-Гэгээ-
-Жүндэгийн талаас-
Алсыг харагч зогсон бид Lotte world-с гарлаа.
"Хөгжилтэй байлаа" хэмээн Миёон над руу инээмсэглэх ажээ.Би толгой дохилоо.Түүний инээмсэглэл үргэлж намайг догдлуулдаг.
"Хоол идмээр байна уу?"
Би толгой дохин "За"
Бид ойролцоох ресторан руу орон хоолоо захиалаад хүлээн суулаа.Миёон дахиж инээмсэглэсэнгүй...тэгээд над руу харав.
"Харилцаагаа эрт дуусгавал зүгээр биз дээ?" хэмээн асуух нь тэр.
Би хэсэг зуур амьсгалахаа болив.Түүнд хэлэх хэрэгтэй.
"Миёон-"
"Энэ таны захиалга" хэмээн зөөгч яриаг минь таслан,би санаа алдан зөөгч рүү харлаа.
"Баярлалаа"
Бид чимээгүйхэн хоолоо идэн би Миёон харвал тэрээр уйлж байх нь тэр.Би доошоо харлаа.Түүнийг ингэж харах нь дахиад өвдөж байгаа юм шиг мэдрэмж төрж байна.
Тэрээр дээшээ харахад нь би гараа явуулан түүний нулимсыг арчлаа.
"Битгий уйл" хэмээн би түүний хацарнаас барьсаар хэлэн "Би уйлахдаа аймшигтай харагддаг" би тоглон хэллээ.
Тэр над руу инээмсэглэн "Уйлахгүй" хэмээгээд гар гаран дээр минь тавьлаа.
Би түүн рүү хариу инээмсэглэхэд тэр гарыг минь барин удаанаар буулгаад илэх ажээ.
"Биднийг салахад би үргэлж таны хажууд байх болно үхсэн ч амьд байсан ч" хэмээн шивнэх нь тэр.
Миний инээмсэглэл шууд алга болон би түүний гарыг чангаар атгаад "Ми-"
"Таны тооцоо" хэмээн өнөөх зөөгч дахиад л бидний мөчийг сүйтгэх нь тэр.
Бид бөхийгөөд би мөнгөө гаргаж ирэн зөөгчид өгсөн ч Миёон түрүүлж төлж орхилоо.Миёон над руу харан "Болчихсон уу?"
Би толгой дохин "Тийм ээ"
"Явцгаая" хэмээн хэлээд босон түрүүлэн явлаа.Би ч бас босон түүний араас явав.Тэрээр түрүүлэн алхах бөгөөд би ард нь удаанаар бас багаар алхана.Түүний урт үс салхинд хийсэн,түүний алхаа сайхан бас тогтуун аж.Би яагаад Хэри шиг тэнэг охинд дурласан юм бэ?
Миёон эргэж харан "Хурдал л даа"
Би бодит байдалдаа эргэж ирэн араас нь гүйн очиход тэр духан дээр минь няслаад "Удаан яст мэлхий" хэмээн инээв.
YOU ARE READING
Heaven..."COMPLETE"
Fanfiction"Чамд амьдрах долоо хоног байна" ... "Салцгаая" "Надад чамтай байх долоо хоног өгөөч" Орчуулгын өгүүллэг болно.Баярлалаа...