[EP11]

823 48 0
                                    

Шөнөжингөө дэрээ нортол уйлж хонолоо. Хэрвээ тэрнээс салбал аз жаргалтай байж чадна гэж боддог байсан хэдий түүнтэй хамт байхад би зовж шаналдаг байсан ч хэзээ ч зүрх минь уйлж , дотроос минь ямар нэгэн зүйл гаргах гэж байгаа мэт санагддаггүй байсан Харин одоо нэг л зүйл буруу болоод байх  шиг санагдаж , нэг газраа тогтож чадхаа больчихсон ...

Юм л болвол уйтгарлаж , шөнөөр түүнийг санаж уйлдаг болсон нь бүтэлгүй хайрын шинж байх.

Шалгалт дөхөж түүнийг мартахын тулд хичээлдээ улайрч , Эриктэй уулзахаа ч багасгаж хамаг анхаарлаа шалгалтандаа хандуул Сөүлийн их сургуульд орхоор бэлдэнэ

Ээж аав 2 намайг орж чадахгүй гэж хэлсэн ч би өөртөө итгэлтэй байгаа учраас шийдвэртээ үнэнч байхаар шийдсэн. Хааяа нэг зав гархаар Юсобийн тухай бодож өөрийгөө зовоохгүй гэж их л хичээдэг гэхдээ энэ бүгд шал дэмий зүйл л болж хувирдаг нь харамсалтай.

Хамгийн сайхан дурсамжууд минь түүнтэй хамт өнгөрсөн , гэхдээ өдөр хоног өнгөрсөөр энэ бүхэн шинэхэн дурсамжинд дарагдана гэдэгт итгэлтэй байна

Хааяа бид цайны газар , коридорт таардаг ч бие биенээсээ харцаа буруулдаггүй , дахиж бид ингэж харц тулгарч дахиж догдлохгүй учраас бид харцнаасаа ичдэггүй байх

Дахиж түүний нүд рүү ширтэж чадахгүй , дахиж түүний харцнаас хайр олж харахгүй хэзээ нэгэн цагт бид уулзах л байх тэр үед чи хэн нэгнийг хайрлаж магадгүй аав болчихсон байна байх Харин би зүгээр дурсамж байх болно.

***

Өглөөний агаар өрөөнд орж ирхэд нойрноосоо хагас дутуу сэрсэн ч нүдээ нээх тэнхэл алга , удалгүй өрөөнд хэн нэгэн орж ирж байгаа нь дуулдаж байсан нүдээ нээж чадсангүй удалгүй

Дүү: авгай минь босоочээ , өнөөдөр төгсөлтийн шалгалттай биз дээ

Би: гэхдээ цаг арай болоогүй байгааз дээ

Дүү: 10 цагаас гэсэн биздээ

Би: мхн

Дүү: одоо тэгвэл 9:30 болж байна гэж хэлхэд нээгдэхгүй байсан зовхи нээгдэж шалан дээр хальтрах шахам угаалгын өрөө рүү гүйж ороод нүүр ам , үс гэзгээ янзлаад өрөөндөө орж ирээд хувцасаа ухаж байтал

Дүү: цайгаа уучихаад яваарай

Би: амжихгүй байхаа

Дүү: одоо дөнгөж 9 л болж байна гэж хэлээд хэлээ гаргачихаад гараад явчихлаа

How to l♥ve ¿ ∇ Hard to l♥ve [Complete]Место, где живут истории. Откройте их для себя