Анхны сэтгэгдэл

425 30 1
                                    

Хоёр долоо хоногийн өмнө
.

Би урьдын адил ажлаа гүйцэтгэн, цогцсыг нь булах санаатай явж байлаа.

Аз болж өнөөдөр энэ хавийн зэрлэгүүдийг зулгаачихсан байгаа болохоор машинаар явахад ч амар байлаа.
Би үргэлж энэ харанхуй бас их модтой газарт цогцоснуудаа авчирч булдаг. Хамгаалагч нь газраа бараг тоодоггүй жилдээ ганц удаа зэрлэгээ ирж зулгаадаг бас хэний ч хараанд өртөөд байхааргүй газар өөрөөр хэлвэл төгс. Над шиг хүн биш л бол энд хэзээ ч ирэхээргүй тийм газар.

Бодсоноос гүнзгий нүх ухлаа шүү. Тэгээд уутанд ороосон дөч орчим насны эрийн цогцосыг нүх рүү арай гэж л шидлээ. Новш гэж дахиад ийм жинтэй хүн алахгүй гэж мөрийцсөн ч бэлэн байна.😩

Арай гэж цогцсыг булан машиндаа суулаа. Энэ л миний онцлог, алсан хүн бүрээ харанхуй ойд булдаг. Намайг хэн ч цус шүүдэг цуврал алуурчин гэж мэдэхгүй. Тэгэхээр хурдхан шиг энэ хараал идсэн газраас хурдхан зайлах минь гээд машин тавьсан газарлуугаа хурдан гэгч нь гүйлээ.

Машины минь радионд байнга л Ланагийн дуу явна. Энэ ч надад таалагдаж байлаа. Харанхуй замд машиныхаа гэрлийг асаан явж байхад цаана хүн явж байх шиг харагдлаа. Би ч сайн хараатай юмсан, машин ойртох тусам тодорсоор байлаа. Ямартай ч би буруу хараагүй л юм байна. Машин нь эвдэрсэн бололтой, зам харан зогсох аж. Намайг ойртоход шууд л машины минь урьд гарч ирэв. Би мөргөх шахлаа амжиж хаазаа гишгээгүй бол гэхдээ мөргөсөн ч надад хамаагүй.
Цонхоо онгойлгон худлаа ч гэсэн эрүүл хүний дүр үзүүлэн,

-Чи яаж байна аа. Хараал ид гэж чамд юу хэрэгтэй юм гээд хашгичиж өглөө.

Тэр-Уучлаарай, машин минь эвдрээд намайг хот хүртэл дүхүүлээд өгөхгүй биз.

Дажгүй царайтай юм гээч. 20 орчим насны эр байлаа.

-Хараал ид гэж тэгэхээс дээ.

Тэр машинд минь дуугүй суун,
Тэр- Эндээс хот хэр хол вэ?

- Эндээс 2 цаг гаран явж хүрдэг л дээ.

Тэр- нээрээ намайг Nick гэдэг. California д амьдардаг ийшээ түр хугацаагаар ирж байгаа. Харин ирэх замдаа машин маань ингэчихлээ гээд баахан юм нуршлаа.

Би тоосон шинжгүй машинаа барин явна. Новш гэж дуугүй болдоггүй юм байхдаа.

-Чи наад амаа татаж болохгүй юм уу. Ам чинь чилдэггүй юм уу. Тэр үед зогссондоо бүр харамсчихлаа.

Тэр- Чи л их дуугүй юм. Бас их нууцлаг, чамд ер нь нэр байгаа юу?

Би- Хүний машинд дайгдаж явж байгаа юм байж амаа хамхиж яв. Гээд тоосон шинжгүй урагшаа харав.

Нэг мэдэхэд хотод ирсэн байлаа. Никк аль хэдийн унтсан учраас зүгээр л бүх цонхоо онгойлгоод түүнийг машиндаа орхилоо.
Гэрийнхээ гадаа машинаа тавьсан учраас шууд л байшин луугаа оров.

Гэр лүүгээ орон хаалгаа хаагаад шууд л уранхай жеанс хар бариу цамцаа тайлаад биед эвтэйхэн сул хувцас өмсөн дээврийн өрөө рүүгээ амрахаар явлаа.

😪😪😪

Break The Heart [Mongolia] <дууссан>Where stories live. Discover now