Бидний анхны уулзалт
Дунд ангиа амжилттай төгсөж ахлах ангид орох өдрүүд улам л ойртсоор , зуны амралтаараа амрах завгүй зусланд гарч нэг ч найз нартайгаа холбогдсонгүй , 8-р сарын сүүлээр Сөүлд ирхэд аав тушаал дэвшиж бид сууршилаа солихоор болсон нь намайг багагүй цочролд оруулаад амжив , хотоос алслагдмал газар амьдарч байгаад гэнэт хөл хөдөлгөөн ихтэй Сөүлд амьдрана гэдэг үнэхээр аймшигтай сонсогдож байлаа
Хамгийн гол нь над шиг хүмүүстэй дотно харилцаа үүсгэж чаддаггүй хүнд найз нар хамгийн асуудалтай сонсогдож байсан ч би эсэргүүцэж чадсангүй.
Ингээд найз нартаа баяртай гэж ч хэлж чадалгүй Сөүлийн зүг хөдлөхдөө бүх найз руугаа зурвас бичиж үлдээгээд явсан юм...
Сөүлд ирээд аав намайг гайгүй их сургуулийн лицей сургуульд нь оруулхаар шийдэж надтай зөвлөлдөж шийдэлгүйгээр лицей сургуулийн шалгалтанд бүртгүүсэнг мэдээд хариу хэлэлгүйгээр өрөөндөө орж хэвтлээ , шинэ гэр шинэ сургууль ...
Аймшигтай юм
Шалгалтын өдөр болж Сөүлийн их сургуулийн харьяа хэлний сургуулийн шалгалтанд орхоор дасаж амжаагүй Сөүл хотоор төөрчихгүйхэн шиг явсаар 5 давхар сургуулийн наана ирээд гайхаж орхилоо
Намайг дотор орход оюутнууд ийш тийш холхиж шулуухан хэлбэл түгжрэл болж байв , төөрдөг байшин шиг том сургуульд хайсаар хайсаар шалгалт өгөх ёстой өрөөндөө орж ирхэд том лекцийн танхим битүү хүүхдүүд сууж байх нь тэр ...
Надад суух сандал олдохнуу гэж бодсоор ширээн дундуур явсаар хамгийн ард талын ширээн дээр хоосон суудал байхыг хараад баярласандаа том том алхалан ширээн дээр очход амьдралдаа харж байгаагүй тийм царайлаг эгдүүтэй хөвгүүн сууж байв , түүнийг хараад өөрийн эрхгүй сандарч байсан ч чимээгүйхэн суудалдаа сууж харандаа үзэгээ гаргаж тавиад самбар луу харж байтал өнөөх хөвгүүн
__: илүү харандаа байхгүй биз ?
Би: айн ? надаас асуугаад байгаа юм уу?
__: миний хажууд чамаас өөр хүн байхгүй байгаа биз дээ гэж хэлхэд нь би бантсандаа түүнлүү харж чадалгүй чимээгүй үзэгний саваа уудлан нэг харандаа бас үзэгтэй гаргаж өгөөд хажууд нь тавиад түүн рүү хархад тэр над руу нүдээрээ инээмсэглээд баярлалаа гэж хэлхэд нь би яах учраа олсонгүй
Хуучин амьдарч байсан хотоосоо түүн шиг царайдаг бас эгдүүтэй хүн хайгаад ч олохгүй биз гэж бодоод сууж байтал өндөр туранхай эмэгтэй орж ирээд бидэнд бөглөх ёстой А4 нэг цаас болон өөрийн нэр болон утасныхаа дугаарыг бич гээд жижигхэн цаас өгхөд нь би жижиг цаасыг бөглөчихөөд тэр хөвгүүний цаас луу хальт хархад гаргагдхаар томоор Ян Юсоб гэж бичсэн байлаа