9-р хэсэг/Аёоны сонголт/

2.1K 120 10
                                    

∆I am EXO Baekhyun's youngersis and ........'s wife part9∆

Аёон: Тийм ээ, минй сонголт бол та *доош харах* Та бол миний сонголт.
Би: Т-тийм гэж үү? Яаж?? Сэүн байх гэж их бодсон юмсан. Гэтэл би байж. А-аёон би чамд хайртай
Аёон: Би мэднээ. Би ч бас *ичих*
Би өөр юу ч дуугаралгүй түүнийг тэвэрлээ. Ингэхийг би хичнээн удаан хүлээв ээ? Би түүний сонголт байсан нь зүгээр л жаргал. Түүний энэ сайхан нүд, царай. Хүүхэд шиг дэггүй зан гээд бүгдийг нь үргэлж харах болсондоо би үнэхээр их аз жаргалтай байна.

Ингээд Аёон Кёнсүүг сонгожээ. Гэхдээ одоо нэг хүнд хэцүү байгаа. Тэр хүн нь Сэүн гэж бодохоор л,,,?
Амьдралын замыг өөр тийш нь эргүүлэх аргагүй тул хүн зөвхөн Таамаглаж л амьдардаг байх.

Аёоны талаас
Би зүгээр л Кёнсүү ахад илүү сайн юм шиг санагдсан. Ахтай ярилцсаны дараа ч мөн тэгэж бодсон. Ах намайг ийм сонголт хийхийг мэдэж байсан байх.
Би зөв сонголт хийсэн гэж бодож байна. Зүгээр миний зүрх сэтгэл түүнийг сонго гэсэн шиг л...

Сэүний талаас
Магадгүй миний таамаглал зөв байх. Бодолд автан сууж байтал зочны өрөөнл Кёнсүү ах болон Аёон нар инээмсэглэн орж ирнэ. Ингээд харахад тэд төгс хос мэт харагдана. Гэхдээ би ч бас түүний гарнаас хөтлөхийг их хүссэн. Харин надад тэр боломж нь байсангүй бололтой. Зүгээр л тэднийг ажиглан чимээгүй сууж байлаа.

Чанёол: Т-та хоёр юу болоод инээж орж ирнэм 😶
Бэкхён: Сонголтоо хийсэн бололтой тийм үү Аёон??
Аёон: Тийм ээ ахаа.
Лэе: Юун сонголт вэ???
Бэкхён: За яривал урт түүх.
Кёнсүү: Тийм ээ, хён танийг хэсэг байхгүй хугацаанд их л юм болсон. *Аёоны гарнаас атгах*
Тэгэхэд Аёон бага зэрэг ичин гараа тавихыг оролдох боловч Кёнсүү түүнийг улам чанга атгах нь түүний сэтгэлийг илтгэх шиг.

Аёоны талаас
Кёнсүү ахад ингээд зөвшөөрчихсөн чинь нэг л сайхан санагдаад байна. Бид хоёр ярилцаж дуусчихаад зочны өрөө рүү ороход бүгд л гайхаж байлаа. Мэдээж ах болон Сэүнээс бусад нь. Сэүн бидний өөр газар чимээгүйхэн л биднийг ажиглана. Ярилцаж байгаад Кёнсүү ах миний гарнаас атгахад зүгээр л яагаад ч юм ичээд, эсвэл Сэүнээс санаа зовсондоо ч тэр үү? Гараа тавих гэтэл Кёнсүү ах миний гарнаас улам чанга атгах нь миний зүрхийг хүчтэй цохилуулж байсан нь би улам бүр түүнд дурлах шиг болж байлаа. Би сонголтоо зөв хийсэн байх. Би итгэлтэй байна!

Тэдэнтэй бүх зүйлийн талаар ярилцсаар.., нэг л мэдэхэд бүгдийн орондоо орох цаг болж, тэр бүү хэл оройтжээ. Бүгд нэг нэгээрээ, хоёр хоёроороо боссоор уг өрөөнд Сэүн, Кёнсүү, бид 3 л үлдлээ. Сэүн зүгээр л доош харах бөгөөд тэр үйлдэл нь надад тухгүй санагдана.
Кёнсүү: Аёонаа унтах цаг болжээ. Явцгаах уу? Гэхэд нь би сая л нэг ухааан орж "Та өрөөндөө ордоо. Би ус уучихаад очъё" гэж аэлэн түүнийг өрөө рүү нь явуулчихаад Сэүнтэй ярилцахаар шийдлээ. Би Сэүнтэй ойролцоо очиж суугаад
: Сэүнши, чи яг яагаад байгаа юм? Би чамайг ийм болгосон бололтой тийм үү?
Сэүн:....
Би: Ахх, надад хэцүү байна шдээ. Чамайг ингээд сүүлд ийм болсныг харахаар зүгээр л дотор сонин болоод шийдвэртээ эргэлзэхэд хүрээд байна! Гэхэд Сэүн дээш өнгийн над руу хараад
: Үгүй дээ, чи сонголтоо зөв хийсэн. Кёнсүү ах чамд яг тохирно. Энэ бүхэн миний л буруу. Би чамд өөрийгөө хэлээгүй байсан бол бүх зүйлийг дотроо тэвчээд өнгөрч болох байсан байх. Харин өөрийгөө чамд сайн гэдгийг хэлсэнээр ямар нэгэн горьдлого төрүүлчихсэн. Тиймээс одоо дахиж ингэхгүй. Урьднийх шигээ зүгээр л чамтай цуг тоглож, чамайг дооглож, чамайг чадаж, чамтай хэрэлдэж байх болно амлая гээд чигчий хуруугаа гозойлгон над руу харахад түүний нүдэнд нулимс цийлэгнэсэн байлаа.
Түүнийг ингэж хэлэхэд нь зүрх өвдөж буй мэт болж байсан ч тэвчин түүний өөдөөс чигчий хуруугаа гарган амлалт өглөө.
Сэүн: Тиймээс одоо явж унт. Би Кёнсүү ах та хоёрт аз жаргал хүсч байгаа болохоор намайг анзааралгүй хёнтой цуг олон дурсамж бүтээ. Гэж хэлээд өрөө рүүгээ явчихлаа. Түүнийг явсны дараа өөрт хуримтлагдаж байсан нулимсаа гаргана. Уу Сэүн муу хөгийн амьтан! Яагаад эргэлзээ төрүүлчихвээ!!!! Би зөв сонголт хийсэн биздээ?? Хэн нэгэн надад хэлээч дээ. Гээд л түүнийг хараахийн зэрэгцээ өрөвдөн уйлан сууж байтал хэн нэгэн ирээд намайг энгэртээ наан "Тайвшир. Чи зөв сонголт хийсэн. Зүгээр л зүрхээ одоо сонголтондоо дасгахад л болно. Ах нь чамд итгэж байна" гэж хэлэн намайг аргадна.
Би ахыг зөрүүлж тэврээд зүгээр л чимээгүй уйлсан.....

Өглөө болж дормийг нарны туяа гэрэлтүүлэхийн зэрэгцээ Кёнсүү сурсан зангаараа эрт бослоо. Тэр сэрээд л гал тогооны өрөө рүү явдаг байсан бол одоо өөр нэгэн өрөө рүү зүглэнэ. Тэр нь Аёоны өрөө. Кёнсүү Аёоны өрөө рүү чимээгүйхэн орж түүний унтаж буйг ажиглана. Түүний царай, өчигдөр нь уйлаад бүлцийсэн нүд нь зөвхөн өөрт нь сайн Кёнсүүгийн нүдэнд үзэсгэлэнтэй харагдана....
Кёнсүү Аёоныг дуудах гэснээ болин бусдыгаа сэрээлээ. Бусад нь дадал болсон зуршилаараа сэрцгээж өглөөний цайгаа уулаа. Тэгэхэд тэдний дундаас Сэүн түрүүлж ам нээн: Аёон яасан юм *хайнга өнгөөр асуух*
Бэкхён: Өрөөндөө жоохон амрах хэрэгтэй болсон.
Сухо: Өнөөдөр их олон ажилтай шдээ манайхаан. Одоо ингээд менежэр ах ирээд авж ах байх шүү бэлдээхэй гэхэд бусад нь "за" гэж хэлээд хоолоо идэцгээн дараа ньөөрсдийн зүйлсээ авахаар бэлдлээ.

Аёоны талаас
Өглөө болсон юм шиг болохоор нь нүдээ нээгээд хартал би аль хэдийн орон дотроо байлаа. Босоод өөрийгөө толинд харвал нүүр зүгээр л дэлбэрцэн, нүд бүлцийчихсэн байх нь тэр. Ашш намайг унтаж байхад хэн нэгэн хараагүй л гэж найдхаас. Нүүрээ янзалчихаад доош буутал нэг л чимээгүй байлаа. Тэлнийг хайн гал тогооны өрөө рүү ортол ширээн дээр өглөөний цай байх бөгөөд нэгэн захиатай цуг байлаа.
Захианд:
Аёон, би чамайг өглөө сэрээх гэсэн боловч чи унтах хэрэгтэй юм шиг санагдаад зүгээр үлдээчихлээ. Унтаж байхдаа чи хөөрхөн хахагдсан шүү. Ямар ч байсан ширээн дээрх хоолыг идээд өнөөдөр сайн амраарай. Бид ажилдаа явлаа. Чамд чөлөө авчихнаа.
~Кёнсүүгаас
Өглөөний цайг нь хараад инээд хүрэх шиг. "Ах миньдээ. Кинон дээр эмэгтэй нь ингэдэг биздээ. Тэнэг юмаа."
Өнөөдөр ингээд амрах нь сайхан санагдаж байгаа ч зүгээр л уйдаад байна. Юу хийх талаар бодон сууж байтал толгойд нэгэн санаа зурс хийн орж ирлээ. Би тэр санааг Эксогийнхонг орой орж ирэхэд нь хэрэглжүүлэхээр төлөвлөн тэднийг хүлээлээ.
Цагийг нөхцөөж байтал орой боллоо. Тэднийг ирэх болж байгаа байх гэж бодон утсаар асуутал очиж явна гэлээ. Би ч өнөөх санаагаа хэрэгжүүлэхийг түүс болон бэлдсэн хоолнуудийнхаа тагийг аваад үүдний өрөөний шалан дээр хальтирдаг шингэн асгаад урд нь камер зоон зочны өрөөнд инээдээ барьж ядан суулаа. Удалгүй тэд орж ирж буй мэт хаалга дуугаран
Бэкхён: энэ юун сайхан үнэр вэ? Аёонаа хоол хийгээ юу
Би: Тиймээ, хурдлахгүй бол хөрлөө шүү ххи
Бэкхён: Заа манайхаа-   ААААААА
Гэж орилохтой зэрэгцэн бүгд ар араасаа орилон ёолцгооход би энд инээдээ барьж чадалгүй зүгээр л элгээ хөштөл инээлээ.
Эксо: АЁОН!
Би: За манайхан,намайгаа уучилж өршөө *малийх*





VOTE AND COMMENT

[COMPLETE] I Am EXO Baekhyun's YoungersisDonde viven las historias. Descúbrelo ahora