Өнөө өглөө 9 цагт хотын цагдаагийн газраас ирүүлсэн мэдээллээр бол охины үхлийн шалтгааны тухай задлан шинжилгээний хариу гарчээ. Тэд үзэхдээ хортой алимнаас болж үхсэн гэх бөгөөд хэн хохирогч Цасан цагааныг санаатайгаар алахыг оролдсон нь тодорхойгүй байна.
Өчигдөр бид та бүхэндээ сэжигтнээр долоон одойг татсан гэсэн бол өнөөдөр сэжигтнүүд улам нэмэгджээ. Жилийн өмнө түүнийг алах гэж ойн гүн рүү цугтаа орсон гэх гуч орчин насны анчин залууг цагдан хориод байна. Мөн хэрэгт холбоотой байж болзошгүй гэх түүний дурлалт залуу ханхүүг эрэн сурвалжилж байгаа ажээ.
Гэвч хууль мөнгөтэй талд нь үйлчилдэг болоод ч тэр үү одоог хүртэл ханхүү олдоогүй байна. Албаны мэдээллээр гүнжээ хайхаар явсан гэх бөгөөд энэ нь түүнийг алуурчин мөн гэж батлах шиг... Гэхдээ хэн өөрийн хайртай хүнээ алах билээ? Ийм аймшигт хэрэг манай хотод өмнө нь болж байгаагүй юм.
Хэрэгтнийг олсноор түүнд эрүүгийн хуулийн 92.1.2 буюу хүний амь насыг урьдаас төлөвлөн санаатайгаар бүрэлгэсэн гэх зүйл ангиар ял оноох ажээ. Ялын хугацаа 10-15 жилийг гянданд өнгөрөөх байдаг. Маш олон хүмүүс цаазаар авах ялыг сэргээхийг хүссэн ч, бид бусад улс хотуудын жишигээр хүний амийг амиар солихгүй хэмээн цаазаар авахыг хориглосон билээ. Хэрэв сэжигтнүүд бүлэглэн үйлдсэн нь тогтоогдвол хүн тус бүрт 92.2 -т зааснаар 20-25 жилийн ялыг оноох ажээ.
![]()
Ups! Gambar ini tidak mengikuti Pedoman Konten kami. Untuk melanjutkan publikasi, hapuslah gambar ini atau unggah gambar lain. Одоогоор долойн одоог бүгдийг нь байцааж мэдүүлэг авсан бөгөөд тэдний хэн нь ч өөрийгөө уг хэргийн үйлдсэнээ хүлээн зөвшөөрөөгүй ажээ. Тэдний дунд маш ууртай нэг одой байх бөгөөд түүнийг өс хонзонгийн сэдэлтэй хэргийн үйлдсэн магадгүй гэж таамаглаж байна. Мөн үргэлж инээж, хөөрүү байдалтай явдаг нэгэн одойг сэжиглэжээ. Учир нь хар тамхи эсвэл мансууруулах бодис хэрэглээгүй бол юу гэж ийм хэт хөөрүү зантай байх билээ хэмээн цагдаагийн ажилтнууд үзэж байна.
Харин тагнуулын ерөнхий газраас өгсөн мэдээллээр долоон одой ямар ч буруугүй байх магадлалтай. Хэрэг болох үед тэд бүгд уурхайд ажиллаж байсныг батлах гэрчүүд бий хэмээжээ.
Хөөрхий охины үхэл хотын нийт өсвөр насныханд сургамж болсон нь лавтай. Мөн энэ хэргээс өмнө шөнийн цагаар шоу цэнгээнд нууцаар явж байгаад баригдсан үнсгэлжин гэх эмэгтэйн тухай бид хүргэж байсан билээ. Тэрээр одоо ч ялаа эдэлсээр байгаа бөгөөд хэдхэн сарын дараа суллагдах юм байна. Харин түүний үнэтэй болор шаахайг хулгайлсан гэх ханхүү эрх чөлөөтэй яваа нь хууль хэний талд үйлчилдэгийн баталгаа болох шиг..
Цасан цагааны хөрш айлын эмэгтэй:
"Би охиныг харалгүй бараг жил болжээ. Гэхдээ тэдний гэрт их хачин зүйлс их болдог байсан. Хэн нь хөөрхөн бэ?.. гээд л хойд эх нь эрүүл согтуу нь мэдэгдэхгүй орилж толь шил хагална. Охин уурлаж гэрээсээ зугатаж ой руу их явнааа явна. Түүнийг бүр алах гэж оролдсон хүн бий. Миний бодлоор энэ ханхүү нар л их буруутай санагддаг юм.
Айлын жаахан охидыг хайртай дуртай гэсээр гэмт хэрэг үйлдүүлж байгаа нь хүнлэг бус биш гэж үү? Саяхан болсон үнсгэлжингийн хэрэг үнэндээ өөрөөр шийдэгдэж болох л байсан. Зүв зүгээр тохитой томоотой айлын ажилсаг хүүхдийг энд тэндээс болор шаахай хулгайлуулан байж шоунд дагуулаад явдаг өнөөх ханхүү нь одоо эрх чөлөөтэй байгаа шүү дээ..
Би энэ ордонд өссөн баян айлын ханхүү нарыг л их сэжиглэж байгаа. Одоо үхсэн хүн сэхээд үнэнийг хэлж чадахгүйгээс хойш бид л хөөрхий охины ажил явдлыг амар тайван л хийхийг хичээж байна. Хойд эх нь одоо нэлээд хүнд цочролд орсон байгаа. Үнэндээ хөөрхий цасан цагаанаас өөр үр хүүхэдгүй юм шүү дээ. Төрсөн юм шиг л хайрлаж халамжилж, гэрийн ажилд хүртэл оролцуулдаггүй байсан.
Гэхдээ эцсийн эцэст архиных л дааа, архиных... Эх нь архи ууна, цасан цагаан хаяа балгачихаал шувуутай яриад солиороод явчихна. Дор бүрнээ л охин үрээ хайрлаж хар ус, ханхүү хоёроос хол л байлгах хэрэгтэй гэж зөвлөж байна даа. Би өөр юу хэлэхэв..."
![](https://img.wattpad.com/cover/79659027-288-k538870.jpg)
KAMU SEDANG MEMBACA
Цасан цагаан ба хортой алим [дууссан]
FantasiОйн гүнээс өсвөр насны охин болох Цасан цагааны цогцос олджээ. Учир битүүлэг үхлийн зангилааг хамтдаа тайлцгаая!! Бүх үйл явдалт чухам хэн буруутай вэ? Хэн хөөрхий охиныг санаатайгаар хордуулав алав?