л намайг гайхшруулж байдаг тэр хүн.. өнгөрсөн долоо хоногт түүний  шалгалтны дүнг сонсоод бид бүгд түүнд баяр хүргэн алга ташицгаасан гээч..

Багш: У Сэүн! 50 онооноос 50 материалаа аваарай.

Тэр уруулаа жимийн босоод шалгалтын цаасаа авахад ангийн бүх хүүхдүүд суудлаасаа босоод алга ташсан юм. Тэр үргэлж байдаг шигээ л төв царайлах боловч уруулаа жимийсэн нь түүнийг инээдээ нуух гэж буйх илтгэж би өөрийн мэдэлгүй инээж билээ...

Ингэж бодох хооронд ширээн дээр дэлгээтэй байсан миний бие даалтнууд салхинд хийсэж холдохоос нь өмнө барьж авахыг хичээн араас гүйхэд хэн нэгэн бүгдийг нь түүж нийлүүлж байхыг би олж харлаа. Тэр буруу харсан байсан учир би хэн гэдгийг нь мэдсэнгүй.. БАЯРЛАЛАА! Гэж чадахаараа л чанга хэлээд түүний дэргэд очиход тэр сая нэг юм бүх цааснуудыг нийлүүлж бариад эргэж харлаа.

Би: Сссэүн~

Тэр юу ч хэслсэнгүй зүгээр л баярласны минь хариуд толгой дохин бага зэрэг мишээгээд цааш яваад өгөх нь тэр..

Тэр ухаантай ,өндөр бас царайлаг. Охидыг ухаан алдуулж болох бүх л зүйлс түүнд бий.

Би түүний хөмсгийг нь хаадаг шулуухан бор үсэнд, түүнийг нь тодотгодог тэр сайхан нүдэнд нь, төдйилөн олж харж чадахгүй ч дулаахан инээмсэглэлд нь  хайртай. Энэ бүгд түүнийг үнэхээр сайхан харагдуулдаг.. Гэхдээ энэ чинь зөвхөн гадаад төрх. Харин дотоод сэтгэлд нь юу байдаг бол?

The 8th Bench (Дууссан)Where stories live. Discover now