Breathless Сүүлийн хэсэг

431 22 0
                                    

Тэрний энэ үйлдэл нь Юүнриг санагдуулж байсан болохоор бас би түүнийг галзууртлаа санаж байсан болохоор сэтгэлээ барьж дийлэлгүй нулимс бага багаар тусалсаар л байлаа... Юүнри би чамайгаа санаад байна... санаснаасаа болоод галзуурах нь... Өнөөдөр бид 2ийн нэг жилийн ой шүүдээ. Хамтдаа тансаг ресторанд орж баяраа тэмдэглээд өөрсдийнхөө ирээдүйн талаар ярилцаж хамтдаа хийх зүйлсийнхээ жагсаалтийг гаргачихаад нэг нэгэндээ захиа бичих ёстой биш гэжүү? Би энэ бүхнийг санаад хамтдаа хийхийг хүсэж байхад чи хаана байгаа юм бэ?

Тог ч удахгүй ирж Аёон надаас ичсэн бололтой надруу эгцэлж харсангүй би ч мөн адил уйлсан янзтай харагдахыг хүсээгүй болохоор босоод өөрийнхөө ширээнд суулаа...

...

Аёон: у-уучлаарай асуух юм байна?

Би: юу?

Аёон: н-нөгөө та миний төрсөн өдрийн үдэшлэг дээр ирэх үү?

Би: хүсэл алга

Аёон: гэхдээ манай хэлтсийнхэн бүгд__

Би: өөр асуух юм байхгүй бол явж болно =ажлаа хийх=

Надад ийм баяр мэтийн зүйл хэрэггүй... тэрнийгээ надаас яваад хэд хоносон гэж би хөгжилдөх юм?

...Аёоны талаас...

Толгой гудайлгасаар өөрийнхөө ширээнд очиж суулаа. Гомдмоор юм....

Тау: тэрнийг битгий тоо доо. Цочролд ороод ийм ааштай болчихсон юм

Аёон: юу? Ямар?

Тау: тэр нөгөө...

Чэн: урьд тэр ийм байгаагүй дээ. Тэр явдал их л хүндээр туссан юмсан

Аёон: урьд нь ямар байсан гэж?

Чэн: хүн болгоноор тоглоом хийж, инээлгэж, хүн болгонтой нөхөрсгөөр мэндэлж дуулж бүжглэж явдаг хэлтсийнхээ гол цөм нь байлаа шүү дээ

Лухан: тийм шүү. Хэдүүлээ хэзээ урьдных шигээ нулимсаа гартлаа инээлээ санахгүй л байна шүү

Чэн: Тэрнийг ийм болсноос хойш би лав бараг инээгээгүй

Тау: манай хэлтсийн халуун дулаан уур амьсгал байхгүй болсон😦

Аёон: тэр тийм хөгжилтэй байсан гэж үү?

Тау: хөгжилтэйгөөр барах уу дандаа хүн болгоныг инээлгэдэг байсан юмчинь. Дээрээс нь бэр эгч дандаа гоё хоол хийж авч ирдэг байсын тт..тт

Аёон: б-бэр эгч гэнээ

Чэн: Лэеийн эхнэр дандаа ирдэг байсан болохоор бид хэд бэр эгч гэж дуудаад сурчихсан юм

ThreeShot /Exo/Where stories live. Discover now