Жирийн нэг өдрийн эхлэл. Орноосоо босон пянзан дээр хуучны дуу болох Gloomy Sunday ыг тавьлаа. Зарим хүмүүс энэ дууг хараалтай дуу, амиа хорлогчдын сүлд дуу гэдэг ч миний хувьд хамгийн дуртай дуу минь юм.
Өнөөдрийн төлөвлөгөө бол шивээс хийлгэх. Би их шивээсэнд дуртай. Биен дээр минь бараг 12 шивээс байгаа. Хамгийн том нь нуруун дээр минь байдаг эрвээхийний зураг. Тэрийг анх 15 настайдаа хийлгэсэн.
Тэгэхээр манайхаас цаг явж хүрдэг газар луу хуучны бенз машиндаа суун явлаа. Радионд минь Lana del rey- Serial Killer явж байлаа. Би энэ дуунд хамгийн их дуртай. Яг л миний тухай юм шиг л санагддаг.
Дуусаад гараад иртэл аль хэдийн харанхуй болсон учир шууд л клуб руугаа машинаа жолоодлоо.
Нэлээн хол явсны эцэст арай гэж очлоо. Хувцсаа солиод тайз руу гарахад өмнөхөөсөө хэд дахин их хүн ирсэн байлаа. Би ч энд удаж байгаа учир ирдэг хүмүүсийг бүгдийг мэднэ. Тиймээс хараагүй хүмүүс зөндөө байна. Намайг тайз руу гарахад бүгд алгаа ташиж байлаа. Би бас л нөгөө дуугаа дуулж улиг болсон үйлдлүүдийг хийлээ. Энэ удаагийн олз бол 30 эргэм насны өндөр дажгүй залуу байлаа. Дуугаа дуусаад , түүний сууж байсан ширээнд суув. Бид хэсэг Jack Daniels виски ууж суутал дахиад хэд хэдэн залуус хүрч ирлээ. Тэр уусаар л юуний ч талаар юм ярин инээлдэнэ. Харин би залхасан шинжгүй инээн тамхиа сорон вискинээсээ балгалана.
Удалгүй залуус нэг нэгээрээ цуварсаар бид хоёр л үлдэв. Тэр маш их согтсон учраас надал илүү амар байлаа. Би шууд л машиндаа суулгаад хотоос нэлээн зайдуу 150км явж хүрдэг гэмт хэргийн газар луугаа явлаа. Тэр байшинд маш олон хүн амиа алдсан , мэдээж бүгдийг би хөнөөсөн.Хүмүүсийн хэлдгээр үхэл үйлдсэн газарт сүнс хорогдвол хорогдохоор байшин гэвч хэний ч сүнсийг олж хараагүй. Энгийн хүний нүдээр гаднаас нь л харахад цэвхий даах эвгүй байшин мэт харагдах боловч над шиг хүний нүдээр диваажин л гэсэн үг.
2 цаг гаран явсны эцэст байшиндаа ирж, түүнийг арай гэж чирч оруулан хутгаа шууд түүний зүрх рүү зоолоо. Тиймээ энэ бол миний аллагын арга. Бас би хэзээ ч буу ашиглаж байгаагүй, учир нь хутга бол төгс зэвсэг.
Энэ удаад би түүний цусанд орохыг хүссэнгүй. Ёр нь сүүлийн үед би их өөрчлөгдөж байгаагаа мэдэрч байлаа. Гэхдэа би өөрчлөлтийг хүсэхгүй байна. Учир би бол сэтгэцийн өвчтөн . Сэтгэцийн өвчтөн хэзээ ч сайн байх ёсгүй. Өдөр ирэх тусам хүн алах минь багассаар л зүрх сэтгэл минь оюун санаанд минь үл захирагдана.
Энэ бүхэн улам даамжирсаар би клубтэй ч очихоо больсон. Бас ойрдын үед энэ байшин надад аймшигтай санагдаж эхэлж байна. Толинд хараад өөрөөсөө айх шиг.
Ямарч цусгүй мэт цонхигор цагаан царай дээрээс нь хараар зузаан гэгч нь давхарлан будсан нүд , ямарч илүүдэл зүйлгүй туранхай бие.Сүүлдээ өөрийгөө яагаад ингээд байгаагаа ойлгохгүй ганцаараа галзуу инээдээр инээн, чангаар орилж байлаа.
Тиймээ би эдгэрсэн бололтой. Гэхдээ эдгэрлийг хүсэхгүй байна. Хэрвээ би ингээд зогсох юм бол тэдний минь өшөөг хэн авах болж байна.
ИНГЭЖ БОЛОХГҮЙ.
YOU ARE READING
Break The Heart [Mongolia] <дууссан>
RomanceБагийн сэтгэлийн аймшигтай шарх авсан бяцхан охин. Гэвч тэр шарх түүнийг хурцалж өгсөн. Гэнэн томоогүй балчир охин нэг л өдөр хүн алж түүнээсээ таашаал авдаг болсон. Тэр түүнээс хойш яг л галзуу мэт амьдарсан. Хотоос зайдуу ойн хажууд хоёр давхар то...