Харанхуй тэнгэр, жихүүдэс төрүүлмээр үнэр, цусаар будагдсан газар. Тиймээ энэ бол Dark Kingdom-ийн газар нутаг. Shadow Fiend-ээр толгойлсон сүнс чөтгөр, аймшигт адгууснууд, муу муухай бүхэн энэ нутаг дэвсгэрт оршино. Тэдэнд хаан гэж байхгүй, захирагч л гэж бий. Тэд дайнаас амьд гарсан хүмүүсийг шоронд хорьж хатаадаг. Харин цогцоснуудыг цуст голоор урсгадаг. Энэ зан үйл хүмүүсийг айлгадаг.
![](https://img.wattpad.com/cover/65113662-288-k244038.jpg)