"Chapter 1"

5.6K 191 2
                                    

Өнөөдөр бол ямар нэгэн онцгой зүйлгүй, бусад өдрүүдийн л адил жирийн өдөр.

Хонх дугарсаны дараа тэр охин удаанаар сандлаасаа босч, цүнхнээсээ хоолны хайрцагаа шүүрэн авж хаалгыг зүглэлээ. Түүнд хамтдаа хооллох санал ангийнханаас нь нилээдгүй ирэх боловч тэрээр "Уучлаарай надад төлөвлөсөн ажил байна" эсвэл "Зарим нэгэн зүйлсээ гүйцээнэ" гэж худал хэлж өдөр хоногийг аргацаана.

Сүжиэ газар ширтэн гэрэл муутайхан булангаар эргэж шат олох хүртлээ хашгичиж шулганасан хүн ихтэй хонгилоор алхаж байгаа үхдэл шиг л байсан юм.
Тэр шатны төгсгөлд байх жижигхэн хаалгыг нээж хурц гэрлээс нүдээ хамгаалан аньлаа. Тэр нүдээ аньсан боловч энэ газар үнэхээр дотно, танил газар байсан болохоор тэрээр ямар ч "унах вий" гэсэн айдасгүй шийдэмгий алхаж байлаа.

Тэр нүдээ нээж өмнөө байгаа гайхамшигийг хараад бага зэрэг инээмсэглэл тодруулав. Тэр эндээс бүгдийг харж байв. Хэдхэн милийн цаана байгаа сунаж өндөр ургасан өтгөн шигүү ой мод. Сургуулийн дээвэртэй залган ургасан ойн модны орой дээр сууж цэвэр агаарыг бүхий л биеэрээ мэдрэн биеээ суллана.

Тэгээд тэр уйлж эхлэлээ. Түүний дотор урам хугарсан тэр мэдрэмжтэй хамт тухайн үеийн хурцадмал байдал гээд бүгдийг нь багцлаад хорьчихсон мэт. Тэр зүгээр л ихэвчлэн энэ газарт өдөр бүр ингэж гав ганцаараа уйтгарлан, уйлдаг.

Тэр уйлдаг, учир нь тэрний зүрх сэтгэл хөндий учраас.
Тэр уйлдаг, учир нь түүний амьдрал хэтэрхий хоосон чанартай болохоор.
Тэр уйлдаг, учир нь тэр арчаагүй болохоороо.
Тэр уйлдаг, учир нь тэр өөрийгөө үзэн яддаг учраас.
Тэр уйлдаг, учир нь түүний хажууд хэн ч байхгүй ....

Гэхдээ энэ бүгдээс хамгийн ихээр түүнийг уйлахад хүргэдэг зүйл бол тэрэнд ямар ч зүйл тохиолдсон, яаж ч зовсон, яаж ч оролдсон өөрийн амьдралд хэзээ ч хэнийг ч оруулахгүй байхыг маш ихээр хичээдэгийг мэддэг нь байлаа.
Сүжиэ чимээгүйхэн мэгшин уйлж байгаа нь эргэн тойрондоо анзаарагдахыг хүсээгүйдээ биш. Гэхдээ тэр сул дорой, арчаагүй нэгэн болж бусдад харагдах юм уу бусдад үзэн ядуулахаас айж байсан юм.

Эцэст нь нэг юм тэр уйлахаа больлоо. Яг л тэрний өдөр бүр хийдэг зүйл шиг.
Дараагийн өдөр тэр дахиад "УЙЛАХ" - н төлөө.

Түүний нүднээс нулимс урссан ор мөр арилж гэнэтхэн тэр үхтлээ өлсөж байгаагаа мэдэрлээ.

Тэр үдийн цайгаа идэх зуураа байгалийн сайхныг бишрэн ширтэнэ. Тэр энд хэр удаан суусанаа ч мэдсэнгүй. Тэр хэзээ ч ийм үзэсгэлэнтэй байгал түүний өмнө байхад уйтгарлаж байгаагүй. Энэ үнэхээр тайван харагдаж байна.

ТАЙВАН...
Тэр жаал орчинтойгоо харилцаж, нилээн удаан суусны эцэст ийнхүү бодлоо. "Би эндээс үсрэвэл энх тайван над дээр ирэх болов уу?"

"Битгий үүнийг хийгээрэй"

Хүйтэн салхиар дамжуулан хэлсэн боргил эрэгтэйн хоолой түүнийг амжилттай цочоож чадлаа. Тэр түүнрүү эргэн харахад нэгэн залуу зогсож байлаа. Тэр ч бас дүрэмт хувцас өмссөн байх нь түүнийг энэ сургуулийн сурагч гэдгийг илтгэнэ.
Тэр охин нөгөөх залуу руу алгуурхан ойртлоо. Тэр үнэхээр царайлаг юм. Тэрээр цагаан арьстай. Яг л уран баримал шиг биетэй, өндөр байсан юм. Аа бас богино хүрэн үс нь түүнийг төгс чимжээ.

Сүжиэ : Юуг тэр вэ? гэж тайвнаар асуухад тэр залуу шуудхан л : Амиа хорлох гэж хэллээ. Охины нүд томорч түүнийг бодол уншдаг юм болов уу гэж хүртэл бодлоо.

Сүжиэ : Яаж чи мэдсэн юм бэ?
Залуу : Чиний нүүрэн дээр л байна шүү дээ. Би ийм царайг өмнө нь харж байсан юм байна.

Хачин гэхдээ цаанаа л нэг нам гүм тухтай нь аргагүй тайван байдал тэдний хооронд хэдхэн хором л үргэлжиллээ.

Сүжиэ: Яагаад болохгүй гэж? Намайг гэх хүн энэ дэлхийд нэг ч алга...

Энэ гашуун боловч үнэн... Үнэхээр их өвдөлт дагуулсан үгийг тэрээр тэрнээс нь их зориг гаргаж хэлж байна.

Залуу : Үгүй дээ, чи буруу бодож байна. Ямар нэг зүйл үргэлж байдаг юм. Чи зүгээр л зөвийг олж харах хэрэгтэй.
Тэр гэрэлтэм сайханаар инээмсэглэж, өөртөө маш итгэлтэйгээр зөвөлгөө өгөх нь цаанаа л нэг хайр татам.
Тэдний хооронд өрнөсөн харилцан яриа хонхны дуугаар өндөрлөсөн юм.

Сүжиэ үдийн цайгаа хураагаад залуугийн араас гарахаар хаалганы дэргэд зогсож байтал түүний сэтгэлд шар ус хураах шахсан

" Зөвхөн чамайг таньж мэдэхийн тулд би энд маргааш дахин ирэх болно" гэх намуухан хоолойг сонслоо.

Тэр хаалгыг онгойлгож , шатаар явж жаахан хачин мэдрэмжийг мэдэрлээ. Удаан хугацаанд мэдрээгүй "сэтгэл хангалуун байгаа мэдрэмжийг" ..

The Right Place"complete"Where stories live. Discover now