БҮЛЭГ 27 "БАЯРЛАЛАА"

677 59 2
                                    

-Намайг Эли Вилорд гэдэг. Кристинагийн ээж хэмээн ээж Жөүд инээмсэглэн хэлэхэд үргэлжлүүлэн Жөү нөгөө л нэг сайхан инээмсэглэлээрээ инээн

-Намайг Жөү Жонсон гэдэг.

Тэрээр хэсэг голдоо завсарлагаан авч тэдэнрүү эрхүү хурууны хумсаа хазлан зогсох надруу хараад , надаас хайрын ч гэмээр харцаа салгалгүй

-Кристинагийн найз банди гэлээ. Би хазлаж байсан хуруугаа болин инээмсэглэхэд ширээнд хоол идэхээр суусан аав

-Жон Вилорд. Кристинагийн аав. Чи намайг ноён Вилорд гэж дуудаж болно хэмээн арай өндөр дуугаар хэллээ.

-За эрхэм ээ Жөү толгойгоороо бага зэрэг тонгойн ёслоод надруу ойртон ирж гарнаас минь ирж атгахад ээж

-Алив ээ сууцгаа хоолоо ид хэмээн биднийг ширээнд урин суулгалаа. Уул нь Жөүг урдаас минь харан суу гэсэн боловч тэрээр зүгээр л хажууд ирэн сууж түрүүн салсан байсан гараа эргүүлэн атгав.

Түүнийг намайг атгахад нэг тийм эвгүй мэдрэмж төрж , биеээр амьтан гүйх мэт мэдрэгдэх ч надад таалагдаж байлаа.

Аав хоолоо амандаа хийнгээ Жөүрүү нухацтай харж

-Тэгэхээр та хоёр үерхээд хэр удаж байгаа юм бэ?

Би Жөүг эвгүй байдалд оруулахгүйн тулд түүнийг хариулхаас нь өмнө

-Саяханаас хэмээн хэлэв.

Аз болж аав яг хэзээнээс гэж асуулгүй дараачийн асуултандаа шилжив.

-Охин дүү юмуу эгчтэй юу?

Жөү зүгээр л найрсаг инээмсэглэн аавруу харсан чигээр

-Тийм ээ надад нэг охин дүү байгаа .

Түүнд дүү байсан гэж үү? Би түүнийг ганцаараа гэж бодсон. Ер нь ер нь би түүний дүүг байтугай гэр бүлийг нь ч мэдэхгүй.

Би Жөүрүү асуулт дүүрсэн харцаар харахад Жөү надруу харалгүй зүгээр л гараа улам чанга атгав.

-Ээж аав чинь юу хийдэг вэ?

Энэ удаад би жинхнээсээ Жөүрүү сандарсан эсвэл гайхсан харцаар улам ширтлээ. Би түүний ээж аавын талаар мэддэггүй учир нь магадгүй түүнд хэлж болохгүй нууц байдаг учир л хэлдэггүй байж магадгүй. Тийм биз дээ?

Жөү харцаа ааваас минь холдуулан ширээрүү ширтэхэд түүний нүдэнд айдас харагдаж байсан ч тэрээр нүүрэн дэх инээмсэглэлээ арилгасангүй.

Биднийх байсан дурсамжууд /Дууссан/حيث تعيش القصص. اكتشف الآن