ХАЙР
Би ч гэсэн Дрэкод ХАЙРТАЙ. Дрэко Малфой. Чи тийм сахиллагагүй, нууцлаг, хэнэггүй ч гэсэн би чамд хайртай. Гэхдээ энэ боломжгүй. Хэзээ ч болохгүй зүйл. Малфойн гэр бүлд ШАЛБААГАН ЦУСТ хэрэггүй. Хэрэв би Дрэкод хайртай гэдгээ гэрийхэнд нь мэдэгдэх юм бол тэд надад шууд ой ухаан арчих шившлэг хийчхэнэ. Үгүй ээ магадгүй намайг шууд алчихна. Авада Кедавра гээд.
Жижигхэн дээврийн өрөөний маань хэмхэрхий модон хаалга
ТОРР ТОРР гэх нь сонсогдоно. Яг л Малфойн хаалганд Алохомора очиход дуугарсан шиг. Энэ хаалганы дуу биш цаанаас нь тогшиж байгаа гарны дуу л даа.
-За ор ор гэж зөөлөн хэлэхэд аав орж ирээд
-Миний ухаантай охин юу хийж байна. Бас л ургуулж бодоод сууж байна уу?
-Үгүй дээ. Ааваа. Зүгээр л юм бодоод л....
-Харри Жэймс Поттертой холбоо барьж байна уу?
-Дээр ярьсан. Нагац ах Вернон-оос нь болж олигтой ярьж чадаагүй ээ.
-Тэгвэл Роналд Билиус Уизлитай
-Надруу ууль илгээсэн байсан. Хариу бичиж чадахгүй л байна.
-Аан. Тэгвэл Цагаан Баавгайтай
-Юун ЦАГААН БААВГАЙ вэ?
-Мээдэхгүй. Сая шууданч захиа хүргэж ирсэн юм. Буржгартад Цагаан Баавгайгаас... За май. Энэ байна.
-Өө баярлалаа гээд би аавын сунгасан захиаг авлаа.
Алтлаг шар өнгөтэй дугтуйн дээр Том М үсэгний хажууд могойны зурагтай маркны ард нь
Хэнд: Буржгарт
Хэнээс: Цагаан Баавгайгаас гэсэн байлаа. Доор нь
Хаана: Гранжер нэртэй шүдний эмнэлэг
Хаанаас: Малфойн ХАУС гэж Итали фонтоор бичсэн байв. Дугтуйны дээр байсан жижигхэн зүрхийг хуулахад захиа цухуйж байлаа.
Сайн уу? Буржгараа. Чамд энэ захиа очих өдрийн мэндийг хүргэе.
Даалгавраа сайн хийж байгаа биздээ. Би Хувиргалтын хичээлийн даалгавар болох цэцгийг ус болгож хувиргахыг сайн хийж чадахгүй байна. Надад туслаач. Бас би чамд хайртай гэж хэлснээс болоод чамайг гомдсоныг чинь мэднээ. Би чамаас уучлалт гуйх гээд 7-р сарын 10ны бүжгийн үдэшлэгт явах тасалбарыг хавчууллаа. Заавал ирээрэй. Бас бүжгэнд өмсөх даашинзийг хавчуулсан шүү. Томруулах шидээр томруулаад бүжгэндээ ирэхдээ өмсөөрэй.
Энэ захиаг 6-р сарын 30-нд бичив.
Хүндэтгэсэн: Дрэко Малфой (Цагаан Баавгай)
Дугтуйг онгойлготол нэг ширхэг тасалбар болон ард нь жижигхэн гоёмсог даашинз байлаа. Би тэд нарыг тоосонгүй хажууд байсан хоосон цаасаа аваад
Би сайн. Чи сайн уу? Дрэко. Хувиргалын хичээлийн даалгаврыг Хувиргал гэдэг сурах бичгийн 197-р хуудсанд тодорхой бичсэн байгаа. Би тэр бүжгийн үдэшлэгт явмааргүй байна. Ханиад хүрчихсэн болохоор.
Хүндэтгэсэн: Хермионе Жеан Гранжер гэж бичлээ. Би ханиад хүрчихсэн гэж худлаа бичээд Дрэкогийн царайг харахгүй гэсэн төлөвлөгөөтэй байлаа. Би түүнийг харахаараа гэнэт сандарснаасаа болоод муухай ааш гаргачиж магадгүй. Тийм болохоор ханиад хүрсэн гэж худлаа бичсэн нь хамгийн зөв шийдвэр. Гэхдээ би тэрэнд хайртай. Гэхдээ бүжгийн үдэшлэгт явж болохгүй.Тэр бүжгийн үдэшлэгт явж чадахгүй гэсэн. Тиймээ чадахгүй. Түүний хонгорхон булбарай гараар бичигдсэн тэр захиаг ирсэн өдөр л би анх удаагаа уйлсан.
Тиймээ та буруу уншаагүй. Би УЙЛСАН.
Хоёр нүднээс минь нулимс цийлэгнэх тэр мөчид миний нэг дусал нулимс захидал дээр унахад тэрний захианы бичгийн хэв ялгагдахаа больсон.
Яг л миний муухай зангаас болж би түүнтэй өмнө нь харьцаж байгаагүй шиг.
Гэхдээ түүнийг мөргөсөн яг тэр үе. Миний зүрхэнд тодоор бичигдээстэй.
Яг түүний сандарсан нүд сэтгэлд минь зурагдаж байна. Сэтгэлд минь.
Чиний захиаг авах үедээ, уйлах үедээ "Би Чамд Хайртай Гэдгээ Мэдрүүлэхийг Хүссэн". Чи минь ханиад хүрчихсэн болохоор би яг одоо мааглуудын ертөнцөд хөл тавьж чиний өвчнийг эдгээхийн тулд эм эмийн сангаас авах гэж байна. Зөвхөн чиний л төлөө. Гринготтс орж галлеонуудыг мааглчуудын хэрэглэдэг мөнгө болгоод чиний төлөө шидгүйчүүд дунд явж байна.
Эмийн Сан гэсэн хаалгыг түлхэх шед зүрх минь яагаад ч юм хүчтэй цохилж эхлэсэн. Ороод баахан олон жижигхэн бичигтэй хайрцагнуудыг харж зогсоход цаад өрөөнөөс нь яг чамтай адилхан буржгар үстэй эмэгтэй хүн гарч ирээд
-Миний дүү юу авах уу? гэлээ. Би хариуд нь
-Ханиадыг эдгээх бүх эмийг.
-Өө за гээд тэр эмэгтэй том тор гаргаж ирээд баахан олон юм хийгээд урд тавиад
-Нийлээд 3000 фунт
Би халаасаа уудлаад нөгөө мааглуудын мөнгүүдийг бүгдийг нь өгтөл
-Би чамд одоохон хариулт авчраад өгье гэлээ. Би хариуд нь
-Хэрэггүй ээ. Цайны мөнгө гээд ойлгочих
-Гэхдээ энд 19 мянган фунт байна шдээ.
-Хамаагүй ээ гээд би гарлаа. Мааглуудын Автобус гэх зүйлийг хүлээн зогсохдоо саваагаа гартаа барьсныг анзаарсангүй. Саваагаа сэмээрхэн аваад үүргэвчиндээ хийтэл Автобус хүрч ирлээ. Дотор нь ороод Нэг хоосон сандал дээр суун гадаа бүрхэж байсан үүл шиврээ бороо болж хувирахыг харан чамайг бодно. Яг л Нулимс шиг. 2-3 буудал явсны дараа Гранжерийн шүдний эмнэлэг гэх нэртэй байшин үзэгдэнэ. Бууж очоод хаалгыг нь түлхээд нэг тарган хүүхдийн шүдэнд тариа хийж байгаа хүн дээр очоод
-Хермионе хаана байгаа юм бол? гэж асуулаа
-5 давхрын булангийн өрөө
-5 юу гэнээ
-5 давхрын булангийн өрөө. Ингэхэд чи хэн билээ
-Найз нь гэж би шивнэчээд 5 давхар луу чамд хэлэх үгээ бодон удаанаар алхана...
ВЫ ЧИТАЕТЕ
DRAMIONE LOVE STORY: SUMMER
FanfictionТөгсөшгүй үргэлжлэх өс хонзон Төгсгөлтэй хайр дурлал Үүрдийн цэвэр цус Үргэлжийн маагл гарал Бие биенээ гэсэн сэтгэл Биесээ үзэн ядсан хосууд Гунигтай хайрын түүхийг өгүүлэх Драмионе зохиолыг минь таалан соёрхоно уу?