Тэр шөнө ээж яаж ЧанЁолын тухай олж мэдсэнг мэдэхгүй ч түүнд маш ихээр гомдож байлаа. Гэхдээ миний гомдох ээжид хамаагүй учраас гомдлоо дотроо тээн суулаа.
Дэхён ах ямар ч эсэргүүцэл үзүүлэлгүй Ина тэр 2н сүйн ёслол болхоор болсонд би гайхаж байв. Ахыг маш их эсэргүүцэж дахин зугтах гэж оролдох байх гэж бодсон ч тэр тэгсэнгүй.
Тэхён: аххх Дэхён ах үнэхээр тэр эмэгтэйг эхнэрээ болгох гээд байгаам байх даа
Бэкхён: тэрэнд бодсон юм байгаа байх. Зүгээр л түүнийг хүлээе гэж хэлээд эргэж харан ХЭМИ гэхэд нь биеээр цахилгаан гүйх шиг болон биеээ хураан хийж байсан зүйлээ зогсоон эргэж хараад
Би: яасан
Бэкхён: 2 хоногийн дараа Дэхёны сүйн ёслол болно чи юу өмсөх гэж байна
Би: мэдэхгүй ээ , төгсөлтөөрөө өмсөнө гэж бодож байсан даашинзаа өмсөх байх. Энгийн даруухан л хувцаслах хэрэгтэй
Тэхён: харин тх ахаа та арай юу өмсөхөө бодоод байгаам биш биз , эрчүүд бид нар чинь зүгээр л хослолоо өмсөхөд л хангалттай. Тэгж их санаа зовоод байгаа бол зүгээр л цамцаа сольчих за
Бэкхён: 3лаа хамт дэлгүүр хэсэх үү?
Тэхён: тэгье
Би: Дэхён ахын хадмууд явуулах юм бэлдэх ёстой болхоор амжихгүй байх
Бэкхён: зааз тэгвэл бид 2 л явхаас
Тэд Дэхёны сүйн ёслолд зориулсан бэлтгэлээ хийхээр гарцгаан гэрт ганцаар үлдэж Дэхёны хадам талд өгөх бэлэгнүүдийг боож тавин тавьж бас нөгөө талаас ирсэн зүйлийг хураагаад өрөөндөө орж ирхэд хойд залгах нь тэр ...
Би: байна уу?
Ээж: миний байгаа газар аятайхан шиг хувцаслаад ир , хаягаа зурвасаа явуулье гэж хэлээд утсаа таслачихав. Хувцасны шүүгээнээс ээжийн хэлсэнээр аятайхан гэж бодсон хувцасаа сонгож өмсөөд түүний явуулсан хаягаар ирхэд япон хоолны газар байлаа.
Тэр газрын урд ирээд ээж рүү залгахад тэр утсаа авсангүй. Удалгүй хоолны газраас худал инээмсэглэл тодруулсан эмэгтэй гарч ирэн
: Хэми юу?
Би: тийм байнаа
: ээж тань хүлээж байгаа намайг дагаад явна уу? Гэж хэлхэд нь түүнийг даган дотогш орход түгшүүр мэдрэгдэж байлаа. Ямар нэгэн зүйл буруугаар эргэх гэж байгааг би мэдэрч байсан ч юу ч хийж чадсангүй. Хэрвээ би тэрнийг эсэргүүцэх юм бол их сургуулийн тухай бодоод ч хэрэггүй болно биз.
ВЫ ЧИТАЕТЕ
∴ Чөтгөр шиг ах нар ∴ [Complete]
Fanfic∼º•º∼ Би бол орчин цагын үнсгэлжин яагаад тэгж нэрлэсэн гэж гайхаж магалгүй. энэ бүхэн яг л үнсгэлжингийн түүхтэй адилхан хойд эхдээ дарлуулсан бяцхан охин. нэг л зүйл өөр. 2 эгч биш 3 ах. Ах нар гайгүй бас хамгаалдаг гэж эндүүрэх хэрэггүй!!!! Т...