Задлан шинжилгээний хариугаар Цасан цагааны онгон хальс хуучин урагдалтай байсан нь түүнийг хэрэг болох үед хүчиндүүлсэн эсэхийг шалгахад хүндрэл учруулжээ. Түүнтэй цуг бүтэн жил орчимын хугацаанд хамтдаа амьдарсан долоон одойг байцаасан байна.
Мөрдөн байцаагч: Та нарын хэн нь цасан цагаантай бэлгийн харьцаанд байсан бэ?
Одой №1: Яг үнэндээ бид бүгд л байсан. Долоо өдөр ээлжилээд л хамт хонодог байлаа. Харин бид хөөрхий охины үхэлд буруугүйгээ л хэлмээр байна. Биднийг хэлсдүүлж байна.
Мөрдөн байцаагч: Та нарыг насанд хүрээгүй охиныг гэртээ хорьсон байж болзошгүй гэх шалтгаанаар шалгаж байгаа. Яг бүгдийг эхнээс нь ярьдаа. Яаж цасан цагаантай танилцсан бэ?
Одой №1: Би яг хэдний өдрийг санахгүй байна. Ямар ч байсан тэр үед би зургаан нөхөдтэйгөө гэртээ ирсэн юм. Гэтэл гэрийн бүх зүйл цэвэрхэн болчихсон. Бас хоол хийчихсэн байж билээ. Гэрт хэн нэгэн ирсэн байна хэмээгээд бид дээд давхарт гартал цасан цагаан царайтай охин унтаж байсан.
Мөрдөн байцаагч: Унтаж байсан юм уу? Эсвэл архи уугаад тасарчихсан байсан уу?
Одой №1: Бид тэрнийг бол мэдээгүй. Ямар ч байсан биднийг сэрээд харчихаад их л жигтэй инээгээд байсан.
Мөрдөн байцаагч: Тэгээд яг ямар шалтгаанаар хамтдаа амьдрах болсон бэ?
Одой №2: Ах минь үнэн хэлж байна. Бид буруугүй. Одоо ингээд бодохнээ цасан цагаан бидний гэрт дайран орж ирж, биднийг бэлгийн дарамтанд өдөр бүр оруулдаг байсанд гомдолтой байна. Өдөр шөнө ялгахгүй дуулж хуурдах нь ажил хийдэг бидэнд үнэхээр дарамттай байсан. Гэхдээ тэр чинь биднээс том биетэй шүү дээ. Бид зүгээр л айсан. Дарамтанд бүтэн жил байлаа.
Мөрдөн байцаагч: Тэгвэл энэ их дарамтаас залхаж та нар түүнийг хороосон юм биш үү?
Одой №1: Үгүй дээ, үгүй. Бид хэрэг болох үед уурхай дээрээ ажиллаж байсныг батлах хүн олон бий.
Нэг иймэрхүү яриа цагдаагийн газар өрнөлөө. Үүнээс хойш долоо хоногийн дараа мөрдөн байцаалтын шатнаас долоон одой болон анчинг гэм буруугүй хэмээн дүгнэж тэднийг сулласан байна. Одоог хүртэл ханхүү олдоогүй гэнэ.
![]()
¡Ay! Esta imagen no sigue nuestras pautas de contenido. Para continuar la publicación, intente quitarla o subir otra. Ингээд цасан цагааны хойд эхтэй хийсэн ярилцлагыг хүргэе:
Сурвалжлагч: Сайн байна уу. Бидэнд ярилцлага өгөхийг зөвшөөрсөнд баярлалаа. Үнэхээр их сэтгэлийн зовлонд байгааг тань мэдэж байна. Та яг юу болсон талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгнө үү.
Эх: Үнэндээ би саяхныг хүртэл гүн шокноосоо гарч чадаагүй л байна. Цагдаагийнхан тэдгээр долоон одойг сулласанд үнэхээр уур минь хүрлээ. Тиймдээ ч ярилцлага өгөхийг зөвшөөрсөн юм.
С: Та өөрийн охины талаар яриач. Тэр яагаад гэрээсээ зугатах болсон юм бэ? Ноцтой шалтгаан бий юу?
Э: Нарийн ширийн зүйлийг бол би мэдэхгүй байна. Ямар ч байсан тэр их дураараа хүүхэд байсан. Нэг л өдөр би ханхүүтэй гэрлэж гүнж болно гэсээр гэрээсээ гараад явчихсан. Би охиноо хайж хэдэн өдөр нойргүй хоносон гэж бодно.. (уйлав)
С: Бид таныг маш сайн ойлгож байна аа. Яг ямар шалтгааны улмаас долоон одой болон анчинг сулласан юм бол оо? Ханхүү яагаад одоог хүртэл олдоогүй байна вэ? Та ер нь охиныхоо үхлийн буруутанг хэн гэж бодож байна вэ?
Э: Миний бодлоор долоон одойг л гэж бодож байна. Харин ханхүү тэдэнтэй хамсаатан байх...
С: Та охиныгоо онгон хальс нь цоорсон тухай мэдэж байсан уу? Долоон одойтой өдөр бүр бэлгийн харьцаанд ордог байсан гэх мэдээ саяхан олон нийтээр тараад байна.
Э: Би энэ талаар огт мэдэхгүй. Тэр жижигхэн одой нар яаж онгон хальс цоолж чадах вэ дээ? Ханхүү л охиныг минь ашиглачихаад хордуулчихлаа...
С: Таныг үргэлж архи уудаг. "Хэн хамгийн хөөрхөн бэ?" гэж хашгичин толь шиг охин руугаа шидэж дарамталдаг байсан гэх мэдээлэл бий. Энэ тухай?
Э: Өдөр бүр толины өмнө эргэлдээд гангалаад байгаа охинг замаа алдчихвий гэж айсандаа гэрийн бүх толь хагалсан удаа байгаа. Би байнга уудаггүй. Нийгэм л намайг ийм болголоо. Хөөрхий охин минь мөн л нийгмийн золиос боллоо шүү дээ. Хэргийн үнэн олдтол би тэмцэн гэдгээ мэдэгдэж байна. Өөр айлын охидууд яг ийм шалтгаанаар үхээсэй гэж би хүсэхгүй байна.
С: Бидэнд ярилцлага өгсөнд баярлалаа. Та сэтгэлийн хаттай байгаарай.
Э: За баярлалаа.
![]()
¡Ay! Esta imagen no sigue nuestras pautas de contenido. Para continuar la publicación, intente quitarla o subir otra. Өнөө орой төв талбай дээр Цасан Цагааны учир битүүлэг үхлийн ардаас мянга мянган хүмүүс гашуудан лаа асаахаар болжээ. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг хүсэж байна.
![](https://img.wattpad.com/cover/79659027-288-k538870.jpg)
ESTÁS LEYENDO
Цасан цагаан ба хортой алим [дууссан]
FantasíaОйн гүнээс өсвөр насны охин болох Цасан цагааны цогцос олджээ. Учир битүүлэг үхлийн зангилааг хамтдаа тайлцгаая!! Бүх үйл явдалт чухам хэн буруутай вэ? Хэн хөөрхий охиныг санаатайгаар хордуулав алав?