Аав минь тэнгэр!

99 3 1
                                    

Хамгийн сүүлд би аавыгаа хаана харлаа? хэзээ харлаа?
Хэзээ Хаана?
-Авсан дотор байхад нь
Уншихад хүртэл хатуухан эхлэл байгаа биз? Амьдрал ийм хатуу.Бишээ биш амьдрал биш харин үнэн гэдэг ийм хатуу.
-Үнэн!
Би тэгэхэд 5настай байлаа.Аавынхаа дээрээс тонгойн. Тийм хүйтэнд би урьд нь хүрч байсангүй. Хүрэх хүрэхдээ бүүр халуухан нялх уруулаараа шүү.Үхэлтэй анх учирсан минь энэ. Тавхан нас
Хав халуун дулаан хөнжилд нам унтаж байснаа гэнт цочин сэрээд,
хүв хүйтэн ус руу нүцгэн биеээрээ уначих шиг л болж билээ,тэгэхэд. Тэр өдөрл би насанд хүрч гуниглуу аяар намуун дуутай эмзэг гүнзгий нэгэн болж хувирсан.
Уг нь миний дотор тэр таван настай бяцхан охины чангаас чанга дуутай эрх дураараа тогтоон барихын аргаггүй их тэмүүлэлтэй эмэгтэй хүүхдэд ахдсан зоримог зантай өөдрөг нэгэн бүрэлдэн нүдээ дөнгөж нээж байсан билээ.(Энэ хоерын аль нь чухам жинхэнэ би болхыг гэхдээ одоо хүртэл мэддэггүй юм)
Ээж минь бусдаас огт өөр хүн учраас огт уйлж орилж биднийг айлгасангүй .Тэгэхэд хөдөлж харж явж буй атлаа ээж минь үхчихсэн юм шиг хүв хүйтэн болчихсон атлаа хязгааргүй амгалан төрхтэй аав минь л амьд юм шиг байсандаа.Би үхлийг тэгэхэд л таньсан юм. Ээжийн минь тэр дүр төрх л хожим надаар (үхэж байгаа нь биш харин үлдэж байгаа нь л үхлийг мэдэрдэг, Тиймээ үгүй болж байгаа нь биш,хагацан үлдэж байгаа нь л үхдэг) гэж тэмдэглийн дэвтэрийн хуудаснаа бичүүлсэн байх.
Түвд хэлний илт өгүүлэх нэрийн тольд #үхлийг үзэхийн хязгаар гэж бичжээ гайхалтай хэлсэн байгаа биз. Үзхийн хязгаар
Хязгааргүй амгалан төрхтэй болчихсон аав минь тэгэхэд энэ ертөнцөд ирээд харсан үзснийхээ хязгаарт хүрчихээд байсан нь тэр аж.Бас эцгийхээ дээрээс тонгойн зогсч байсан таван настай балчир охин үзэж харж болох бүхнийхээ хязгаарт зогсч байжээ. (Энэ бол амьдарлын амрал биш тэй давхцах ганцхан цэг.)
Үзэхийн хязгаар...
Ааваасаа би нэг удаа бурхан болно гэж юу гэсэн үг юм бэ гэж асуухад аав минь тэнгэр болхыг хэлдэг юмаа гэж хариулж байсан
-Яаж хүн тэнгэр болдог юм бэ?
Миний хүү бүүр том болоод мэднэ. Даан ч бурхан намайг том болхыг хүлээсэнгүй. Аавын бодлоор бол бүүр том болоод мэдэх естой байсан асуултынхаа хариултыг би удалгүй авсан юм.
Жилийн дараа аав минь тэнгэр болход би тэр яриаг гэнт санж галын өрөөнийхөө дөрвөлжин тавцан дээр шөнжингөө од харан сууж билээ. Гэвч одноос өөр юу ч олж харсангүй.Хурууных нь хумс тамхины утаанд шарлсан нь хачин гое зохисон суганд нь шургаал хэвтхэд л өглөө болЧихдог. Аавыгаа тэнгэр болсноос хойш ахиж нэгч удаа тэгж хар даралгүй унтаж байгаагүй мэт санадаг)
Өөрөө тэнгэр болоод охиныхоо асуултын хариу болоод яваад өгсөн аав минь.
Яаж тэнгэр болдог юм бэ хүн?
Уг нь энэ асуултынхаа хариуг мэдхийг тэгтлээ хүсээгүй юм шүү дээ. (Хүн тэнгэр болоод хувирчихдаг юмаа гэсэнч хүн цонх болоод хувирчихдаг юмаа лдаа) гэсэнч яг таг итгэхээр тийм балчир байлаа.Аав минь тэнгэр, үргэлж миний дээр байж үргэлж намайг ажиж байгаа.

Аав минь тэнгэр!Where stories live. Discover now