-Гэгээ-
"Би ядраад байна" хэмээн Миёон эвшээх ажээ.
Би толгой дохин "Буцаад явцгаая за юу?" хэмээгээд би бага зэрэг инээмсэглэв.
"Үгүй ээ"
"Яагаад?"
"Унтаад сэрэхэд маргааш болно.Маргааш миний үхэх өдөр шүү дээ" тэрээр нүдэндээ нулимстай хариуллаа.
"Би маргааш үхмээргүй байна.Чамтай сүүлийн өдрөө өнгөрөөмөөр байна"
Би толгой дохин "За..."
Миёон дахиад мөрийг минь налан тэнгэр рүү харлаа.
"Миёон.."
"Хммм?"
"Надад гараа өгөөч"
"Яасан?" хэмээн над руу харлаа.Би удаанаар ясан хэдрэг болсон гарыг нь бариад надад өглөө өгсөн бөгжийг нь хуруунд зүүв.Бидний анхны болзоон дээр өгсөн бөгжийг би түүнд харуулад тэрээр над шиг тэнгэр өөд өргөлөө.
"Шөнийн тэнгэр дор үзэсгэлэнтэй байна" хэмээн түүнийг инээмсэглэхэд би ч бас инээмсэглээд толгой дохив.Миёон дахиад мөрийг минь налан амрах аж.
"Үхэхээсээ өмнө юу хиймээр байна Миёон?" би тэнгэр рүү харсаар ийнхүү асуув.
"Үхэхгүйн тулд" тэрээр инээгээд "Хэрвээ үхэхгүй бол...чамтай гэрлэнэ"
Нулимс минь цийлэгнэсэн ч азаар ямар ч дусал нулимс урссангүй.Би түүний хоёр хацарнаас барин хүчээр өөр рүүгээ харуулаад "Одооноос бид албан ёсоор гэрлэсэн шүү"
Тэрээр инээмсэглэн толгой дохьлоо.Би түүнийг татан хайр дүүрэн үнсэлтээр үнсэн бидний уруул нэгэн хэмнэлээр хөдлөнө.Би түүнийг хуурсандаа,түүнд новш шиг аашласандаа харамсаж байна.
Би үнсэлтээ болин амьсгаа аваад" Би чамд хайртай Миёон" түүнийг тэвэрсээр ийнхүү хэллээ.
"Би ч бас чамд хайртай"
Би түүнийг тэврэхээ болин мөрөө налууллаа.Чимээгүй,үнэхээр чимээгүй.
"Миёон..." би тэнгэр рүү харсаар түүнийг дуудлаа.
Ямар ч хариу алга.
"Миёон?" би түүнийг энэ дэлхий дээр намайг цор ганцааранг минь орхичихсон байх вий хэмээн айсаар дахин дуудлаа.
Би түүн рүү харан хамар дор нь хуруугаа тавьбал азаар тэр одоо амьсгалж байх аж.Би тайвшран санаа алдаад түүнийг өргөн өрөө рүү очин орон дээр хэвтүүлээд буйдан дээр суулаа.
Зовхи минь хүндрэн,нүдээ аниад унтахаар бэлэн боллоо.
...
"Аххх" хэмээн ёолох дуу намайг сэрээлээ.
Би нүдээ нээн нухаад гадааг харвал харанхуй ажээ.
"Ахх..." дахин ёолох дуу гарав.
Миёон руу харахад тэрээр толгойгоо барин хэвтэж байх нь тэр.Шууд л миний нүд томрон түүн рүү гүйн "Миёон?"
"Ж-Жүндэ...миний эм" ийнхүү шивнэх нь тэр.
"Хаана байгаа юм?"
"М.миний ц.цүнх"
Би цүнх рүү нь гүйн эм хайн "Хараал идсэн хаана байгаа юм бэ?" хэмээн би чанга гэгч нь шивнэв.
Эцэст нь эмийг нь олон эргэн түүн рүү гүйгээд устай цуг хурдхан шиг өглөө.Би айж байна...тэр удахгүй үхэх вий гэхээс айж байна.Түүний чангаар амьсгалах нь намайг илүү ихээр айлгаж байлаа.Тэрээр эцэст нь хүчтэй амьсгаадахаа болин өвчнөө нулимсаар солих аж.Би түүний хажууд очин чангаар тэвэрлээ.
"Жүндэ убба" тэрээр уйлах ажээ.
"Уйл даа"
Нулимс минь ч удаанаар урсаж эхлэн,түүний чангаар уйлах дуу нулимсыг минь улам ихээр урсгана.
"Зүгээр болно оо...."
Тэрээр цээжинд минь шигдэн чимээгүйхэн уйлах аж.
"Би үхмээргүй байна..."
Би хэсэг зуур чимээгүй байн "Битгий санаа зов доо...ч-чи үхэхгүй"
Миёон цээжинд минь уйлсаар бид чимээгүйхэн суух аж.Хэдэн минутын дараа тэр эцэст нь уйлахаа больлоо.
"Унтацгаая за юу?" би түүний үсийг илсээр ийнхүү шивнэв.
Тэр толгой дохин орон дээрээ хэвтээд хөнжилөө нөмрөн "Сайхан амраарай Жүндэ убба"
"Сайхан амраарай"
Намайг хөнжилөө нөмрөхөөс өмнө Миёон дахин нэрийг минь дуудлаа.
"Жүндэ?"
Би босон суугаад "За?"
"Хажууд минь унтаач" хэмээн шивнэх нь тэр.
Би толгой сэгсрэн "Болохгүй ээ"
"Яагаад?"
"Ор хангалттай том биш"
"Танд хангалттай зай байна аа"
Би толгой дохин "За"
Би ор руу очин түүний хажууд хэвтэхэд "Би хэлсэн биз дээ" Миёон ийнхүү хэлээд хэлээ гаргалаа.
Би инээмсэглэн түүнийг татан тэврэв."Намайг үхсний дараа...."
"Энэ тухай ярихаа больцгооё...дахиад л биш шүү"
Миёон толгой дохин "За"
Тэрээр нүдээ анин унтаж би түүнийг чангаар тэвэрлээ.Би түүнийг явуулахгүй...би түүнийг үлдэж чадахгүй ээ,миний бүх зүйл шүү дээ.
-Гэгээ-
YOU ARE READING
Heaven..."COMPLETE"
Fanfiction"Чамд амьдрах долоо хоног байна" ... "Салцгаая" "Надад чамтай байх долоо хоног өгөөч" Орчуулгын өгүүллэг болно.Баярлалаа...