1

3.2K 88 0
                                    

Нөгөө л нэг уйтгартай өдрүүд ишш хөөрхий би яахлээрээ нээрээ ийм уйтгартай амьдралтай байдаг байнаа? Хүүхдүүд найз нөхөдтэйгээ зугаалаад л гадуур дотуур явж байхад би гэж амьтан сургууль гэр хоёрын хооронд -_- тэгэхдээ амьдрал иймээс хойш яалтай билээ? Ууг нь найзууд шигээ бүгдийг амжуулдаг бол гоё байхгүй юу даанч надад тийм авьяас заяасангүй дээ…

Аав ээж хоёр ч байхгүй гэртээ ганцаараа амьдрах шиг новшийн зүйл байхгүй!!! Сүүлдээ найзындаа ч хонох юм тэгэхдээ нөгөөх нь дахиад л ярьдаг яриагаа ярина “Түүнтэй үерхмээр байгаа ч тэр намайг тоохгүй, тэр надруу залгаад л би тэрнийг тоохгүй, нээрээ маргааш гадуур явцгаая” гээд л эхэлнэ дээ… Энэ бүхэн нь надад дэндүү уйтгартай санагдана!!! Би түүнийг хичээл ном ярь гэж хэлээгүй лдээ тэгэхдээ жүжигчин дуучид кино дуу хөгжим ярьж болохгүй гэж үү? Үффф бурхан минь найзыг минь энэ хэдэн хөвгүүдээс салгаад өгөөчээ!!

-утас дугарах-

Би-байна?

Намжү-юу хийж байгаан?

Би-хичээлээ

Намжү-хэрэггүй асууждээ хха сүүлийн гурван жил чамаас ингэж байнга л асуулаа үргэлж “хичээлээ” гэж хариулна үффф

Би-чи тэгвэл “тэр залуу энэ залуу”гэж ярьдаг биздээ?

Намжү-захссс наад хичээлээс чин л дээр шүү

Би-пшшш заза яах гээв?

Намжү-одоо хичээлдээ явна биздээ?

Би-мхм гарах гэж байна

Намжү-найз нь очиж чадахгүй шүү багшид аргалаад хэлчих за ?

Би-ойлголоо

Намжү-хайртай шүү маргааш уулзацгаая

Би-за гээд утсаа тасаллаа

Би юун дээр зогслоо? Аан найзынхаа тухай ярьж байл уу? Одоо сургууль очих хүртлээ сургуулийнхаа тухай бас өөрийнхөө тухай бага зэрэг танилцуулга хийе

Би одоо арван долоон настай төгсөх ангийн сурагч! Айлын ганц болхоор эрх дураараа тэгэхдээ эрх дураараа ч биеэ даачихсан охин шүү!! Аав ээж хоёр маань байхгүй ээ гадаадад -_- нэг л сайхан ажил төрөлтэй хүмүүс шүү дээ хха намайг гурван жилийн өмнө хаяад л явсан хөөрхий хха сардаа хоёр сая вон явуулчихна бас дажгүй шүү!! Тэгээд ч над шиг мөнгө үрдэггүй хүний хувьд энэ бол зүгээр лдээ … Одоо тэр хоёрыг хаана явж байгааг би мэдэхгүй ээ нэг бол Америк гээд л нэг бол Австрали нэг бол Герман… Бодвол дэлхийг тойрч дуусгах юм байлгүй дээ хэхэ тэр нь ч дээр биздээ чадаж байгаа дээрээ үзээгүй газраа үзээд ажлаа ч хийгээд амжуулах л хэрэгтэй харин би бол яахвэ хичээлээ хийж их сургуулиа олчихоод төгсчихөөд бас л гайгүй ажил мэргэжлээ олно шүү дээ!

(ДУУССАН)100 Хоногийн ГэрээWhere stories live. Discover now