БҮЛЭГ 16 "ЖЭЙК"

967 63 0
                                    

Kristina Vilord POV

-Чи энд юу хийж яваа юм?

- Удаан уулзаагүй найздаа ингэж хэлэх жоохон муухай байна шүү. Жэйк жоохон ширүүн нүдний харцандаа инээмсэглэл тодруулав.

Би түүний нүдрүү эгцлэн харалгүй зогсож байтал

-Энэ хугацаанд юу хийж явав даа? хэмээн Жэйк үргэлжлүүлэн яриад миний хацрыг чимхэтэл би салганасан гараараа түүний гарыг нь аажуухнаар холдуулаад

-Намайг тайван орхи.

Түүний нүүрэнд гайхсан төрх илэрч

- Юу?

Би давтан

- Намайг тайван орхи. гэлээ

- Чи чинь юугаа яриад байгаа юм бэ?

Хоолой чичигнэж нүднээсээ нулимс гаргачихгүйн тулд хэсэг хугацаанд таазруу хараад эргэж түүнрүү харан

- Зүгээр л ... намайг танихгүй юм шиг байчих тэгэх үү?

- Яагаад? Түүний нүүрнээс гайхсан байдал арилсангүй. Энэ удаад миний уур хүрч би чангаар

- Намайг танихгүй юм шиг байчих тэгэх үү? Одоо л миний амьдрал зүгээр болж байна. Гуйж байна би дахиж түүнийг бодож өөрийгөө зовоомооргүй байна. гэж би нүдэнд цийлэгнэх нулимстайгаа хамт түүнрүү хашгиран хэллээ. Гэтэл Жэйк намайг чимээгүй хэсэг харснаа дооглож байгаа мэт инээгээд

- Чи намайг тийм юм хийх гэж ирсэн гэж бодоо юу? Гунигтай л юм.
Тэр миний нүдрүү эгцлэн харснаа

- Би ийм юм хийх гэж ирсэн гээд миний атгасан гарыг минь хүчээр аван өөрлүүгээ татахад миний нүүр түүний өндөр хатуу цээжинд нь очин наалдлаа.

Түүний сул бие нь хүчтэй болж туранхай чүрчгэр гаранд нь бага зэргийн булчин суужээ. Үргэлж л гараараа эсвэл толгойгоороо арагшлуулдаг байсан урт бор шардуу үс нь богинохон болж дээшээ гельдэн босгосон байв.

Тэр үнэхээр өөрчлөгдчихөж. Тэр миний мэдэх Жэйк биш болжээ.

Би түүний цээжнээс нь хүчээр салахад миний үс түүний цэнхэр сорочкон цамцных нь товчинд тээглэгдэн гацчихлаа.

Биднийх байсан дурсамжууд /Дууссан/Where stories live. Discover now