#1

422 19 0
                                    


Минсогийн талаас
Би- Хөөх ингээд хичээл амарчих шив
?- Тиймээ гэхдээ чамаас холдоно гэхээр онцгүй юмааа
Би-Юу ярина вэ? Чи чинь найз залуутай шдээ. Намайг байхгүйд тэр чамайг халамжлана биздээ. Тэгээд ч амралт их хурдан дуусна. Хараач Найз залуу чинь чамайг хүлээж байна одоо явдаа Юүми.
Юүми-Минсо чи л намайг хамгийн сайн ойлгох юмдаа баяртай
Тэр инээмсэглэсээр найз залуу дээрээ очлоо. Юүми бол их үзэсгэлэнтэй, сайхан сэтгэлтэй сайн охин. Ухаалаг бөгөөд намайг бодвол хамаагүй эмэгтэйлэг. Түүний урт тас хар үс болон үзэсгэлэнтэй нүд урт хар сормуус ягаан уруул том хөх гээд түүнд миний авхыг хүссэн бүх зүйл бий. Юүми сургуульдаа их алдартай. Бүх хөвгүүд түүн рүү харж түүнийг л хүсдэг. Харин би бол Минсо... Шаргал үстэй, бас миний нүд түүнийх шиг үзэсгэлэнтэй биш....бас надад том хөх байхгүй.... Юүмигийн найз залууг Жүнин гэдэг. Өндөр нуруутай царайлаг залуу. Ширүүн төрхтэй ч их халуухан. Тэд бие биедээ яг таарсан хосууд... Харин би хэнд ч хэрэггүй 3дагч хүн.
Нар жаргаж сургуулийн хашаанаас гарлаа.
?-Чи тэр залууд хайртай байх нь ээ?
Би эргэж хартал ард тас хар өнгөтэй ногоон нүдтэй муур сууж байлаа. Муур юу гэж ярих билээ. Би буруу сонссон бололтой.
Цүнхээ нөгөө гартаа барин гэр лүүгээ харих гэж байтал дахин хэн нэгэн ард байх чимээ гарав. Би сүүдрээ хартал 2 сүүдэр байлаа. Нэг нь минийх нөгөөх нь өөр нэгнийх. Би эргэж харахад хүн байсангүй. Нөгөө л хар муур яг байсан байрандаа байлаа. Гэхдээ түүний харц нэг л өөр. Намайг цоо ширтэнэ.
Би- Хэн бэ?
?- миний асуултанд хариулахгүй юму?
Тэр муурыг тэгж хэлэхэд би айсандаа газар уналаа.
Би-Ч-чияаж яриад байна аа? Юу вэ? Тоглоом уу?
Муур- Үгүй ээ. Ярьдаг муур хараагүй юм уу?
Би- (Хараагүй нь ойлгомжтой биздээ тэнэгмуур)
Муур- Тэнэг муур аа? Би бодлыг чинь уншиж чадна шүү
Би- Юу?! Азаз би явлаа. Чиний асуултын хувьд би түүнд хайргүй. Тэр миний хамгийн сн нзын залуу. Баяртай
Муур- Худлаа. Чамд түүний зураг байдаг биздээ. Бас нздаа атаархдагийг чинь.... Би бүгдийг нь мэднэ.
Би- Чи юу юм? Яагаад ингээд байгаа юм?
Муур- Чи тэр залууг өөрийн болгож болно. Би чамд туслахаар ирсэн юм.
Би- Худлаа...
------------------------------
Энэ муурыг яагаад гэртээ дагуулаад ирснээ ч мэдэхгүйн. Гэхдээ....хэрвээ би Жүнинтэй үерхэж болох юм боо....
Би-Нэрээ хэлээч
Муур- Надад тийм юм хэрэггүй. Байхгүй.
Би-Т-тиймүү..
Муур- Гэхдээ Сэүн гэж дуудаж болно. Өмнө нь тэгж дууддаг бсан юм
Өрөөнд цагны зүү хөдлөх чимээ л дуугарана.
Сэүн-Чи өөрийн найз Юүми шиг болж  болно. Залууг нь ч бас өөрийн болгож чадна.
Би- Яаж? Боломжтой гэж үү?
Сэүн- Чи түүнээс авахыг хүсэж байгаа зүйл дээр нь л гараа хүргэж байгаад "Би хүсэж байна" гэж хэлэхэд болно.
Би- Тэгвэл миний бие яах юм?
Сэүн-Алга болно.
Би-Гэхдээ энэ чинь байж боломгүй юм.. Энэ болохгүй...
Сэүн- Хүссэн зүйлээ авмаар байгаа бол... Нэг зүйлээ золиослох хэрэгтэй энэ энгийн зүйл биздээ?
Би-Тэгсэн ч гэсэн...Тэр ол миний найз. Би чадахгүй
Сэүн-Би чамайг албадахгүй ээ. Өөрөө сонголтоо хий. Гэхдээ чи шийдвэрээ өөрчлөх нь ердөө цаг хугацааны асуудал.
Би-яагаад надад туслаад байгаа юм? Яагаад
Сэүн- Би өмнө нь чам шиг хүн харж байгаагүй. Чиний сэтгэл их хүчтэй. Миний сонирхолыг их татаж байна.
Түүний харц хүйтэн хөндий болж нүд нь хэсэг зуур ч болтугай өөрчлөгдөх шиг болов.
-------------------------------
Зуны амралт дуусах дөхлөө. Миний хувьд энэ зун тийм ч таатай байсангүй. Учир нь энэ муур цаг үргэлж намайг ширтэж, ажиглаж байлаа. Гэрт маань тэр байнга надтай хамт байдаг байв.
Түүнтэй уулзсан өдрөөс эхлэн миний толгойд аймшигтай бодлууд төрж байлаа. Тэр болгонд нь би МИНСО СЭРЖ ҮЗ! ЮҮМИ БОЛ ЧИНИЙ НАЙЗ. ЧИ ИНГЭХ ЁСГҮЙ! Гэж бдно.
---------------------------
Хичээлийн эхний өдөр. Би Юүмитэй хамт сургууль руу хамт явахаар гадаа нь хүлээн зогсоно.
Хаалга дуугаран Юүми гарч ирэхэд би инээмсэглэн мэндлэх гэтэл араас нь Жүнин гарч ирлээ. Миний дотор пар хийж хоосров.
Юүми- Минсо чамайг их саналаа
Хүрж ирээд намайг тэвэрлээ. Түүний араас Жүнин инээмсэглэсээр хүрж ирэв. Би ичин доош харлаа.
Жүнин- Хайраа би ч гэсэн явлаа. Үнсий
Юүми- З-за..
Тэр хоёр бие биенийхээ уруулыг үнсэн салан явлаа.
Юүми- Чамайг би их санасан шүү !
Би- Б-би ч бас....
Тэр хажууд ямар нэг юмны талаар ярин явлаа. Харин би дотроо Жүнин намайг таних ч үгүй байхад би яаж.....Хэрвээ би Юүми байсан бол.... Түүний нүд...байсан бол...Болохгүй ээ Минсо болохгүй.
Нэг мэдэхэд бид сургуульдаа ирсан байлаа. Аа аа яг өмнөхөөрөө бүгд л Юүми рүү харж түүнийг л...
-----------------------
Хичээл таран Юүми бид 2 хамтдаа гэрлүүгээ харьлаа.
Бид алхсаар түүний гэрийн үүдэн дээр ирэв. Тэр надруу инээмсэглэн "Баяртай" гэж хэллээ.
Яг тэр үед..... Түүний нүд... Нүд нь л байвал болно...
Би түүний толгой руу гараа өргөлөө.
Юүми-М-минсо? Яасан бэ?
Би- Үүнийг... Чиний нүдийг....би хүсэж байна.
Ингэж хэлэхэд миний гар аль хэдийн түүний нүдэн дээр очсон байв. Түүний нүднээс цус асгаран газар уналаа. Миний гар ч мөн адил цус болсон байв.
Юүми- М-минс-
Бурхан минь би юу хийчих нь энэ вэ?
Сэүн- Явъя. Тэр гэрийнхээ гадаа бга болохоор удахгүй олдчино.
Би айн юу хийснээ бодсоор тэндээс хурдхан шиг гэрлүүгээ харьлаа.
Гэртээ ороод шууд л өрөө рүүгээ гүйн хувцасаа ч солилгүй орондоо орон уйлж хэвтлээ.
Би юу хийчихвээ... Миний хамгийн сайн найз байтал.... Би түүнийг яагаад хаячихваа..... Элдэв бодлууд толгойд маань эргэлдэн би нүдээ анин унтлаа.  Шөнө нойрыг минь Сэүн сэрээлээ. Тэр над руу цусаа арилга гэсэн харцаар харна.
Угаалгын өрөө орон цус болсон гараа угаалаа. Дээш өндийн толинд хартал.... Миний нүд.... Өмнөхөөсөө өөр.... Яг л Юүмигийн нүд шиг болчихсон....үгүй ээ түүний нүд байлаа. Үзэсгэлэнтэй том нүд, урт бас өтгөн сормуус.... Үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна. Тиймээ Юүмид биш надад байсан нь илүү дээр юм байна. Дуу аялан орондоо ороод эргэн унтахаар явлаа. Тэгтэл орон дээр маань хэн нэгэн суух нь харагдав. Би гэрэл асаатал хар муур л орон дээр сууж байлаа.
Би- энд сая хүн...
Сэүн- мм тэр чинь би яасан?
Би- яаж?
Сэүн-Зүгээр л... Чи хүссэнээ авах болгонд би хүн төрхтэй болно.
Би- Тэгэхээр чи зүгээр ч надад...
Сэүн- буруугаар битгий ойлго. Одоо унтсан чинь дээр байх.

Юүми эмнэлэгт хэвтээд 3 хонож байна. Баасан гаригийн орой түүнийг гэрийнхаа гаднаас цусанд будагдан ухаангүй хэвтэж байхыг олоод тэр дариу эмнэлэг хүргэсэн байлаа. Харин би тэр явдлаас хойш түүн дээр нэг ч очоогүй. Надад очих нүүр байхгүй шүү дээ. Би нүдээ нуун чолк тавиуллаа.
Даваа гаригийн өглөө сургууль руугаа ганцаараа алхана. 
?- Өөөх Минсооо өглөөний мэнд
Эргэж хартал ангийн маань Бэкхён байлаа.
Би- өглөөний мэнд. Чи энэ замаар явдаг юмуу?
Бэк- тиймээ, нээрээ Юүмигийн тухай сонссон биздээ? Нүд нь бэртсэн гэсэн. Бараг дахиж хараатай болох боломжгүй гэж дуулсан. Харамсалтай юмаа.
Би-....
Бэк- Яанаа уучлаарай, чи хамгийн сн нз нь шүү дээ, чамд ч гэсэн хэцүү байгаа байх...
Би- Зүгээр дээ....хичээл тараад би түүнийг эргэнэ...
Бэк- Тиймүү заза, нээрээ чолктой болоо юу да?
Бид 2 элдвийн юм ярьсаар ангидаа ирлээ. Хичээлдээ бэлдэн дэвтэр номоо гарган суулаа. Хажуугаар манай ангийн хамгийн царайлаг хүүхэд өнгөрөхдөө үзгийг минь унагаачихав.
Ёол- Уучлаарай.
Би- З-зүгээрээ...
Тэр миний нүд рүү удаан ширтлээ. Би ичсэндээ харцаа бууруулан "Яасан? Ямар нэг юм.." тэгтэл тэр надлуу инээмсэглэн
Ёол-Үгүй дээ. Зүгээр чи өнөөдөр их хөөрхөн харагдаж байна
Надад анх удаагаа хэн нэгэн "Хөөрхөн харагдаж байна" гэж хэллээ. Миний сэтгэл их хөдлж бна... Ганцхан зүйл минь өөрчлөгдөхөд л.... Хүмүүсийн надад хандах хандлага өөрчлөгдөж байна. Яалт ч үгүй.... Надад энэ нүд илүү зохиж байна... Түүнд биш надад.... Тиймээ...Түүний ийм болсон нь миний буруу биш.... Миний буруу биш....

Greed [дууссан]Where stories live. Discover now