PART 1

1.1K 76 8
                                    

Өглөө болгон Слизериний өрөөндөө даарахаас залхаж гүйцлээ. Энэ балай профессорууд нь Хогвартсаа аятайхан болгочиж чаддаггүй юм байх даа.
Бас тэр балай шалгалт эдрээс залхаж гүйцлээ. Хурдан л гэртээ очхиймсон.
Драко Малфой гэж проффессор Снейп намайг дуудах хүртэл би өөрийнхөө туулайн хээтэй ягаан хөнжилнөөсөө босох санаагүй байсан юм.
Амралтын өдөр байхад чамайг дуудаж яах гэж байгаа юм болоо гэж Краб хөнжлөө толгойн дээрээ нөмрөнгөө бувтнана.
Би өөрийнхөө жанчийг өмсөн Слизериний нийтийн өрөөнд ороход профессор Снейп бас аав хоёр сууж байлаа.
-Сайн уу? Ааваа гэтэл аав
-Чшш  чимээгүй намайг ирснийг хүмүүс мэдэж болохгүй гэлээ. Одоо л профессор амаа нээгээд
-Малфой. Чи өнөөдөр гэр лүүгээ яв. Шалгалтан дээрээ чи тэнцсэн. Чамайг энэ хичээлийн жил гиппогрипд дайруулж гараа хугалсан болохоор би чиний эрүүл мэндэд санаа зовж чамайг гэр лүү чинь явуулахаар шийдлээ. Одоо номын сан руу яваад

Миранда Говшавк: Энгийн шившлэг: 3-р дамжааны зуны даалгавар
Батилда Багшот: Ид шидийн түүх: Шулмууд болон Мааглууд
Квинтин Тримбл: Хар хүчнээс хамгаалах шившлэг 4-р боть
Ж. К. Роулинг: Квидичийн эрин үе, Бийдл Бардын үлгэрүүд
эдгээр номуудыг аваад хүрээд ир. Би ноён Луциустай ярилцах хэрэг байна гэж хэллээ. Би ч бөөн баяр. Номын сан руу хар хурдаараа гүйлээ. Гэнэт урд нэг юм үзэгдэв..
Зогсох гэсэн боловч нэгэнт хурдаа авсан шүүр шиг очоод мөргөчихөв. Дух аймар халуу оргиод нүдээ нээсэн чинь урд баахан номнууд байлаа. Жоохон ахиулаад харсан чинь өнөө муу маагл буржгар үст. Тэр духаа үрээд

-Уучлаарай. Би таныг харсангүй гэв. Дараа нь намайг харчаад
-Өө. Замаа харж яваач эргүү минь. Тэнэг царайлчаад хүн мөргөөд хаячхийм гэж хашгичив.
Би анх удаа түүний ийм хөөрхнийг олж харлаа.
Намайг загнаж байгаа ч гэсэн тэр дэндүү хөөрхөн.

Би яг тархиа хөдөлгөчихсөн байхаа.
-Уучлаарай гэж би амандаа үглээд сандралаа дарах гэж нүдээ анитал
-Юу гэнээ. Юу гээд амандаа бувтнаад байгаа юм.
-Уучлаарай гэж би илүү чангаар хэлээд
Хатагтай Гранжер. Намайг үнэхээр уучлаарай гэлээ. Би ерөөсөө энэ үгийг бодолгүйгээр хэлчихлээ. Тэр шалбааган цустыг хатагтай гэчихлээ гэжүү.

DRAMIONE LOVE STORY: SUMMERМесто, где живут истории. Откройте их для себя