Юүмигийн талаас
Ганцаараа суух эмнэлгийн энэ өрөөнд миний амьсгалах чимээнээс өөр зүйл үл сонсогдоно. Над дээр хэн ч ирсэн би тэр хүний царайг харж чадахгүй байна гэдэг... Би яагаад ийм болчихов? Надад юу тохиолдсон юм бол? Юу ч хийж чадахгүй.... Энэ ертөнцийг ямар байдгийг харахыг хүсэж байна... Ингэж байхаар амиа хорлочихвол.... Үгүй ээ болохгүй. Чамайг явчихвал бусад нь яах билээ? Жүнин надад үнэхээр их хайртай хэдий би түүнийг харж чадахгүй ч гэсэн... Тэр минь үргэлж над дээр ирдэг.... Гартаа анхлим үнэртэй цэцэг бариад... Тэр минь л миний амьдралыг гэрэлтүүлж байна. Түүндээ би ямарих хайртай билээ. Бас миний хамгийн сайн найз Минсо. Тэр зөвхөн намайг л боддог. Багаасаа түүнтэй хамт өссөн. Хамгийн чухал хүн минь Минсо шүү дээ... Бусад хүмүүс надтай өнгөн дээрээ сайхан харьцдагч үнэндэ миний араар юу гэж ярьдгийг би мэднэ. Энэ бүхнээс Минсо л нмг хамгаалж ирсэн. Хэдий би тэднийгээ харж чадахгүй тэд минь миний зүрх сэтгэл дотор инээмсэглэсэн үзэсгэлэнтэй төрхтэйгөө л байгаа.
Сувилагч- Тань дээр эргэлт ирлээ.
Хэн юм бол? Жүнин юмаа мартсан юм бол уу?
?-Б-бие нь...
Аах, Минсо бна. Миний хамгийн нандин хүн.
Би- Минсооо би чамайг үнэхээр их саналаа.... Ийм бдалтай бгад минь уучлаарай...
Минсо- Юу гэждээ! Чам дээр одоо л ирж бгаад уучлаарай... Хамгийн сн нз нь бтал
Би-. Яалаа гэж дээ... Хичээл ямархуу бна?
Бид их удаан ярилцан суулаа. Түүний инээх чимээ гарах болгонд миний сэтгэл уужрах шиг.... Тиймээ найзтай байх үнэхээр сайхан. Тэр намайг ийм болчихсон бхад миний төлөө ирлээ. Намайг хаяж яваагүй. Түүн шиг найзтайдаа би үнэхээр их баярлаж байна.
Минсогийн талаас
Тэр зүгээр байх шиг байна. Бид өрөөнд их удаан ярьж суулаа. Тэр инээмсэглэсэн хэвээрээ. Үзэсгэлэнтэй хэвээр....
Би- Юүми үс чинь арзайчихаж
Юүми- тиймүү яадаг билээ боохоос ххи
Түүний тас хар өтгөн үс үнэхээр үзэсгэлэнтэй юм. Тэгтэл миний үс.... Шар өнгөтэй бас тийм ч гоё биш.
Би- би самнаад өгье
Юүми- хэрэггүй дээ би-
Би-Зүгээр дээ
Юүми- гэхдээ-
Би сам аван түүний ард суугаад үсийг нь самналаа. Үзэсгэлэнтэй юм... Үүнийг.... Үүнийг....
Би- чиний үс их гоё юм..би үүнийг чинь... Чиний үсийг
Юүми- М-минсо чи зүгээр үү?
Би- хүсэж байна.
--------------------------
Бэк- хөөх Минсо үсээ будаа юу?
Би-Т-тимээ... Будах гэж их хичээсэн шү
Бэк- Бас цээж чинь... Их томорчиж ххи
Би- а-айн зун дасгал их хийсэн болохоор ингэсэн юм шиг....
Бэк-тглосымаа хха чи улам л өхөөрдөм болоодбх юм Минсо
Би- баярлалаа
Хэдхэн зүйл маань өөрчлөгдөхөд тэдний нмг харах бдал нь огт өөр болж Сэүнд ч надад ч ашигтай байна. Би Юүмигээс бүхнийг нь авсан. Үзэсгэлэнтэй царай, гайхалтай бие. Одоо Жүнин л үлдсэн. Жүнин....
Би гэртээ харин хоолоо идэж хувцсаа тайлаад хэсэг байсны дараа унтлаа.
Шөнийн 4 цагт хэн нэгэн миний хажууд хэвтэн унтаж байхыг мэдрэн сэрлээ. Босоод хартал өндөр хамар.... Ширүүн төрхтэй царайлаг залуу хажууд унтаж байлаа. Тэр их царайлаг байсан тул би түүнээс харцаа үл салгана. Гэтэл тэр гэнэт
?- яасан? Дуралчихсан уу?
Би- юу яриад байгаан? Чи хэн бэ?
?- Сэүн байна. Миний жинхэн төрх.
Би- Их царайлаг юм
Сэүн- Дурлачхаа юу? Тэгж болохгүй шүү. Надад хайртай хүн бий.
Би- Чамд дурлахгүй. Муу тэнэг. Бас чи бүрэн хүн төрхөө олчихоо юу?
Сэүн- Үгүй ээ өмнө нь зөвхөн сүүлэр минь л хүнийх шиг бсн. Дараа нь харанхуйд, түүний дараа толинд. Чи хүссэн зүйлээ авах болгонд би хүн төрхтэй болж байна. Одоо чи түүнээс бараг бүгдийг нь авсан бас би шөнө л зөвхөн хүн төрхтэй байна.
Би- Бараг гэж юу үлдсэн юм?
Сэүн- Гэхдээ чи яг Юүми шиг харагдаж байна.
Би- Гэхдээ би Юүми биш
Тэр цаашаа харан унтлаа.
-----------------------
Хүлээлгийн өрөөнд Жүнин бид 2 сууна. Тэр цэцэг барин бодлогошрон суув.
Жүнин- М-минсо байхаа?
Тэр одоо л намайг анзаарч байна...
Би-Т-тиймээ
Жүнин- Чи их өөр харагдаж байна шүү. Сүүлд харахад шаргал үстэй байсан. Тэр үс чинь илүү үзэсгэлэнтэй юм байна лээ.
Би- б-баярлалаа.
Жүнин- Одоогийх чинь ч гэсэн хөөрхөн байнаа. Юүми чамайг харсан бол...
Би- Түүний бие гайгүй болох боловуу?
Жүнин- Мэдэхгүйм даа. Гэхдээ тэр минь амьд л байвал, би түүнийгээ хэзээ ч орхихгүй ээ..
Би- Яагаад? Түүний үс нь унаж, үзэсгэлэнтэй царай нь алга болсон. Бас түүний бие.... Тэр яг л амьд цогцос мэт л....
Жүнин- Тиймээ гэхдээ.... Чи мэднэ дээ.... Түүний гадаад төрх биш... Сэтгэл нь хэд дахин үзэсгэлэнтэй... Хүмүүс түүний энэ занд нь л болдог байх... Тэр минь үнэхээр сайхан сэтгэлтэй шүү дээ... Хэдий ийм болсон ч... Тэр одоо чи бид 2-ыг л хүлээдэг болсон. Бид түүнийг дэмжих хэрэгтэй.
Сувилагч- Та бүхэн орно уу.
Жүнин- Орцгоох уу?
Би-Чи орж бай даа би араас чинь орно..
Тэр нүүрэндээ инээмсэглэл тодруулан орлоо. Түүний Юүми рүү харах харц их өөр юм... Бас...
Би- Надад нэг зүйл дутуу байгаа юм байна гэж чи хэлсэн.
Намайг үргэлж дагаж явдаг муур цонхны тавцан дээр гэнэт гарч ирлээ.
Би-Түүний сүнс надад хэрэгтэй тийм биздээ
Тэр хариулсангүй. Харин над руу өмнө нь харж байгаагүй харцаар харж байв. Цаанаа л нууцлаг.
Би- Түүний сүнсийг би хүсэж байна.
Юүмигийн талаас
Хаалга нээгдэн хүн орж ирэх нь сонстов.
Би-Минсо? Жүнин?
Жүнин- Би байна! Чиний цорын ганц хайрт чинь
Тэр хүрж ирээд намайг үнслээ. Түүнийхээ нүүрэндээр гараа тавин инээмсэглэлийг нь мэдрэнэ.
Би-Минсо яасын?
Жүнин- Араас орж ирнэ
Түүний өгсөн цэцгийн анхилам үнэрийг үнэрлэн сууж түүний ярих яриаг сонсож суух шиг аз жаргал үгүй.
Гэнэт миний толгой эргэн дотор эвгүй боллоо. Жүнин намайг тэврэн айж сандран яаахаа мэдэхгүй салгалж байхыг би мэдэрлээ. Магадгүй миний үхэл ирсэн байх..... Миний амьсгал боогдон дотор давчдаж биенээс минь ямар нэг зүйл гарах шиг л боллоо.
Яагаад ч юм би Жүниний намайг тэврээд уйлж суухыг харлаа. Нэг мэдтэл би хүлээлгийн өрөөнд зогсож байв. Юу болоод байгааг ойлгохгүй байна.... Тэгтэл хажууд нэг залуу инээмсэглэн зогсож байснаа
"Сайнуу? Бурхан чамайг ивээсэн бололтой." гэж хэлэв.
Би-Чи хэн бэ? Би яагаад энд?
?-Ид шид гэж хэлээд инээмсэглэв. Тэр цааш харан алхалав.
Би- Ч-чиний нэр? Дахиж уулзах бол уу?
?-Уулзахгүй ээ.
Тэр яваад өглөө. Би толь руу хартал миний үс.. Нүд... Бие бүх зүйл маань хэвэндээ орчихсон байна.Жүнин руу хамаг хурдаараа гүйн очилоо.
Би- Ж-Жүнинаа
Тэр өрөөнөөс гарч ирэн намайг чанга гэгч нь тэврэв. Түүний хацар нулимсанд нь норсон байв. Би ч бас маш их уйллаа. Юу болоод байгааг мэдэхгүй байгаа ч.....
Би- Жүнинаа юу болоод?
Миний нүднээс гарах нулимс үл зогсоно.
Жүнин- Битгий уйл хонгор минь.. Чи минь... Эдгэчихлээ шүү дээ...Гайхамшиг...
Би- Тиймээ, үнэхээр намайг бурхан ивээсэн бололтой.
Жүнин- Одоо битгий уйл Минсо чамайг шоолно шүү.
Зохиогчийн талаас
Минсо "Би түүний сүнсийг хүсэж байна" гэж хэлэх мөчид түүний дэргэд байсан муур хүн төрхтэй болж ухаан алдаж унах Минсогийн биеийг тэврэнэ. Тэрээр амандаа нэг зүйл хэлэх бөгөөд тэр нь "би ингээд хүн төрхтэй болох шив. Баярлалаа Минсо. Чиний шунал өөрийг чинь идэж миний хүссэн зүйлийг өглөө." гэх үгс байлаа. Удалгүй түүний гаран дээрх Минсогийн бие сэрж гайхан зогсоно. Тэр биен доторх сүнс Минсогийх биш Юүмигийх байлаа. Харин хүн болсон Сэүн бах нь ханасан аятай зогсож цааш явлаа.
Тиймээ. Минсо өөрийн шуналдаа идэгдсэн юм.
Уншсанд баярлалаа.
Fin.
YOU ARE READING
Greed [дууссан]
Fanfic2шот. Минсо Юүми 2 бол маш сайн найзууд. Минсо Юүмид маш ихээр атаархдаг ба түүний найз залуу Жүнинд дурласан. Нэгэн өдөр Минсо дээр хар муур ирэн хүслийг нь биелүүлж өгөх боломж бий тухай хэлдэг.