5-р хэсэг

4.3K 181 2
                                    

Кай-ын талаас
Хэмиг явсанаас хойш гэр нэг л хоосон оргин хэдхэн хоног ч гэлээ тэр охин их зүйлийг үлдээгээд явжээ... Юм бодон хэвтэж байтал хаалганы хонх дугарлаа... Очоод тайлахад нүдэндээ ч итгэсэнгүй.. ХЭМИ!

Би: (гайхах) Хэми!
Тэр хөмсгөө зангидан их л бухимдсан байдалтай зогсож байлаа...
Хэми: Орж байгаад ярьж болно биздээ гэж хэлэн намайг мөрлөөд хажуугаар зөрөн орлоо..
Би: Чи энд? гэж хэлж амжаагүй байтал тэр миний шилбэ рүү өшиглөөд
Би: Яааая (шилбээ барин доороо дэвхцэх)
Хэми: Би чамайг ийм арчаагүй амьтан гэж бодсонгүй (хөмсгөө зангидах)
Би: (ярвайх) Чи чинь юугаа...
Хэми: (яриа таслах) Муу өөдгүй дорцоов! Гэтэл би чамайг сайн хүн гэж бодож байдаг... Зүгээр тэр мөнгийг чинь өгчих болохоор тэр нэхэмжлэлээ буцааж ав! (уурлах)
Би: (гайхах) Байз байз!!! Чи чинь юу яриад байнаа??? Юун нэхэмжлэл?
Хэми: (ёжилж инээх) Чи одоо мэдэн будилж байх шив! Энийгээ хараад юу гэх юмбэ дээ гэж хэлэн нэг цаас сарвайлаа...
Тэрийг нь аваад хартал: Юу вэ???
Нэхэмжлэл
Сөүлийн Каннам дүүргийн цагдаагийн хэлтэст нэхэмжлэл гаргах нь:

Сэжигтэн Но Хэми нь хүний хувийн өмчид халдан иргэн Ким Жонины машиныг эвдлэн сүйтгээд зугатсан тул 2014 оны 5 сарын 20-ны өдөр Каннам дүүргийн цагдаагийн хэлтэст ирж мэдүүлэг өгхийг шаардаж байна!

Нэхэмжлэгч: Ким Жонин
гэсэн байлаа... "Энэ одоо юу вэ?"
Би Хэми рүү том нүдлэн: Энэ одоо юу вэ? Би ийм нэхэмжлэл гаргаагүй ш д гэхэд тэр намайг дахиад шилбэ рүү өшиглөчихлөө...
Би: (дороо дэвхцэх) Яаая л даа... Би ийм зүйл хийгээгүй гээд байхад...
Хэми: Хннн тэгээд чиний өмнөөс өөр хэн нэгэн над руу нэхэмжлэл гаргах болж байна уу? Чи ч бодосноос аймар хүн юм гээч гэж хэлэн над руу жигшсэн байртай муухай харж байлаа...
Би: Хэми би нээрээ энийг хийгээгүй ээ нээрээ шүү! Би амь насаараа тангараглая! (гараа зүрхэн дээрээ тавих)
Хэми: Больз үз! Залуу минь чамтай харьцах ч хүсэл алга наад хараал идсэн мөнгийг чинь өнөөдөр гэхэд явуулчих болохоор наад тэнэг нэхэмжлэлээ буцааж ав! гэж хэлэн хаалга саван гарлаа...
Би: Юу болоод... Би хэзээдээ нэхэмжлэл гаргачихдаг байнаа...

Зохиогчын талаас
Кай гайхан энэ зүйлийн учрыг олохоор Каннам дүүргийн цагдаа дээр очин асуухад:
Цагдаа: Миний дүү нэхэмжлэл ингэж бичдэг гэж хэн хэлж байна... (инээх) Чамаар хэн нэгэн тоголсон болотой! гэж хэлэхэд Кай бүр гайхаж орхив... Тэр Хэми бид хоёрын машины хэргийг мэдэх ганц ч хүн байхгүй дээ гэж бодон Хэмид цагдаагаас сонссон зүйлээ хэлэх гэж хэд хэд залгасан ч утсаа тасалж байлаа... Хэд хэдэн удаа уулзаж тайлбарлъя гэж мессеж бичсэн ч ямар хариу алга... Гэрийн мэдэхгүй учир гэр лүүгээ харина бид хоёрын тухай мэдээд ингэж тоглох хэн байгааг эргэцүүлэн бодож байтал утсанд нь мессеж ирлээ...
Сэүн: Андаа Хэмитэй эвлэрсэн үү? гэсэн утга нь үл ойлгогдох мессеж...

/Дууссан/ 30 хоногийн үерхэлDonde viven las historias. Descúbrelo ahora