'Маргааш хоёулаа хамт явж сургуулийн аварга шалгаруулах тэмцээнийг үзье тэгэх үү??'
гэсэн мэссэж утсанд ирж мэссэжний хонх дуугарлаа.Спортод дургүй юм чинь яаж спортын тэмцээн үзэх сонирхолтой байх билээ дээ. Хариу мэссэж илгээхээр утасныхаа цоожийг тайлаад
'Би тийм юм сонирхдоггүй шдээ'
гэж хариу мэссэж биччихээд утсаа орлуугаа шидэн босож •Teen Wolf•ийн шинэ анги гарж уу үгүй юу гэдгийг шалгахаар нөтбүүк-ээ нээн шалгаж үзвэл хараахан гараагүй байгааг мэдээд санаа алдаж орхив. Санаа алдахтай зэрэгцэн мэссэжний хонх ахин жингэнэлээ.
'Ээ гуйж байна шдээ.. Би шилжиж ирээд удаагүй, чи л надад хань болж байгаа ганц хүн. Хамт явчих лдаа. Сүүлийн тэмцээн шүүдээ! pls. pls. pls.'
Ирсэн мэссэжийг уншаад шилжиж ирээд 2хон долоо хоног болж байгаа шинэ охиныг яаж ганцааранг нь тэмцээнээ үз гээд үлдээх билээ дээ гэж бодоод дотны найз Танан-руугаа залгаж хамт тэмцээн үзэж чадах эсэхийг нь асууя гэж бодлоо.'Чи маргааш сургуулийн гар бөмбөгийн тэмцээн үзэх боломж байна уу?'
'Сайн мэдэхгүй байна аа. Чи яах юм?'
'Харин нөгөө шинэ ирсэн охин Номио байгаа биз?'
'Аанхан.'
'Хамт тэмцээн үзий гээд гуйсан юм аа. Харин чамайг үзий гэвэл гурвуулаа хамт үзий гэж бодоод асууж байна аа'
'Аан заза. Тэгвэл үзий даа'
'Ок. Маргааш 10аас уулзы тэгвэл баяртай.'
гэж хэлээд утсаа тасалж мэссэжний хэсэг рүү ороод даруй хариу бичиж үзхээр болсноо хэллээ.Маргаашийн төлөвлөгөө өөрчлөгдсөн учраас өглөө эрт босох болсонд нь дурамжхан байгаа ч яаая гэхэв цагаасаа хоцорч хүн хүлээлгэх дургүй учраас эртхэн босхоор сэрүүлгээ тавьчихсан нь дээр.
***
Сэрээд цагаа хартал хурдхан гарахгүй бол хоцорхоор болчихож. Өглөө сэрүүлэг дугархад нь унтраачхаад буцаад унтаж өгч л дээ. Гялс босоод өмд өмсчихөөд вайнны өрөө рүү явж бие ээ бэлдээд дараа нь хамгийн хурднаараа байж болох хамгийн энгийн хувцаснуудыг шүүрч аваад өмсчхөөд гарах гэснээ нүүрээ будаад гархаар шийдэж нүүрэндээ гялс шингэн крем түрхэж сормуусаа будчихаад гарлаа.Сургуулийн хажууханд ирчихээд Номио-луу 'Хаана байна' гэхэд тэр дариуд нь 'Ирчихсэн байна аа, заалруу хүрээд ир' гэх нь тэр. Шууд л сургуулийнхаа заал-руу зүглэлээ. Дээш гархад Номио Шагай-тай хамт заалны үүдний сандал дээр хүлээгээд сууж байв.
ВЫ ЧИТАЕТЕ
Чи миний далай
RomanceГол, намаг, худаг гээд бүгд л бороо орсны дараа дуслуудтай нэгдэж ус нь ихсэн бидэнд аюул учруулах нь их атал далай бол огт өөр. Яг л зургийн цаас усан будгийн усыг нь уусгаж аваад будгийг нь үлдээж, цав цагаан байснаа өнгө өнгөөр солонгордог шиг да...