6-р хэсэг

648 36 0
                                    

...Сүёний талаас...

Гэртээ ороод бөөн аз жаргал царайлсан гар орондоо орлоо... тэр бодогдож би нүүрэндээ мэдэгдэхүйц инээмсэглэл тодруулаад л би үнэхээр их аз жаргалтай байна... тэрэнд магадгүй би сайн болж байх шиг байна. Намайг унах гэж байхад тосож аваад л... бас тэр сая намайг хамгаалсан. Түүний харц нь л гэхэд хайлж урсмаар юм. Би үүлэн дээр нисээд байх шиг байна! Харин Бэкийн хувьд би түүнийг ойлгохгүй байна. Нэг бол уурлаад байгаа юм шиг эсвэл арай өөр ч юм уу? Тэр үнэхээр хөөрхөн бас хөгжилтэй. Би яагаад хоёрын хоёр залуусын тухай бодоод байгаа юм бол. Ялангуяа шал өөр 2 залуу. Нэг нь сэтгэл татам инээмсэглэлтэй жинхэнэ жэнтлмен харин нөгөөх нь энгийн эгдүүтэй инээмсэглэл цацруулсан инээлгэх чадвартай. Нээрээ л бэкийн хажууд инээхгүйг хичээгээд их юм болсон шүү! Гэхдээ би Луханы бүх зүйл уусаж байна. Түүний инээмсэглэл түүний дуу хоолой түүний ааш зан гээд л...

Өдөр сургуулийн цайны газар хооллоод сууж байтал Бэк Ёол 2 урдаас хараад суучихав.

Ёол: энд суувал дургүйцэхгүй биз дээ?

Би: үгүй

Ёол: нээрээ Сүжинтэй утсаар ярьчихаад ирье.

Бэк: заа... Сүёнаа

Би: мм?

Бэк: заза юу ч биш дээ.

Би: тэгээд?

Бэк: юу ч бишээ.

Би: аан.

Бэк: чи кимбабнд дуртай юу?

Би. Тиймээ

Бэк: тэгвэл... гээд миний тавган дээр өөрийнхөө тавган дээр байсан кимбабнуудыг тавьчихав. O.o

Бэк: би хоолондоо халбагаа хүргээгүй халбагандаа уруулаа хүргээгүй болохоор сэжиглэлгүй ид дээ. Би кимбабнд бас дуртай л даа. Гэхдээ чамд л өгнө гэвэл би өөрийнхөө дуртай зүйлсийг ч харамлалгүйгээр өгж чадна =инээмсэглэх=

Би: а-аан за. Баярлалаа

Бэк: юунд?

Би: ам-амтархан иднэ ээ

Бэк: тэг дээ ^^

Бид 2 чимээгүй хоололсоор л... би магадгүй хүмүүсийн инээдийг хараад л зүрх догдлоод байдаг юм болов уу?

Ёол: за андууд юу болж байна?

Бэк: юу болно гэж?

Ёол: андаа чи наад кимбабаа уучихсан юмуу? Байхгүй байх юм? Андаа эмэгтэй хүүхэд байхад битгий ийм өлөн байлдаа мм? Хэдий дуртай гэсэн ч ийм хурдан__ хөөөөх Сүён кимбабнд дургүй юмуу? Бараг хэвээрээ байна шд. Идэхгүй бол манай Бэкд өгчих манай Бэк Кимбаб гэвэл амь тавьна дөө хахаха =ганцаараа ярих=

Ихэр {Twins}Where stories live. Discover now