8-р хэсэг/Бэкхён учрыг нь олсон нь/

2K 137 19
                                    

∆I am EXO Baekhyun's youngersis and .......'s wife part8∆

Хариуг нь хүлээсэн хүмүүс ДУ КЁНСҮҮ БА У СЭҮН. Нэг нь баярлаж, нөгөө нь шархална. Хоёуланг нь хүсэвч, нэгийг нь л сонгох боломжтой, нэг нь л сонгогдох боломжтой. Боломж гэдэг хүнд бага тохиолддог зүйл.

Аёон: Кёнсүү ахаа? Би хэсэг бодож болох уу??
Би: Тэр бололгүй яахав. 😶

Аёоны талаас
Би хэнтэй ярилцах вэ? Хэнээс зөвлөгөө авах вэ? Ээж хол байгаа, эгч ч байхгүй. Ганцхан ахтайгаа цуг.... Шууд хэлчихвэл ойлгохгүй байхдаа.....    Гэж өөртэйгээ л баахан зүйл ярьж сууна. Гэтэл хаалга тогшин Ах "орж болох уу" гэхэд нь би "тэг тэг" гэж хэлэн орон дээрээ сууна.  Удалгүй ах чухал царайлсаар орж ирэн миний хажууд суугаад
:Чамд ямар нэгэн юм болоо юу?
Би: Үгүй ээ, яасан ахаа *худлаа инээмсэглэх*
Бэкхён: Би чамд юу тохиолдсоныг бүгдийг нь мэдэж байгаа болохоор юу ч битгий нуу
Би: Юу ч болоогүй ээ гээд байх- *санаа алдах* Тиймээ ахаа, олон юм болсон. Хэрэв ярьж эхээл та намайг ойлгох уу? Таньтай анх удаагаа ийм зүйлийн талаар ярих гэж байгаа болохоор санаа зовоод
Гэж хэлээд доош харахад ах нэг амьсгаа авчихаад "Би бүгдийг нь ойлгох учраас, юу ч үлдээлгүй ярьж болно" гэхэд нь миний дотроос бүхнээ яриач гэсэн шиг л болж өөрт тохиолдсон бүх зүйлээ, Сэүнийг юу гэж боддог, Кёнсүүг юу гэж боддогоо ч мөн адил хэлсэн юм. Ах сайтар сонсож өгч байгаа нь надад таалагдаж байна. Бүх зүйлээ ярьчихсан чинь дотор онгойгоод ирлээ. Ах бүгдийг нь сонсож дуусаад
: Чи хоёуланд нь сайн болж байсан бололтой. Гэхдээ Кёнсүүд илүү байж болох юм. Ах нь ийм л бодолтой байна. Гэхдээ эцсийн шийдвэрийг чи л гаргах учраас сайтар бодож байгаад тэр хоёрт хариугаа хэлдэг юм шүү. Алив тэврэе. Гээд Аёоныг тэврэхэд Аёон буцаагаад тэврэнэ. Энэ дүр зураглал үнэхээр сайхан. Сэтгэлээ онгойтол хүнтэй ярилцаад дараа нь тэврэлдэх бол үнэхээр сайхан мэдрэмж юм. Эгчгүй ч гэсэн ахтайгаа ингэж зориглон ярилцсан ч зөв шийдвэр байсан юм. Одоо Аёонд хэрэгсэн бодох зүйл үлдсэн. Хэнийг нь сонгох тухай. Хэнийг ч сонгож болно, эсвэл сонголгүй сэтгэлээ барьж, татан авж болно. Сонголт зөвхөн Аёоны сэтгэл зүрхнээс ундран гарна.
Бэкхён ингэж Аёоны учрыг олж, залруулахад нь тусалсан юм. Учир нь ах гэдэг хүний сул тал нь үргэлж дүү нар нь байдаг юм. Тиймдээ ч өөрийнх нь төрсөн дүү нь хамтлагийнх нь нэг хүнтэй холбогдоно гэдгийг ч гадарлаагүй явсан юм.

Сэүний талаас

Аёон яах бол гэдэгт их санаа зовж байна. Кёнсүү хёнд зөвшөөрвөл яах уу? Гэхдээ Кёнсүү хён бол надтай удаан цуг байсан эрхэм ах шүүдээ. Миний юу ч харамлаж, нууж чаддаггүй тийм л хүн...

Аёоны талааc
Тийм бололтой. Би яг хэнд нь зөвшөөрөх хэрэгтэйг ойлгочихлоо.
Учир нь бүх зүйлээ ярилцаж болдог тэр хүнтэй, тэр хүнтэй ойр байхад цаанаасаа л догдолж, ичдэг.
Би өөрийгөө одоо л ойлгож байна. Ах минь л надад тусалсан бололтой. Ахтай бай сайхан санагдаж байна шүү. :)))))

Кёнсүүгийн талаас
Аёон Сэүнд зөвшөөрчихсөн юм болов уу? Зөвшөөрсөн бол өнгөрсөн хэрэг. Дүүдээ юугаа ч харамлаж байгаагүй болохоор сонголт хийхэд хэцүү юм.

Сонголт хийж чадахгүй үе үгээр хэлэхийн аргагүй олон тохиолддог. Эргэлт буцалтгүй зүгээр л ганцхан сонголт хийх ёстой бол зүрх сэтгэлээ чагна гэж хэлэх байх. Гэхдээ заримдаа бодлоороо шийдвэрт хүрэх ч бас бий. Хоёр сонголт, хоёр өөр хүн, хоёр өөр амьдрал...

Аёоны талаас
Хүндхэн шийдвэрийн ард гарж байгаа болохоор түүнд очоод шууд л хэлчихэж чадахгүй нь. Дахиад надаас асуух юм бол би итгэлтэйгээр хэлмээр байна. Гэхдээ бусаддаа өөрийгөө мэдүүлмээргүй байна. Ичээд байгаа ч юм шиг. Тиймээс бусаддаа мэдүүлэхгүйн тулд өмнөх шигээ дүрсгүйтэх хэрэгтэй ххи :3
Миний толгой бусдыг чадахдаа сайн л ажилладаг юмсан. Одоо яачихав аа😒 Ойрд өөр зүйл бодоод тэгсэн байх. Бусадтайгаа очиж буу халнаа. *өөрийгөө толинд харах* ингээд өөрийгөө харсан чинь царайлаг ч юм уу ххи *нүүрээ дарах* ХӨӨШ! Би ингэхэд яагаад ингээд байгаа юм бэ? Зүгээр өмнөх шигээ байх юмсан Аёон!  Гэж бодоод өрөөнөөсөө гаран тэдний байх зочны өрөө рүү зүглэлээ. Ойртох тусам тэдний яриаг сонсоход бүгд цуг байгаа бололтой. Гэнэт сонин санагдчихлаа. Яаж Сэүн,  Кёнсүү хоёрын царайг харнаа ашш *хана цохих* ингээд сонин сонин царайлаад байж байтал Чанёол ах ирээд:
- O.o *сонин царайлах*   Чи юу хийгээд байнаа? Тэдэн дээр очоочээ            гэхэд би бантан
-Заа, одоо очлоо *Худлаа инээх*
Ингэж нэг Чанёол ахыг явуулчихаад үсээ янзлан тэдэн дээр очлоо. Очоод өөрийгөө гадарлуулахгүйг хичээн тэнэг тэнэг юм ярьж эхэллээ.
Чанёол: Аёон чи зүгээр биздээ
Би: Би ч зүгээр л дээ.
Лэе: Ингээд харсан чинь Аёон хөөрхөн ч юм уу :3
Би: Хөөрхөн төрсөнд минь уучил, намайг битгий үзэн ядаарай хаха *инээх*          ингэхэд бүгд инээлдлээ. Зүгээр л тэдний инээмсэглэлийг харах дуртай. Энэ үед Сэүн, Кёнсүү хоёрыг нүднийхээ булангаар ажиглана. Тэд зүгээр л энгийн царайлан, хааяа над руу харан инээмсэглэнэ. Түүний инээмсэглэлээс амар тайванг л мэдэрч чадах юм. Би түүнд яг л дуралсан бололтой.

Кёнсүүгийн талаас
Аёон бидэн дээр ирээд янз бүрийн юм ярьж инээх нь эгдүүтэй юм. Түүнийг ингээд ч болтугай ажиглах нь надад сайхан байдаг. Хэрвээ үүрд ингээд харах боломж олдвол би алдахгүй. Ингэхэд би түүнээс асуух хэрэгтэй байх. Ядаж хариуг нь сонсож өөрйигөө тайтгаруулах хэрэгтэй юм байна. Гэж бодон Аёонд түр уулзаж болох уу гэж хэлээд хоёр дхарт гаран хүлээнэ. Удалгүй Аёон ч ирж би түүнээс:
- Аёон? Чамд надад өгөх нэг зүйл байгаа байх. Тэр хариултаа одоо хэлж болох уу?
Аёон: Тиймээ, Миний хариулт.........





VOTE AND COMMENT

[COMPLETE] I Am EXO Baekhyun's YoungersisNơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ