Хаалга нээж өгсөн дүүгээ мөрлөж хажуугаар нь өнгөрөөд , өрөөний хаа нэг булан луу цүнхээ шидээд шууд л өрөөндөө ороод хаалгаа дотроосоо түгжин шургуулганы буланд нуусан тамхиа гаргаж ирээд асаах гэтэл гал олдсонгүй , тамхиа амандаа зуун гал тогоонд хоол хийж байгаа дүүгийнхээ хажууд очоод
Би: гал харсан уу? Эсүүл аавын асаагуур ч юм уу?
Дүү: та хэзээ тамхинаас гарна даа
Дахиад л Юсоб ахаас болсон уу?
Би: амаа хамхиад надад гал олоод өгчих
Дүү: ааш муут гэж хэлэн гал тогооны шургуулаг ухаж ухаж нэг гал олж өгөөд тамхийг минь асааж өгөөд
Дүү: хааяа ч гэсэн тамхи татаж биш дүүдээ ярьж сэтгэлээ онгойлгож байвал дээрсэндээ
Дүүгийн яриаг сонсоогүй юм шиг эргэж харан өрөөнд орж дотроос нь түгжээд цонхоор толгойгоо цухуйлган зүүн гарынхаа ядам болон дунд хуруугаараа тамхиа бариад Сөүлийн өндөр өндөр барилгыг харан зогслоо.
Сургууль дээр болсон хэрүүл бидний хувьд анхны биш бас сүүлийх ч биш
Бидний эцэс төгсгөлгүй маргаан бас хэтэрхий их хайр бас хардалт ...
Жижиг зүйлийг асар том болтол нь бид хэрэлдсээр л байдаг , дахиад ийм алдаа гаргахгүйдээ гэж бодож байдаг ч тэр алдаа дахиад л давтагддаг , бие биедээ хэлдэг тэр хатуу үгс зүрхэнд хүрч дотуур цус гаргадаг ч хэн хэн нь удалгүй уучилчихдаг энэ л бидний бие биенийгээ хайрлах хайр байх
Утас хангинаж дугаарыг нь харвал танихгүй дугаар байв , танихгүй дугаар авдаггүй болхоор тоохгүй өнгөрсөн ч тэр дугаар тасралтгүй 5 залгасны эцэст нь би дуудлагат хариу өгсөн юм
Би: байна уу?
__: байна уу? Мико юу?
Би: тиймээ
__: аан би нөгөө ангийн чинь Жисү байна
Би: аан , гэнэт юу болоов
Жисү: Юсоб та 2 салчихсан юм уу?
Би: үгүй
Жисү: аан , харин брилант баранд Юсоб нэг охин тэвэрчихсэн сууж байхаар нь асуусан юмаа , гэхдээ Юсоб одоо ч гэсэн энд байж л байна
Би: *инээх* чи тэдэнтэй хамт байгаа юм уу?
Жисү: аан нөгөө
Би: юу гээч чиний танил эсүүл чи тэрэнтэй цуг байгаа бас тэрний ширхэг үсэнд хүрж байхыг би харвал зүгээр өнгөрөөхгүй гэдгээ хэлчье